Дорноговийн Алдартууд цолоо авлаа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 08 -нд

Төрийн тэргүүний соёрхолт улсын цолтны тоо долоогоор нэмэгдсэн баярт мэдээтэй давхцан догшин хутагтын өлгий нутгийн хийморилог уяачид Алдартын малгайгаа гардан авлаа. Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлыг тогтоолыг үндэслэн Засаг дарга П.Ганхуяг доорх 14 уяачид аймгийн Алдарт уяач цолыг олгох зарлиг гарган, сар шинийн босгон дээр гардуулсан байна. 

1. Даланжаргалан сумын уяач Манцуйтын Эрдэнэцогт
2.  Сайншанд сумын уяач Ванчинтовуугийн Дорж
3.  Эрдэнэ сумын уяач Дашзэвэгийн Батхүрэл
4.  Сайншанд сумын уяач Найданжавын Дэчинлхүмбэ
5.  Сайншанд сумын уяач Мараахайн Чинзориг
6.  Алтанширээ сумын уяач Намхайн Ганболд
7.  Өргөн сумын уяач Мягмарын Бат-Эрдэнэ
8.  Даланжаргалан сумын уяач Эрдэнэцогтын Чулуунбаатар
9.  Айраг сумын уяач Цэрэндуламын Баярбаатар
10. Алтанширээ сумын уяач Хасбатын Уртнасан
11. Иххэт сумын уяач Х.Батжаргал
12. Иххэт сумын уяач С.Эрдэнэбаяр
13. Сайхандулаан сумын уяач Даримаагийн Оохойбуд
14. Сайншанд сумын уяач Сангийн Хүрэлсүрэн
Шинээр төрөн гарсан Алдартууддаа болон Дорноговь аймгийн нийт уяачиддаа Унага болгон тань босоо тэнцэж, уясан хүлэг бүхэн тань айраг түрүүнд хурдлах болтугай хэмээн ерөөл өргөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
                                          Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбооны тэргүүлэгч
                                                                            Чанарав овогт Б. НОМУУНБАТ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна