“Юнитра” ХХК-ийн захирал Ж.Довдонбалжир: 35 жилийн өмнө даага уяж аман хүзүүдүүлж байлаа
А.Тэлмэн
-АХ-ын 89, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн баяр наадамдаа соёолон айрагдуулсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-За баярлалаа. Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж өндөрлөлөө. Хэдийгээр гантай байсан ч наадмын өмнө тэнгэр хураа хайрлаж, газар дэлхийн өнгө сэргэсэн. Хурдан морьдын уралдаан ч их сайхан боллоо. Төрийнхөө наадамд соёолон аман хүзүүнд хурдаллаа. Сэтгэл өндөр байнаа.
-Зэгэл соёолон наадмын өмнөх сунгаануудад өнгөтэй байгаа дуулдсан. Ер нь найдлага тавьж байсан биз?
-Бид МУ-ын Тод манлай уяач Д.Онон ахын уяатай нэгдэж уясан. Хүмүүс 461-н гарам л гэдэг. Наадмын өмнөх гурван сунгаанд байнга л цээжинд давхиж байсан.
-Соёолонгийнхоо угшил гарвалыг танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Сайханбилэг гэж залуугийн адуу. Би нэг сайхан саарал азаргатай хүн л дээ. Тэгээд саарал азаргандаа нэг сайхан гүү хураалгах гээд бураа Пүрэвжав гэж хүний хүргэн Сайханбилэг гэдэг дүү хүүгээ “нэг сайхан нүүр улайхааргүй гүү явуулаадахаач” гэсэн юм. Тэгсэн надад хээлтэй, сөөнгө даагатай шар хээр гүү явуулсан байсан. Тэр үед дагаж ирсэн сөөнгө даага нь энэ зэгэл соёолон маань байгаа юм. Дааганд нь гүү өшиглөчихөөд доголоод уралдаж чадаагүй. Шүдлэнд нь Төв аймгийн наадамд наймаар ирсэн. Хязааландаа Эрдэнэсант сумын наадамд дөрөвт давхисан.Энэ жил соёолондоо Төв аймагт болсон анхны уралдаанд аман хүзүүдэж, дараа нь бас нэг бооцоот уралдаанд түрүүлсэн. Ер нь энэ жил их хурдан байсан даа. Бараг арваад уралдсан шүү. Одоо бол амраачихсан байгаа.
-Хэнтий рүү наадахаар явж байгаа гэсэн. Үрээгээ авч яваагүй юм уу?
-Түрүү хэлсэн хээлтэй гүү ирсэн гэж. Тэр нь эр унага гарч одоо хязаалан үрээ болчихсон. Хэнтий наадам руу аваад явж байна даа.
-Ингэхэд Довдонбалжир уяачийн хувьд морь сонирхох болсон нь хэнтэй, юутай холбоотой вэ?
-Би анх 2005 онд бураа Пүрэвжав гуайн нөгөө нэг хүргэнээс нь дэлтэй хүрэн морь авсан юм. Тэр хүрэн морийг авахаар явж байхдаа Хэнтий аймагт айлын адуугаар ороод нэг саарал үрээ авсан. Үрээ маань тэр жилээ /шүдлэндээ/ улсад айрагдаад, хязааландаа Хэнтий аймгийн наадамд түрүүлээд, соёолондоо Говь-Шанхад аман хүзүүлсэн. Долоотойд нь өнжөөгөөд энэ жил наймтай азарга улсад хорин хэдээр ирлээ. Энэ бүгдийг оруулбал улс бүсийн наадмаас 4-5 айраг түрүү авчихаад байна. Энд сонин түүх яръя л даа. Одоогоос 35 жилийн өмнө би долдугаар ангийн сурагч байхдаа сумынхаа наадамд даага уяж аман хүзүүдүүлж байсан. Тэрний дараа жил хоёр үрээ уяж уралдуулж байсан. Тэрнээс хойш нэг хэсэг сургууль соёл гээд завсарласан л даа.
-Хэдийгээр адуунд дуртай ч ажил төрөлтэй хүмүүс өдөр тутам ажилд нь оролцох боломжгүй байдаг л даа. Таны морьдын уяаг хэн тааруулдаг вэ?
-Манлай уяач Батчулууны дүү Бат-Эрдэнэ гэдэг залуугаар энэ өвлөөс эхлээд уяулж байгаа. Бат-Эрдэнээс өмнө энэ жил ногоон халзан морь айрагдуулсан Дашпүрэв гэж залуу гардаж, ерөнхий зөвлөхөөр Онон Тод манлай ажилладаг байсан.
-Үрээний тань уяаны онцлог юу вэ?
-Даага, шүдлэнгээс нь эхлээд уячихсан учраас ерөнхийдөө жаахан хатуу уяатай. Хоногийн олноор уяа нь эвлэдэг адуу байгаа. Хэрвээ та бүхэн харсан бол улсын наадамд хүүхэд нь ташуур хөдөлгөлгүй ирсэн шүү дээ. Бид гарахад нь “эрлийзүүдтэй битгий уралдуулаарай үрчихнэ” гэж хүүхэддээ захисан юм.
-“Юнитра” компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Бага оврын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл Япон, Германаас оруулж ирдэг. Хондо мотор цахилгаан үүсгүүр, төрөл бүрийн усны насос гэх мэт.
-Баярлалаа, танд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл дугаар №6
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна