"Булган хангайн хурд- 2013" уралдаанд түрүүлж айрагдсан хүлгүүд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

Тийн урвагч хэмээх “Усан” могой жилд Булганхангай нутгаас төрөн гарсан Улс, Аймгийн алдарт уяачдад хүндэтгэл үзүүлэх “БУЛГАНХАНГАЙ-2013” аймгийн хаврын бүсийн уралдааны түрүүлж , айрагдсан морьдын цуваа

2013.02.24          Булган сум

Азарга 85 мордсоноос:
1. Булган аймаг Хангал сум Хялганат тосгоны уяач О.Эрдэнэсайханы сартай хүрэн азарга түрүү магнай
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Өсөхбаярын хул азарга аман хүзүү
3. Булган аймгийн Бугат сумын уяач Ж.Батсуурийн цавьдар азарга айргийн гурав
4. Булган аймгийн Баян-Агт сумын “Сумын алдарт” уяач П.Жамсранжавын хүрэн азарга айргийн дөрөвт
5. Булган аймгийн Баяннуур сумын уяач Ж.Бадамын хээр азарга айргийн тавд

Соёолон 73 мордсоноос:
1. Төв аймгийн Аргалант сумын уяач Д.Амгаланбаатарын ягаан буурал соёолон түрүү магнай
2. Төв аймгийн Цээл сумын уяач Б.Саранбаатарын хүрэн соёолон аман хүзүү
3. Төв аймгийн Цээл сумын уяач Б.Цагаанбаатарын хүрэн соёолон айргийн гурав
4. Төв аймгийн Цээл сумын уяач Б.Атарсайханы сартай зээрд соёолон айргийн дөрөв
5. Булган аймгийн Булган сумын “Аймгийн алдарт” уяач С.Амарсайханы хүрэн халзан соёолон айргийн тав

Их нас 111 мордсоноос:
1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ч.Батжаргалын хул морь түрүү магнай
2. Булган аймгийн Орхон сумын “Сумын алдарт” уяач Ц.Доржлхагвын хүрэн аман хүзүү
3. Төв аймгийн Архуст сумын уяач Ч.Махбалын хүрэн айргийн гурав
4. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Сумын алдарт” уяач П.Одонхүүгийн халтар айргийн дөрөв
5. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул “Булганхангай” МСУХ-ны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнийн халтар айргийн тавд тус тус хурдалжээ.

Н.Б.Дарга Б.Ууганбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна