Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга А.Эрдэнэбаяр: 18 жилийн дараа улсын наадмаас анхны айргаа хҮртлээ
А.Тэлмэн 2013 оны 2-р сарын 25 -нд
-Төрийнхөө баяр наадамд соёолон айрагдууллаа. Олон жилийн хүлээлт байх шүү?
-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Морь уяад 18 жилийн дараа төрийнхөө наадмаас анхныхаа айргийг хүртлээ. Тэгэхдээ хамгийн хийморьтой, иртэй гэдэг соёолон насаар. Монголчууд бид эрт дээр үеэсээ соёолон морьдыг шүтэж, тоосонд нь орохыг хүсч, бэлгэшээж ирсэн ард түмэн. Тэр утгаараа үнэхээр их баяртай байна. Дэлхийд ганцхан, дахин давтагдашгүй Монголын ард түмний их баяр цэнгэл өргөн дэлгэр сайхан боллоо.
-Хотын унаган хүү яагаад хурдан моринд хорхойсох болсон юм бэ?
- Миний аав Тэгшээгийн Аюурзана гэж Төв аймгийн Заамар сумын уугуул морь, бөхөд дуртай хүн байсан. Тиймээс ч багадаа аавыгаа дагаад Яармагийн дэнжид наадамд үзнэ гээд 7-р сарын 7-ноос наадам дуустал уяачдын майхнаар хэсдэг хүүхэд байлаа. Ээж маань Төв аймгийн Лүн сумын хүн. Зуныхаа амралтаар ээжийн төрсөн дүү Одсэрийн Жамъяндорж гэж Улсын Алдарт уяачийнд очиж морь унана, хонь хариулна. Морь малын талаарх анхны мэдэгдэхүүнээ энэ хүнээс л авсан даа. Өөрөөр хэлбэл миний анхны багш нагац ах маань. Энэ хүнээр л анх морио уяулж, адууныхаа цусыг сэлбэж, улсын наадамд уралдахуйц хэмжээний болж уяач болж байлаа.
-Энэ жил хичнээн насанд морь уяж уралдуулсан бэ?
-Овоо хэдэн адуу уясан ч явцын дунд зарим нэгийг нь тавьчихсан. Нэг шүдлэн маань Багануур дүүрэг үүсч байгуулагдсаны 30 жилийн ойд айрагдсан. Мөн Цэрэндорж гээд найздаа нэг даага бэлэглэсэн чинь тэр маань Төв аймгийн наадамд гуравт хурдалсан. Сая улсын наадамд айрагдсан зээрд үрээний дүү шүдлэн үрээ уг нь их хурдан байгаа ч би бага насанд нь уралдуулахыг чухалчилдаггүй учраас давхиулаагүй.
-Яагаад ?
-Яс үс нь сайн бэхжээгүй байдаг учраас бэртэл гэмтэл авах нь амархан юм шиг санагдаад. Шүдлэнгээс дээш настай болгож байж л уях бодолтой байгаа.
-Улсын наадмын анхных ч бүсэд морь оруулж байсан биз дээ?
-Бүсийн наадмаас хоёр айраг авсаан.
-Ингэхэд ямар гал уяанд хамаардаг билээ?
-ЦЕГ-ын хурдан морины галыг 2002 онд байгуулж би өөрөө ахлагчаар нь сонгогдсон. Байгууллага ямар байдаг билээ. Түүн шиг л бүтэц зохион байгуулалттай, албан ёсны тамга тэмдэгтэй. Цагдаагийн байгууллагад ажилладаг болон тэтгэвэртээ гарсан хүмүүс нэгдэж хурдан морьдоо уяж байна. Зээрд үрээ маань сая ЦЕГ-ын нэр дээр уралдаж айрагдлаа.Би энэ байгууллагад 25 жил ажиллаж байна. Төрийнхөө сүлдийг тэргүүндээ залсан энэ өнөр айлын алдар цууг хурдан моринд оруулж, нэр төрийг нь өргөж яваадаа баяртай байдаг. Гал уяаныхан маань өмтэй сайхан наадлаа. Энэ дашрамд Монгол улсын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэхийн ялдамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Ерөөл бат оршиг. Бидний яриа өндөрлөж байна?
-Нар хур тэгширсэн сайхан цаг үед Монгол наадам маань шинэ бөх, шинэ морьд төрүүлэн, үзэж харах, сонирхох зүйлээр арвин амжилттай болж өндөрлөлөө. Монголчууд маань ч сайн муу бүх л юмаа мартаад нааддаг ард түмэн. Хэд хоногоос бүсийн наадмууд болох гэж байна. Ард түмэн маань энэ бүх баяр наадмууддаа сайхан наадчихаад өвөл цаг хэцүү байдгийг санан хадлан тэжээлийнхээ ажилд шуурхайлан орох байх.Та бүхэндээ амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна