Сумын Алдарт уяач Ч.Намжилдорж: Анхныхаа айргийг төрийнхөө наадмаас хүртсэндээ баярладаг
А.Тэлмэн
-Сайхан өвөлжиж байна уу? Хэзээнээс хурдан хүлгийн тоосонд орж эхэлсэн бэ?
-Сайхан өвөлжиж байнаа. Намайг Чимэддоржийн Намжилдорж гэдэг. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын алдарт уяач хүн. 1992 оноос бие даан морь уяж эхэлсэн. Ер нь бол хүүхэд байхаасаа л аавтайгаа хамт морь уяж явсан даа. Бие дааж морь уяж эхэлснээсээ хойш 9 жилийн дараа буюу 2001 онд сумын алдарт уяач цолыг хүртсэн.
-Анхны айраг түрүүгээ хэдэн онд ямар наадмаас хүртэж байв?
-Анхны айргаа 1999 онд төрийнхөө наадмаас хүртэж байлаа. Хул үрээ маань айргийн таваар хурдалж байсан юм. МУ-ын Тод манлай уяач Ц.Аюуш, МУ-ын Манлай уяач Ц.Бааст, Т.Монхор гуай нартай хамт морь уяж 1997, 1999 онуудад төрийнхөө наадамд оролцож байсан. Тэр сайхан буянтай буурлуудынхаа ачаар төрийнхөө их баяр наадамд өөрийн морио айрагдуулсандаа их баяртай явдаг. Тэдгээр хүмүүс миний уяаны багш нар маань байгаа юм.
-Улсын наадамд айрагдсан хул үрээнийхээ талаар яривал?
-Манай сумын Бураа Пүрэвжав гуайн унаган адуу. Тэр хүнээс битүү үрээ худалдаж аваад тэр жилээ улсад оруулж байсан. Пүрэвжав гуайнх өөрөө босоо угшлын адуутай айл. Анх нэг сайн үрээ авъя даа гэж бодож байсан чинь Эрдэнэбаатар гээд нутгийн маань нэг ах “чи босоо угшлын адуунаас ав. Ер нь их сайн адуу байдаг юм шүү” гээд очиж авч байсан. Ном зохиолоос харж байхад 1943 оноос өмнө манай сумаас улсад их олон морь айрагдаж байсан юм билээ. 1943 онд бүр 15 айраг түрүү хүртэж байсан түүх байдаг. Тэр цагаас хойш манай сумын нэрээр улсад морь айрагдаж байгаагүй юм билээ. Тэгээд XX зууны сүүл хагаст хул үрээ маань айрагдаж нутаг орныхоо нэрийг гаргасанд их л бэлгэшээж явдаг юм даа.
-Хул үрээ чинь улсад айрагдсанаасаа хойш яаж давхисан бэ?
-Анх азарган үрээ авч байсан. Тэр чигээр нь азарга болгосон. Улсад айрагдсаныхаа хойтон жил 2000 онд сумандаа соёолон айрагдаад, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор сумандаа дөрөвт орсон. Ер нь тэгээд уяаны алдаа онооноос болоод хэдэн жил олигтой уралдуулж чадаагүй. Тэр бол надаас л болсон хэрэг. Одоо 16-тай азарга байгаа.
-Үр төлүүд нь хэр хурдалж байна?
-Нууцгүй хэлэхэд үр төлүүдээс нь яг тодорхой амжилт гаргасан адуу байхгүй. Уг нь их сайхан төлтэй. Би л уяж чадахгүй байх шиг байна.
-Унаган адуугаараа наадаж байна уу. Эсвэл энд тэндээс адуу мал авч байна уу?
-Ерөнхийдөө унаган голдуу адуугаараа л наадаж байна. Би өөрөө малчин хүний хүүхэд болохоор эцгээсээ өвлөгдөж ирсэн нутгийн сайхан адуугаа өсгөж, үржүүлж, тэдгээрийгээ л уяж сойж байна. Манайх Мөнххааны цоохор хонгорууд, Түдэвийн хүрэн, Бураа Пүрэвжав гуайн босоо адуу, Баадуу Доржийн алаг адуунуудын удам угшлын адуутай.
-1999 оноос хойш улсын наадамд уралдсан уу?
-1999 онд хул үрээгээ айрагдсанаас хойш улсын наадамдмаа ирж уралдаагүй. Ирэх жил 90 жилийнхээ ойд л нэг ирж уралдах санаатай байна.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-За баярлалаа. Би саяхан Доктор Г.Төмөрхадуурын залуу уяачдад зориулсан сургалтанд ирж оролцлоо. Ер нь залуу уяачдадаа хэлэхэд иймэрхүү сургалт зөвлөгөөг ирээд сонсчихож баймаар юм байна. Хэдийгээр хүн амьтнаас юм сонсож дуулаад, ном сонин сэтгүүлээс уншаад нэгийг ойлгож өөртөө тусгаж авдаг ч иймэрхүү сургалтанд суухад тэрнээсээ нэг илүү алхам алхдаг юм байна. Хамгийн гол нь мэдээллээр өөрийгөө сайн цэнэглэж байх хэрэгтэй юм байна.За тэгээд Мөнххаан сумынхандаа болон Монгол улсын өнцөг булан бүрт суугаа нийт уяачдадаа сар шинийн мэндийг хүргэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Уясан бүхэн тань хурдан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл дугаар №12
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна