Өндөр Гомбынхон
Батсайхан
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амарч тухлаад, адуу сонирхоод гараагүй энэ цагийн эрдэмт уяачид цөөхөн биз ээ. 2011 онд ММСУХ-ны шилдэг салбар холбоогоор шалгарсан тус сумын “Егүзэрийн хүлэг“ МСУХ-ны ном товхимолд Өндөр Гомбо гуайн тухай олонтаа дурдсан байх юм.
Хуучин цагийн сайн уяачийн болон түүний хурдан хурц адууны тухай, бас бий болгосон хурдан адууны угшлаас өнөө хүртэл улс, аймаг, сумынхаа наадамд түрүүлж айрагдаж байгаа хурдан ажнайнуудын талаар Эрдэнэцагаанчууд ам булаалдан түүх домог шиг зүйл ярьдаг нь энэ эрхэм уяачийн хийж бүтээснийг үр ач зээ нар, нутгийн зон олон нь бишрэн дээдэлдэгийн илрэл болов уу.
Миний бие хэдийгээр энэ нутагт мэндлээгүй ч аавын минь нутаг тул хүүхэд ахуй цагаасаа энэ нутаг, зон олонтой амин холбоотой явдгийн хувьд Өндөр Гомбо гуайн тухай өөрийн мэдэх нэгэн түүхийг та бүхэндээ хүргэхээр зорилоо.
Шагдарсүрэнгийн Гомбо гэж өндөр биетэй, анд дуртай, олон хүүхэдтэй эгэл жирийн нэгэн айл Эрдэнэцагаан сумын хуучнаар 2-р бригадаар нутаглана. Гомбо гуай моринд үнэнхүү дуртай нэгэн тул тухайн цагт лам нарын хөрөнгөнөөс хураагдаж зарагдсан адуун сүргээс ам цагаан халтар үрээ зүслэн авч, өөрийн хэдэн гүүгээ хураалган азарга тавьж л дээ. Тэдгээрээс том охин Г.Шануумаагийн анд унадаг эрмэг улаан гүү хар голтой ганц хул унага гаргасан нь бурхнаас илгээсэн хурдан хүлэг байлаа.
Хул үрээгээ дааганд нь уяж сойсон ч үгүй. Харин шүдлэнд нь уятал сумынхаа наадамд түрүүлж, эзэн хүлэг хоёрын баяр наадмын өм нээгдэх нь тэр. Тэр цагаас хойш хул азарга сумынхаа наадамд завсаргүй ес түрүүлж, тав айрагдан алдраа мандуулсан байдаг. Ш.Гомбо гуай уяа эхлэхээр одончуу цуваа өмсөөд гарна. Тэгээд нэг гарвал гэрт орох нь багасаж хул азаргатайгаа уяан дээр өнждөгсөн хэмээн нутгийнхан ярьдаг. Хул азарга уяаны алдааг үл тоон хурдалдаг хэрнээ жирийн үед бол даанч хашир хойрго буян байсан гэдэг. 1964 оны зун хөрш зэргэлдээ Матад сумын 40 жилийн ой болж, Эрдэнэцагааны уяачид, дарга цэргээс эхлээд Гомбо гуайд тийш явж уралдахыг санал болгожээ. Учир нь Матад суманд Ишийн Самбуугийн хар азарга гэж мөн л сумандаа олон түрүүлсэн данжаад азарга байх. Нутгийнханд хул азаргаа түүнтэй уралдуулах нууцхан хүсэл байх тул ийнхүү дор бүрнээ ятгацгаажээ.
Ш.Гомбо нутгийн мэргэн хувилгаан лам Амбаад үзүүлтэл “Нэг хар адуу л саад болох нь” хэмээсэн нь цээжний мухарт байсан очийг нь бадрааж орхих нь тэр. Ингээд сэтгэл шулуудсан Ш.Гомбо хул азаргаа хөтлөн Матадын наадмыг зорьжээ. Мундаг хурдан азарга ирснийг дуулсан наадамчин “за тэр хоёрын уралдааныг л харъя” хэмээн ярилцаж, зарим нь бүр бооцоо тавьсан дуулдана.
Үнэхээр ч таамаглаж байсанчлан хоёр азарга бусдаасаа хол тасарч өгөө аваатай давхисаар үзүүр дээрээ хул нь дийлж, түрүүлсэн аж. Ийнхүү Ишийн Самбуугийн хар, Ш.Гомбын хул гэх хоёр хурдан азарга Матад сумын 40 жилийн ойн наадмыг чимсэн түүхтэй.
Өндөр Гомбо гуайн хул азарганы удам угшил одоо ч хурдалсаар байгаа бөгөөд түүний тод томруун ганц жишээ гэхэд л 1994 онд соёолондоо Алтан-Овоонд аман хүзүүдэж, 1999 онд Алтан-Овооны их тахилгад түрүүлж, улсын баяр наадамд айргийн гуравт хурдлан, шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Орлойн хонгор морь билээ.
Ийнхүү хурдан хул азарга, түүнийхээ үр төлөөр урамтай сайхан наадсан Ш.Гомбыг залгаж хүү Г.Дашзэвэг нь унаган адуугаараа наадаж буй бөгөөд Сүхбаатар аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн бол ач хүү Д.Зангад нь хонгор, цавьдар хоёр мориороо сумандаа гайхуулж явдаг нэгэн. Мөн ач хүү Д.Дамдинбат хээр азаргаараа сайн уралдаж байгаа бол зээ хүү С.Эзэннайрамдах нь хээр соёолонгоо 2010 онд Хэнтий аймагт болсон “Сэцэн хааны хурд “зүүн бүсийн наадамд түрүүлгэж, С.Наранбаатар зээ нь хүрэн халзан үрээгээ 2012 онд Дорнод аймгийн баяр наадамд түрүүлгэн өвөг дээдсийнхээ адуутай нөхөрлөсөн буяныг үргэлжүүлэн эдэлж явна.
Хурдан тууртын босоо цагаан хийморь удамт уяачдыг өнө мөнх ивээж явах болтугай.
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.87
Гоё түүх байна даа
Reply202.126.88.136
uvuugiin min hurdan buyanguud ushuu olon naadamd turuulj airagdah boltugai.dursamj sedreesen saihan tuuh bn!
Reply202.126.88.152
Saihan tuuh bichjee.
Reply