М.Эрхэмбаяр: Морь айрагдах торгон агшныг үгээр илэрхийлэх хэцүү
А.Тэлмэн
-АХ-ын 89 , Их Монгол улс байгуулагдсаны 804-н жилийн ойн төрийнхөө баяр наадамд их морь айрагдууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монгол төрийнхөө наадамд их насны морь айрагдуулна гэдэг бол тэр болгон аавын хүүд олдоод байхгүй ховорхон аз завшаан. Энэ нэр хүндтэй, ховорхон аз ахад нь тохиосонд үнэхээр их баярлаж, бахархаж байна.
-Хэзээнээс уяач хэмээн нэрлэгдэх болсон бэ?
-Сүхбаатар гаралтай зээрд морио МУ-ын Тод манлай уяач Г.Сандуйжав, дотны найз түмнийхээ дунд Гоё халиун нэрээр алдаршсан хурдан хүлгийн эзэн МУ-ын Алдарт уяач Энхтайван хоёроор уяулан улсынхаа наадамд 9-өөр хурдлуулсан, 2004 оноос л хурдан хүлгийн тоосонд орж, уяач хэмээн нэрлэгдэх болсон доо.
-Тэгвэл томоохон наадмаас анхны айраг, түрүү хүртсэн нь хэзээ вэ?
-Энэ жил анхны айргаа хүртэж байнаа. Зургаан жил гэдэг бол богино хугацаа биш шүү. Гэхдээ зарим уяачид арав, хорин жилийн дараа улсынхаа наадмаас айраг авч байсан тохиолдол байдаг юм билээ. Миний сайных биш л дээ.Энэ амжилтанд хүрэхэд “Гоё халиун ” галынхан, тэр дундаа МУ-ын Алдарт уяач Т.Энхтайваны минь хөдөлмөр зүтгэл ихээхэн нөлөөлсөн. Энэ дашрамд тусалж, дэмжиж, сайхан нөхөрлөдөг бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Морь айрагдах тэр торгон агшныг үгээр илэрхийлэхэд үнэхээр хэцүү байхаа. Ямар ч байсан өөрийн эрхгүй самсаа шархирч байснаа санадаг даа.( инээв )
-Сая айрагддаг хонгор морь тань дээр хэдтэй ирсэн юм бэ? Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан юм бол?
-Т.Энхтайван маань надаас өмнө шинжиж мэдээд “Хэнтийд нэг сайхан морь байна, тэрийг авчихвал зүгээр байх ” гэсэн санал тавьсан.Найзынхаа зөвлөсөн ёсоор л 2007 онд 10 настайд нь авсан юм. Надад ирэхээсээ өмнө сумынхаа наадамд 4 удаа айрагдсан хүлэг байсан даа.
-Өөр ер нь хаанаас адуу авсан бэ?
-За ах нь адуу нэг их цуглуулаагүй ээ. Цөөн хэдэн тооны адуутай. Зарим нь бэлгэнд ирсэн, заримыг нь худалдаж авсан. Сүүлийн үед Монгол адуугаа сайжруулъя гэсэн бодолтойгоор Араб, Англи адуунууд авч цус сэлбэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.Таныг монгол хүлгийн босоо цагаан хийморь ивээх болтугай.
-За баярлалаа. Монгол түмэн минь эрүүл энх, ажил төрөл, амьдрал ахуй нь өөдрөг сайхан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл дугаар №6
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна