Дорнодын Матад суманд дээд гурван насны морьдын уралдаан болно

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 15 -нд

Дорнын уудам тал Матад сумын төвд 2013 оны гуравдугаар сарын 9 өдрийн бямба гарагт аймгийн Морин спорт, уяачдын холбооны оны Шилдэг ивээн тэтгэгчээр тодорсон “Буман олз” ХХК-ны “Буман хурд” гал уяанаас зохион явуулж байгаа дээд гурван насны хурдан морины уралдаан болно. Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс азарга, их насны морьдыг ямар нэг хураамжгүйгээр бүртгэж байгаа бөгөөд унаач хүүхдүүдэдээ хамгаалалтын малгай өмсгөж, гэнэтийн ослын даатгалд заавал хамруулсан байх ёстой  гэнэ. Түрүүлсэн азарга, их насны морьдыг мотоциклиор байлах бол соёолон насны морьдын уралдааныг уяачдын хүсэлтээр бооцоотой уралдуулж, могой жилийнхээ од хийморийг сорихоор болжээ. Нэмж сонирхуулахад тус уралдааны дараа аймгийн МСУХ-ны хаврын уламжлалт уралдаан гуравдугаар сарын 18-нд болох юм байна.

Б.Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна