Өлзийтөөс төрсөн улсын Алдартууд
А.Тэлмэн
Арын сайхан хангай нутгаас Монгол улсын гурван Тод манлай, нэг Манлай, 18 Алдарт уяач төрөн гарсан байдаг бол аймгийн Алдарт уяач цолоор 130 хүн энгэрээ мялаажээ.
Улсын Алдартнуудын тав нь Өлзийт сумынх. Тэр тусмаа хоёр нь удам дамжсан уяачид. Бүр тодруулабал аав хүү Алдартууд Л.Ням, Н.Петров нар энэ нутгийн хүмүүс юм.
Орхон,Тамир, Бодонт, Хархираагийн голын урсгал усаар умдаалж, Салхит, Рашаант, Төмөртэйн уулсаар нөмөрлүүлэнхэн аж төрдөг Өлзийтчүүдээс төрсөн дараагийн Алдартнууд бол Цэгмидийн Намчин, Маналын Галаа, Юндэнгийн Түвдэнням нар юм.
Аймаг, сум,бага наадмуудад 18 түрүүлж, 10 айрагдсан алдарт хүрэн морины эзэн Ц.Намчин 2001 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон. Хөдөөгийн хөрслөг бор хөвгүүдийн нэгэн адилаар хурга ишиг хариулж, тугал эргүүлэн малын захтай өссөн тэрээр мориноос хасагдмагц бие даан хурдан морь уях болсон гэдэг. Хээрээр гэр хэцээр дэр хийсэн уяачийн амьдралыг эрхэмлэсэн 40 гаруй жилийн хугацаанд Ц.Намчингийн нэртэй олон сайхан хурдан буянгууд төрсөн бөгөөд 1980 оны сүүлээр ид хурдалсан их бага хоёр хээр морио эзэн нь онцлон ярьдаг.
Сайн хүлэг эзнээ мандуулж, бүр сууг нь дуурсгадаг ерөөлтэй. МУ-ын Алдарт уяач М.Галаагийн халтар азаргыг чухам тийм ерөөлөөр учирсан гээд хэлчихбэл алдас болохгүй бизээ. Халтар азарга уралдсан болгондоо л цулбуур өргүүлнэ. Тэгэхдээ бүр гол төлөв түрүүлнэ, айрагдсан нь тоотой. Халтар азарга том жижиг наадмуудад 10 түрүүлсэн хэмээдэг юм. М.Галаа уяа нь жигдэрч ир ханасан хурдан буянгуудынхаа хишгээр 2000 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн билээ.
Өлзийт сум бүү хэл Архангай даяар алдаршсан Юндэнгийн хээр азарганы талаар морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн дуулсан бизээ. Сумын наадмын дархан түрүү хээр азарганы үр төл орон нутагт өргөн тархаж, 1990-ээд оны эхээр 46 азарган үрээ тоологдож байсан гэдэг. Өөрөөр хэлбэл Өлзийт сумын наадамд Юндэнгийн хээр азарганы үр төлүүд өмнө хойноо орон уралддаг болсон байсан хэмээдэг.
Юндэнгийн хүү Түвдэнням багаас аавынхаа гар хөлийн үзүүрт зарагдан, уяа гадарлахтай болсон бөгөөд алдарт хээр азарганыхаа төл хээр мориор нэгэн үе тун сайхан наадаж байсан юм.
Мөн түүнчлэн “Өрнөл” нэгдлийн адуучнаар олон жил ажиллахдаа дааганд нь сургаж авсан хар мориороо нэгэн үе бас л гайхуулж явлаа. Олноо “Пүүшиг” хар хэмээн алдаршсан энэ хурдан хүлэг нас нийлснээс хойш буюу 1982,1984,1986,1987 онуудад сумынхаа наадамд түрүүлж,1983 онд аман хүзүүдэн, 1985, 1988 онуудад айрагдан завсаргүй найман жил алтан жолоо өргүүлсэн юм.
Уясан эзнийхээ урмыг сэргээсэн шандаст хүлгийнхээ буянаар Ю.Түвдэнням 2002 онд МУ–ын Алдарт уяач цол хүртсэн билээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна