Сүхбаатарын өмнөд бүсийн хурдууд тодорлоо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 24 -нд

Хэдхэн хоногийн өмнө аймгийнхаа аварга хүлгийг шалгаруулсан Сүхбаатарчууд 2-р сарын 24-ний ням гарагт хойд болон өмнөд бүсийн уралдаанаа амжилттай зохион байгууллаа. Халзан сумын “Халзангийн хурд” уяачдын холбооноос зохион байгуулсан аймгийн өмнөд бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хурдан буянгуудын цувааг эрхэм уншигч та бүхэндээ дуулгая.
Азарга-60-аад
1. Халзан сумын харьяат Баттөрийн хээр. Соёолондоо “Дүнжингаравын хурд-2011”хаврын бүсийн уралдаанд зургаалж, аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2012” уралдаанд аман хүзүүдсэн энэ хурдан буян хэдхэн хоногийн өмнө болсон аварга хүлэг шалгаруулах уралдаанд наймд хурдалсан билээ
2. Дарьганга сумын харьяат Ганбаатарын Тожин. Өнгөрсөн жил “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд зургаалсан энэхүү хүлгийг морь сонирхогчид эчнээ таних бизээ.
3. Халзан сумын уугуул Д.Эрдэнэбулганы халтар. Сумынхаа баяр наадамд хоёр айрагдсан энэ хүлэг Халзангийн хурдан буянгуудын нэг юм.
4. Баяндэлгэр сумын уугуул Гэрэлбадрахын бор.Хэдхэн хоногийн өмнө болсон  “Жавхлант шаргын хурд-2013” уралдаанд айргийн тавд хурдалсан.
5. Халзан сумын харьяат Жаргалсайханы хүрэн. Хүрэн азарга Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Хүдэрхангайн унаган адуу юм.
6. Халзан сумын харьяат Өлзийсайханы хүрэн. Хүрэн азарга аймаг, сумын наадмаас 30-аад айраг түрүү хүртсэн энэ цагийн хурдуудын нэг билээ.
7. МУ-ын Алдарт уяач Сэргэлэнбаатарын Ембүү хээр. Аймаг сумын наадамд хоёр айрагдсан энэ буянг Алдартын бахархалт хүлгэдийн нэг юм.
8. Баруун-Урт сумын харъяат Доржпүрэвийн хүрэн
9. Дорнод аймгийн Булган сумын харьяат Бат-Эрдэнийн хээр
10. Халзан сумын уугуул Д.Сэргэлэнбаатарын хээр. Хээр азарга сумынхаа наадамд дөрөв айрагдаж байсан хурдан буян билээ.
Их нас-70 гаруй
1. Дарьганга сумын харъяат Жавгаралжавын будан. Будан морь сумынхаа баяр наадмаас дөрвөн түрүү, хоёр айраг хүртэж байсан хурдан буян юм.
2. Сүхбаатар сумын харьяат, УИХ-ын гишүүн асан Р.Будын хонгор. Хонгор морь сум орон нутагтаа хэд хэдэн удаа айрагдсан.
3. Баруун-Урт сумын уяач Хэрлэнгийн хээр. Их насны морьдын уралдаанд аман хүзүү, айргийн гуравт хурдалсан энэхүү хүлгэдийн уяаг аймгийн Алдарт уяач Г.Амараа тааруулсан аж.
4. Сүхбаатар сумын харьяат Л.Лхагваагийн хонгор халзан. Сумынхаа наадамд хоёр айрагдсан энэ хүлгийн уяаг аймгийн Алдарт уяач Цэдэнддорж тааруулжээ.
5. Баруун-Урт сумын харьяат М.Ганболдын хээр
6. Халзан сумын харьяат МУ-ын Алдарт уяач У.Эрдэнэбилэгийн хонгор
7. Наран сумын харьяат Ган-Очирын /одоогоор зүс нь тодорхойгүй байна/
8. Халзан сумын харьяат Д.Сэргэлэнбаатарын хээр
9.  Баруун-Урт сумын харьяат Баяржаргалын хүрэн
10. Дарьганга сумын уугуул Ууганбаярын хонгор
Соёолон-80-аад
1. Халзан сумын уугуул Баттулгын бор. Хэдхэн хоногийн өмнө аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гуравт хурдалсан.
2. Халзан сумын уугуул Баттөрийн Согоо хээр
3. Дарьганга сумын харьяат Ганбатын саарал
4. Халзан сумын уугуул Б.Мөнх-Эрдэнийн халиун. Халиун үрээ бүсийн наадмаас нэг түрүү, аймаг сумын наадмаас долоо айраг түрүү хүртээд буй хурдан хүлэг юм.
5.  Баруун-Урт сумын уугуул Даваадоржийн хүрэн. Хүрэн үрээний уяаг аймгийн Алдарт уяач Г.Амараа тааруулжээ.
6. Баруун-Урт сумын уугуул Ө.Батжаргалын хээр
7. Баруун-Урт сумын уугуул Гомбосүрэнгийн шарга
8. Халзан сумын уугуул Доржийн хар
9. Асгат сумын уугуул Наранбаатарын шарга
10. Халзан сумын уугуул Соднарангийн хээр тус тус хурдалжээ.
Бид өмнөд бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийн фото зургийг маргааш эрхэм уншигч та бүхэндээ хүргэх болно.

“Жавхлант шарга” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Хүдэрхангай

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна