Толин зээрд
А.Тэлмэн
Гологдсон "үхэр" зээрд
Үхэр жилийн хурдан хүлгүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа “Урьхан санаа” компанийн дэд захирал Б.Чинбатын Толин зээрд морийг уншигч та бүхэндээ товчхон танилцуулъя.
Толин зээрд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Баттөрийн унаган адуу. Эцэг нь Сүхбаатар аймгийнхаа наадамд дөрвөөр, таваар орж байсан хурдан буян.
Б.Чинбатын дүү морь сонирхогчдын дунд Урьханы Ганбаа хэмээгддэг Ганбат 2005 онд Сүхбаатар аймгаас 14 үрээ авчирч заржээ. Хурдны өлгий нутгаас ирсэн угшил сайт үрээнүүд удаж төдөлгүй эзнээ олж харин цүдгэр зээрд үрээ л гологдон үлдэж, Б.Ганбат зээрд үрээг ахдаа 500.000 төгрөгөөр авахыг санал болгож, харин Б.Чинбат “гологдол” хэмээн дурамжхан 300.000 төгрөгөөр худалдан авчээ.
Зээр д үрээ тэр жилээ Б.Чинбатын хашаанд өвөлжиж, байсхийгээд үхэр шиг хамраа долоочихсон зогсож байдаг учир эзэн нь “Үхэр” хэмээх нэр хайрласан гэдэг.
Гайхагдсан “Толин” зээрд
Эхлээд гологдож, эзнээсээ “үхэр” нэр хүртсэн зээрд үрээ дайран дор хүлэг, даахин дор эр гэгчийг харуулж тэр жилийнхээ хавраас шидээ таниулж, эзнээ баясгах болжээ. Гэхдээ яагаад ч юм айрагдаж чадахгүй л байлаа. Улсын наадмын хязаалангийн уралдаанд хамраараа тасдуулан зургаалж, Өвөрхангайн Даншигт өмнөх амжилтаа бататгаж айраг амсаж чадсангүй. Ер нь уралдааны цуваа харж байхад зээрд морь зургаад голдуу давхисан байдаг нь нэг талаар бэлгэдлийн чанартай нөгөө талаараа уяаны учир дутагдал байж болох. Бэлгэдлийн тухайд бас нэгэн сонин түүх хуучлахад Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн наадамд зээрд үрээ долоогоор давхисан ч, өмнөх морь нь шүдээр хасагдаж мөн л зургаалсан байна. Долоотойдоо Борнуурын 70 жилийн ойн наадамд түрүүлэн, өнгөрсөн жил наймтайдаа улсын наадамд дөрөвт хурдлан, харин энэ жилээс амжилтаа ахиулсаар “Үхэр” зээрд биш “Толин” зээрд хэмээн цоллуулах болжээ.
Нэрийнх нь тухайд эзэн нь тайлбарлахдаа “магнай дээрээ толь хэлбэрийн сартай. Хязааландаа улсад зургаалахад нь түүгээр нь нэрлэсэн” хэмээсэн юм. Толин зээрдийн уяаг өмнө нь аймгийн Алдарт уяач Өөдөс тааруулдаг байсан бол өнгөрсөн жилээс цагдаагийн ерөнхий газрын уяач Хэрлэн тааруулж байгаа аж. “Толин” зээрдийг хөнгөн уяатай, бэлэн давхилтай адуу хэмээн эзэн нь тодорхойлсон.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна