"Урьхан санаа" ХК-ийн дэд захирал Б.Чинбат: Манайх унаган адуутай айл
А.Тэлмэн
-Улсын наадмаас их мориор айраг хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан морь сонирхдог Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.
-Хэзээнээс хурдан морь сонирхох болсон бэ?
-Манайх Төв аймгийн Баянцагаан сумын уугуул унаган адуутай айл. Мориныхон андахгүй дээ, Тожил уяачийг. Тэр хүн манайхтай ах дүүс гэж хамаасдаг. Өвгөдийнхээ удмыг таслахгүй гэсэн бодол, өөрсдийн моринд дуртай сэтгэл маань хөтөлж дүү бид хоёр 1996 оноос хурдан адуу цуглуулах болсон. Бараг Монголын 18 аймгаас адуу цуглуулсан байх.Өнгөрсөн жил Бандгай Ганхуягаас Англи эцэгтэй Монгол эхтэй нэг үрээ авсан. Энэ жил Билэгдэмбэрэлээс бас нэг үрээ авсан. Би морийг хобби маягаар сонирхдог бол, манай дүү их дурлаж хорхойсдог.
-Хурдан хурц адуу цуглуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа юм байна. Унаган адуу хэр давхиж байна?
-Өө яахав давхиж л байна. Хонгор морь маань Төв аймгийн 80 жил, Говь-Шанхын наадамд тус тус түрүүлсэн. Архангайн 80 жилд аман хүзүүдсэн. Морь сонирхдог хүмүүс мэднэ дээ.
-Бооцоот уралдаанд нэлээд хорхойтой дуулдсан?
-Морь сонирхдог найз нөхөдтэйгээ бооцоо тавьж уралданаа.Гэхдээ байнга бишээ.
-Дааганы уралдаанд оролцдог уу?
-Оролцоноо. Ноднин 13 билүү 14-өөр орсон. Энэ жил бүртгүүлэх гээд л байж байна. Дээр ярьсан даа, Манлай уяач Билэгдэмбэрэлээс нэг даага авсан гэж. Түүнийхээ ид шидийг үзнэ дээ.
-Сонирхоод асуухад морьтой холбогдсоноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ дуртай юмаа хийж байгаа болохоор сайхан байлгүй яахав. Тэгээд ч цаг зав гарвал түүнийгээ зөв боловсон өнгөрөөж байна. Дээр нь найз нөхдийн хүрээлэл тэлж байна.
"Тод магнай" сэтгүүл дугаар №2
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна