Сүүдрээ далдлан хурдлах Сүмбэн зээрд
А.Тэлмэн
Төв аймгийн Баян сумын уугуул “Агт эрдэнэ” галын ахлагч, “Баатарууд Тэнгэр” ХХК-ийн захирал, Төрийнхөө наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулж түүхэнд мөнхөрсөн Падынхны удам Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд азарга АХ-ын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн улсын их баяр наадмын хурдан азарганы уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж, төрийн тэргүүнийхээ тааллыг соёрхлоо.
Сугарын зэгэл, Гэрэлтийн хул зэрэг нэгэн үед уралдаан болгондоо дархан айрагддаг байсан хурдан хүлгүүдтэй ана мана уралдаж, олны анхааралд өртсөн Төв аймгийн Сэргэлэн сумын Гансүхийн жижигхэн халзан азарга эдүгээ төрийнхөө их баяр наадамд торгон жолоогоо өргүүлээд буй Сүмбэн зээрд азарганы эцэг юм. Сүмбэн зээрдийг соёолон байхад нь Сэргэлэн сумын Монхорын Баяр гэдэг залуу худалдан аваад “Агт-Эрдэнэ” галын уяан дээр уях болж. Тухайн үед тэдний галаас Сувдан зээрдээс эхлээд сайн үрээнүүд цөөнгүй гарч ирж байсан болохоор уралдаж сураагүй зээрд үрээ дарагдаад байсан нь мэдээж. Гэхдээ сайн хүлэг эзнээ хайдаг гэдэг шиг сумынхаа наадамд ч айрагдаж үзээгүй битүү соёолон үрээг одоогийн эзэн нь гурван сая төгрөгөөр худалдаж авснаар Сүмбэн зээрдийн амжилтын цуваа эхэлсэн түүхтэй.
Төв аймгийн Сэргэлэн сумын Шил хайрханы тахилгын уралдаанд шавилхан биетэй битүү үрээ түрүүлэн ирсэн нь хоёр өдрийн өмнө шинэ эзэндээ очсон Сүмбэн зээрд байлаа. Энэ уралдааны дараахан Баян сумын тахилгын наадамд Сүмбэн зээрд дахин түрүүлж дахан дор эр, даарин дор хүлэг гэдгийг харуулсан юм. 2009 оны хавар “Агт-Эрдэнэ” галаас Баасанбазарын Сувдан зээрд “Сэлэнгэ-2009”–т түрүүлж, Сүмбэн зээрд Багануурын уралдаанд аман хүзүүдсэн байдаг. Тэр жилийнхээ буюу АХ-ын 88 жилийн ойн улсын баяр наадмаар Сүмбэн зээрдийн уяа дутаж, 40 гаргаж давхисан бөгөөд давхар уяагаар “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн даншиг наадамд тавилангийн үзүүр дээр аз дутан зургаалж, ямартаа ч хурдан ажнай гэдгээ харуулан, эзнийхээ сэтгэлд дараа жилийн наадмыг хүлээлгэсэн адуу. Сүмбэн зээрд наадмын өмнөх сунгаануудад сая улсын наадмаар дөрөвт хурдалсан Д.Мөнхцогийн Цоглог зээрд, Баасанбазарын Тогоруу саарал хоёрын ар дээр Сувдан зээрд, Их хурд-5 уралдаанд аман хүзүүлсэн Отгонбаатарын хар гэсэн энэ цагийн хурдан азаргануудтай өгөө аваатайгаар гурав дөрвөөр давхиж байгаад төрийнхөө наадамд цоорон гарч шигшмэл хурдан хүлэг шалгаруулдаг “Их хурд” уралдаанд гуравт хурдалж амжилтаа бататгасан юм. “Сүмбэн зээрд өнгөрсөн өвөл уралдсан ч сайн хөдөлж өгөхгүй, бяр муутай байсан болохоор бяр суулгаж байгаад хүнд ч биш, хөнгөхөн ч биш дундын уяагаар уяж шувтарууллаа” хэмээн “Агт эрдэнэ” галын уяач Д.Оюунбилэг ярьж байлаа. Төрийн наадмын түрүү, Их хурд-V уралдаанд гурваар хурдалсан энэ цагийн эгэлгүй хурдан ажнай Х.Цогтсайханы Сүмбэн зээрд азарга одоогоор “амралтаа” авсан бөгөөд нас залуу эрэмгий хүлэг олон наадамд сүүдрээ далдлан хурдлах биз ээ.
"Тод магнай" сэтгүүл дугаар №6
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.126.88.43
Нас
Reply