Эрдэнэтийн уяачдын холбооны удирдлагууд шинэчлэгджээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 01 -нд

Засгийн газрын тогтоолт хаврын бүсийн уралдааныг зохион байгуулах эрхийг аваад буй Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” морин спорт уяачдын холбооны удирдлагууд шинэчлэгджээ. 2-р сарын 6-нд тус аймгийн уяачдын бага хурал болж, холбооныхоо удирдлагыг шинэчилсэн байна. “Эрдэнэт хүлэг” холбооны шинэ тэргүүнээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэр эрхэлсэн захирал Б.Даваасамбуу, тэргүүн дэд даргаар “Чингисийн чулуу” ХК-ийн захирал, МУ-ын Манлай уяач Д.Чулуунбат, дэд даргаар “Бүтээл” ХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Г.Баярцогт,нарийн бичгийн даргаар “Хангарьд” спорт цогцолборын дарга, аймгийн Алдарт уяач Д.Баясгалан нар тус тус сонгогджээ.
Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд Суман хүрэн морио айрагдуулж, түүнийгээ хэдхэн хоногийн дараа болсон Төвийн бүсийн хурдан морьдын уралдааны үеэр баталсан Д.Баясгалан  өмнө нь мөнхүү албаа хашиж байсныг та бүхэн мэдэж буй бизээ.

А.Мөнх-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна