Говь-Алтайд дээд гурван насны морьдын уралдаан боллоо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 20 -нд

Говь-Алтай аймгийн Морин спорт уяачдын холбоо хаврын анхны уралдаанаа шинийн долоонд зохион байгуулж дээд гурван насны 200 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө.
    Энэ удаагийн уралдааныг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг улс төрийн гурван нам МАН, АН, МАХН хамтран зохион байгуулжээ.
Азарга - 48
1. Дарви сумын аймгийн Алдарт уяач Б.Авирмэдийн хүрэн
2.  Эрдэнэ сумын уугуул Д.Банзрагчийн сарт хүрэн
3. Есөнбулаг сумын аймгийн Алдарт уяач Ж.Отгонбаатарын бор
4.  Шарга сумын аймгийн Алдарт уяач Р.Лхагвадоржийн халтар
5.  Халиун сумын Ж.Буянжаргалын буурал айргийн тавд хурдалжээ.
Их нас -58
1. Шарга сумын аймгийн Алдарт уяач Р.Лхагвадоржийн халтар
2. Шарга сумын Д.Бямбаабаатарын хүрэн
3. Есөнбулаг сумын аймгийн Алдарт уяач Ж.Отгонбаатарын хүрэн
4. Жаргалан сумын аймгийн Алдарт уяач П.Авирмэдийн бор халзан
5. Есөнбулаг сумын Х.Энхбаярын хээр айргийн тавд хурдалсан байна.
Соёолон насанд 47 морь уралдаж
1. Есөнбулаг сумын Х.Энхбаярын хээр
2. Шарга сумын аймгийн Алдарт уяач Д.Дорждагвын хүрэн
3.  Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Ундрахын бор
4. Баян-Уулын сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Атарбаяны халтар
5.  Шарга сумын Г.Алтангэрэлийн шар хээр соёолонгууд айргийн тавд хурдаллаа.
Энэ үеэр Тонхил, Дарви, Шарга суманд мөн уралдаан болжээ.
Аймгийн МСУХ-ны хаврын бүсийн уралдааныг ирэх гуравдугаар сарын 18-нд Чандмана суманд дээд дөрвөн насны морьдын ангиллаар зохион явуулна.   

                         
Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна