Хуушуурын гор гарсан нь
Батсайхан
Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат уяач Д.Бямба гуай, унаач хүү Б.Ганболд, тэдний хүрэн алаг азаргатайгаа хэрхэн уралдаж хуушуураас болж яаж хөглөсөн тухай та бүхэндээ өмнө нь хүргэж байсан билээ
Энэ удаад хурдан хүлэг морьтойгоо замбуулинд ганц тохиох насаа хамт элээсэн өвгөн, гандан бууршгүй залуу наснаа аавынхаа адуутай нөхөрлөсөн заяаг түшиж ирсэн хүү хоёр тээр жилийн хөгтэй наадмаасаа хойш олон жил сайхан уралдсан ч олны амнаас хуушуурын үнэтэй түрүүний тухай нэг л салж өгөхгүй янзтай мэдэрцгээжээ.
Хүү Б.Ганболд нь 30 жилийн дараа унаган хурдан хээр азаргаа уяж сойх зуур довтой наадмын зар сэм сонсож байтал 1997 оны намар тус аймгийн Халхгол суманд Халхын хэцүү То ван хэмээх Б.Тогтохтөр ноёны мэндэлсний 200 жилийн наадмын зар зүүн зүгт тархаж уяач бүхэн морьдоо бэлтгэж наадмын өдрийг тэсэн ядан хүлээцгээв.
Халх даяар цуутай ноёныхоо ойд айл аймаг, сум орон даяараа нүнжигтэйхэн бэлтгэцгээж, мөн тэр ойд зүүн хязгаарын дархан хилийн мөнхийн харуул болсон Сүмбэрийн отрядын тэгш ой таарав. Хээр азарга нь ч давхил бүрт өнгөлж эзэн хүний сэтгэлийг хөвсөлзүүлэв. Өвгөн уяач Д.Бямба гуай нас дээр гарсан тул хүүгээ морь уяхыг харж баясахаас өөргүй тул том наадамд хүүгээ хээр азаргаа авч явахад дургүйлхсэнгүй, харин ч аавын бийд газар үз,агтны бийд хүнтэй танилц гэж захиасаа хэлэн аян замд үдэв.
Ёстой л нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж түмэн олон ард нь Халхын хэцүү То вангийнхаа ойг тэмдэглэх анхдугаар наадамд хүрэлцэн иржээ. Хурдан азарга мордож газар газрын хурдан тууртууд цугласан наадамд Б.Ганболдын уясан хээр азарга хол тасархай түрүүлэв.
Хамгийн бахархууштай нь тус наадамд Ноёны ой, Хилийн цэргийн ойд түрүүллээ гэж хээр азарганы магнайд хос алтан медаль зүүж өгснөөр 30 жилийн өмнө хүрэн алаг азаргаараа авч чадаагүй алтан медаль нэхэн олгогджээ.
Наадмаас ирээд Б.Ганболд “Аавынхаа авч өгч амжаагүй хуушуурын горыг гаргаж, амьд сэрүүнд нь нэг баярлуулсан даа“ хэмээн инээж явсан юм гэдэг шүү.
Б.Батсайхан
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна