Уяач Ц.Дорж ”баадуу” нэр авсан нь
Санжаадорж
1963 оны зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баяраар Мөнххаан суманд их насны морь уралдахад уяач Дорж “богино амны босоо зээрд” гэдэг морио уяж очин түрүүлгэжээ. Мөнххааныхан уяач Ц.Доржийг ”богино ойрхонд нь түрүүллээ. Наадмаар сумын 40 жилийн ойгоор ирж уралдаарай. Богино уртгүй түрүүлэх юм байгаа биз дээ” гэж дооглонгуй урьж гэнэ. Үнэндээ ч Мөнххааныхан довон дээрээ гадны газрын их насны морь түрүүлгэж байсан удаагүй ажээ. Сарын дараа уяач Ц.Дорж морьдоо уясаар ирж. Сумын 40 жилийн ой сүр дуулиантай эхэлж гэнэ. Азарга мордлоо, ирлээ боллоо. Доржийн хүрэн азарга түрүүлэв гэнэ. Дахиад их насны морь мордлоо, ирлээ гэнэ. Доржийн хүрэн морь бас л түрүүлэв. Мөнххаан сумын наадамд гадны уяач дээд 2 насны түрүүг урьд өмнө хэзээ ч авч байгаагүй болохоор нутгийнхан таагүй байгаа нь илт. Уяач Доржийн явсан газар бүр л “Энэ хүү даах л юм байх даа гэх үг байнга сонсогддог болов гэнэ. Даах гэдэг нь араа даах гэсэн хонзон өвөрлөсөн утгатай үг юм. Нутгийн ард түмний дунд яригддаг гадны хүн олон түрүү авах хар хэл амтай, өөрт нь буюу ар гэрт нь хүнд гарз гарах зэргээр хүнд тусдаг гэх бичигдээгүй хар үг юм. Түүнийгээ “даах” юм байхдаа гэсэн утгатай үг гэдгийг уяач Ц.Дорж төдийлөн сайн мэдээгүй аж. Орой нь хар хязаалангаа тарлатал зөв урд хөлний гурвалжин гахай нь ховхорч унаад доголчихлоо гэнэ. Уяач Дорж араа даах гэдэг нь энэ байлгүй гэж дотроо бодоод шөнө замын хар хайлуулж гахайд нь цутгаж дээр нь илэг тавьж наалдуулаад туурайг нь тойруулж сэтлэн эмжиж оёод, өвс тавьж богочоотой хонуулсан байна.
Маргааш өглөө нь хар хязаалангаа мордуулахдаа Мөнххаан сумын сайн уяач гэгддэг Ч.Дорж Осорын Банзрагч нарт хандаж
-муу хөлийн гүйхүйцээр, сайн хөлийн жийхүйцээр нь гаргаж уралдана даа. Та 2 хүргэж гүйцээрэй... гэж хэлж гэнэ. Хар хязаалан ч гараанаасаа тасарсаар хол түрүүлсэн байна. Дараа нь уяач Ц.Дорж алаг даага маань ч бас түрүүлчих юм байна гэж бодоод индэрийн дэргэд даагаа мордуулахдаа
-миний түрүү дөрөв болжээ. Гурван хөлтөйг нь гүйцээгүй юм, дөрвөн хөлтөйг нь яаж гүйцэх вэ дээ? зам нь хань болоод, сүүдэр нь дагаад ирнэ биз дээ... гэж хэлээд мордуулжээ. Алаг даага ч аргагүй түрүүлж, энэ наадамд уяач Дорж яах аргагүй дөрвөн түрүүг нь авчээ. Морьдоо цоллуулаад асрын өмнөөс хөдлөхдөө
-хойтон жил ирж долоон түрүүг чинь авна аа... гэж хэлсэн байна. Энэ үеэс “Баадуу” гэдэг хочтой болж “Баадуу Дорж” гэдэг болсон ажээ. Хойтон жилийн наадамд дахин очихдоо “Зил-130 “10-17”-гийн жолооч хүргэн дүү Халтарыг аймгаас ирүүлж барилдуулсан байна. Наадмын эхний өдөр уяач Ц.Дорж өнгөрсөн жил түрүүлсэн хүрэн азарга, босоо хүрэн морь, соёолон хар мориороо дахин гурван түрүүг нь авчихсан чинь сумын хүмүүс “өнөөх чинь” гэцгээн дөлж зугтаан, эвгүй харцгаан дургүй нь хүрцгээсэн нь илт боллоо гэнэ. Морь, бөхийнхөө түрүүг бүгдийг алдах нь гэж сумаараа сандарцгаасан хэрэг. Шүдлэн насанд мөн алаг түрүүлж уяач Ц.Дорж мөн дөрвөн түрүүг нь авч хүргэн Халтар шөвгийн дөрөвт үлдэж наадам өндөрлөжээ.
” Баадуу Дорж “ би наадмаа авлаа. Мөнххааныхан довоо аваарай ... гэж хэлээд явсан гэсэн давс нэмсэн яриа одоо хүртэл ам дамжин яригдсаар иржээ. Хэлэхдээ хэлсэн шиг хэлж, түрүүлгэхдээ түрүүлгэсэн шиг түрүүлгэдэг нь уяач Ц.Доржийг атаа жөтөөний хар, цагаан хэл ам дайрч, амтай болгон ярьж “Баадуу” хэмээн нэрлүүлсэний учир ийм ажээ.
Намсрайцэрэнгийн Санжаадорж
/үргэлжлэл бий/ 2013.01.27.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна