МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл: Төрийн наадамд азарга аман хүзүүнд давхиулна гэдэг үнэхээр том бахдал

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Хүрэн азарга аман хүзүүнд хурдаллаа, баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Моринд хайртай Монгол түмний унших дуртай ”Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд мэндчилгээ дэвшүүлье. Өнгөрсөн өвөл цаг хатуу байсан ч Монгол наадам цаг тухайдаа, элдэв будлиангүй сайхан боллоо. Уралдаж байгаа хүлгүүд ч өнгө, жавхаатай сайхан харагдаж байна. Төрийнхөө наадамд азарга аман хүзүүдүүлнэ гэдэг бол том бахдал, сэтгэл үнэхээр өндөр байна. Наадам сайхан боллоо, наадаж сурсан Монгол түмний амьдрал сайхан болох байхаа.
-Хэдхэн хоногийн дараагаас бүсийн уралдаанууд эхэлнэ. Хаашаа явж наадах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Морьдынхоо байдлыг харж байгаад л шийднэ дээ. Ямар ч байсан нэг тийшээ явах л байх даа. (инээв)
-Азарга булган сүүлтэй байх болтугай.
-Ерөөл бат оршиг.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна