Бэлчирийн бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 24 -нд

"Товхон ханы буган халиун" түмэн эх хүлгийн дурсгалд зориулан босгосон хөшөөний нээлт болон ММСУХ-ны 2012 оны шилдэг салбар холбоогоор шалгарсан Сэлэнгэ аймгийн "Буган халиун ажнай" морин спорт уяачдын холбооны нэрэмжит Бэлчирын бүсийн уралдаан 2-р сарын 24-ний ням гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Уламжлал ёсоор сүргийн манлай азарганы уралдаанаар салхиа хагалсан тус наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
Азарга-39
1. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул Ариунболдын хонгор
2. Төв аймгийн Жаргалант сумын уугуул Батболдын шарга халзан
3. Сэлэнгэ аймгийн Сант сумын уугуул Жамсранжавын хээр
4. Төв аймгийн Борнуур сумын уугуул Сайнзаяагийн цагаан
5. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын уугуул Ш.Баярбатын хүрэн
Их нас-114
1.Төв аймгийн Борнуур сумын уугуул Ц.Баттөрийн хар
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Бат-Очирын хээр
3.Сэлэнгэ аймгийн Сант сумын уугуул Далайтүвшингийн халтар
4.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул Мөнхнасангийн хээр
5. Дорнод аймгийн Матад сумын уугуул Мөнхтөрийн хээр
Соёолон-60 гаруй
1.Төв аймгийн Борнуур сумын уугуул Энхтайваны хул
2.Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул Ариунбаярын хул
3.Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул Сандаг-Очирын хонгор
4. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Отгонбатын хээр
5. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул Батмөнхийн цавьдар
Эрлийз ангилалд 20 гаруй хүлэг тоосоо өргөснөөс:
1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач, аймгийн заан Эрдэнэбатын хээр
2. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Энхтайваны цавьдар
3. Завхан аймгийн Улиастай сумын  уугуул, МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэгийн сартай хүрэн
4. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул Цэвээнжавын хээр алаг
5.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул О.Баяржаргалын хүрэн бор тус тус хурдаллаа.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл фото зургийг бид маргааш хүргэх болно.

А.Мөнх-Эрдэнэ


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна