Б.Ерөөлт: “Эрлийз адууг монголтой хольж уралдуулах нь дэмий байгаа юм”
А.Тэлмэн
Гарч буй жилийн өнгийг тольдож эзэн хүлэг хоёрын хийморийг шинждэг “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдааны цар хүрээ жил ирэх тусам тэлж, тэр хэмжээгээр өрсөлдөөн ширүүсч буй.Халхын хурд чуулсан энэ довон дээр хоёр жил дараалан түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлнэ гэдэг хүлгийн хурдан, хүүхдийн авхаалж, уяачийн эрдэм төгсийн шинж бизээ. Ингээд “Дүнжингаравын хурд-2012, 2013” уралдааны түрүү зээрд морины эзэн Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Ерөөлттэй уулзаж, баярын сэтгэгдэл хуваалцсанаа хүргэж байна.
-Зээрд халзан морь “Дүнжингаравын хурд” уралдаанд хоёр дахь удаагаа түрүүлж энэ цагийн хурдан хүлгийн нэг гэдгээ баталлаа. Наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Хийморь сэргээсэн үнэхээрийн сайхан наадам боллоо. Зээрд морь маань халхын хурдан буянгууд чуулсан энэ том дэвжээн дээр хоёр дахиа түрүүлж, түмэн олноо баясгалаа. Сэтгэл өндөр байна.
-Зээрд морь Сүхбаатарын адуу гэдэг билүү?
-Тиймээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул О.Үнэнбаярын унаган адуу байгаа юм.
-П.Мэндбаярын хар морийг комиссын шийдвэрээр хасч, халзан морь түрүүлсэн. Энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хэл ам гаргаад яахав гээд комиссын шийдвэрийг хүлээж байсан. Нэгэнт эрлийз монголоор нь ялгах тухай шийдвэр гарч, эрлийз ангилалын уралдааныг бий болгочихоод байхад монгол адуутай хольж уралдуулах нь дэмий л юм байгаа юм.
-Энэ баярт мөчид хурдан хүлгийнхээ бахдам амжилтаас хуваалцах нь зүйтэй байх?
-2007 онд хязааландаа Дарьганга сумын наадамд айрагдаж, хойтон жил нь Шар бүрдний наадамд түрүүлж, хавчиг зургаан настайдаа Дарьганга, Наран, Онгон сумдын нийлсэн "Гурван хонгор"-ын наадамд түрүүлсэн. Харин долоотойдоо уягдалгүй өнжөөд 2011 онд Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах "Шаргын уул"-ын наадамд айргийн гурваар хурдалж, зун нь Наран сумын наадамд айргийн дөрвөөр давхиж байсан юм. Тэр жилийн намар нь би авсан юм. Надад ирээд "Жейл" ХХК-ийн нэрэмжит наадамд түрүүлж, давхар уяагаар “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд хол түрүүлсэн. Энэ жил тэрхүү амжилтаа бататган түрүүллээ.
-Энэ наадамд Ерөөлт уяач хэдэн морьтой ирсэн бэ?
-Их морь, соёолон хоёртой ирсэн. Соёолон маань 30 гаргаж давхилаа.
-Зээрд морь зуны уралдаануудад яаж давхидаг вэ. Жишээлбэл өнгөрсөн зун?
-Биеэр нь юм туураад болохгүй байхаар нь мордуулаагүй ээ.
-Голлох уяаг хэн тааруулж байна?
-Энэ жил би өөрөө гардаж уясан. Өнгөрсөн жил “Дааган” хэмээх Цэндээ ах маань уяаг нь тааруулсан. Энэ жилээс санаа нийлсэн моринд дуртай найзуудтайгаа хамтарч “Чонон саарал” нэртэй гал байгуулж, морьдоо уяж байгаа. Өнгөрсөн зун соёолон үрээ улсад айрагдуулсан С.Ганболд манай уяанд бий. Манайхан одоогоор 30 гаруй морь уяж байна.
-Ингэхэд зээрд морины эзэн ямархан амжилт үзүүлээд байгаа вэ?
-Томоохон гэвэл бүсийн наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртсэн. Зээрд морины бүсийн наадмын хоёр түрүүний амжилтаас гадна Сүхбаатар аймаг байгуулагдсаны 70 жилийн ой, зүүн бүсийн даншиг наадамд миний шүдлэн үрээ айргийн гуравт хурдалсан.
-Хэдхэн хоногийн дараа Эрдэнэтэд бүсийн наадам болно. Зээрд морь уралдах болов уу?
-Санаа байна. Гэхдээ мориныхоо байдлыг харж байж болно доо.
-Уясан хүлэг тань хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай. Дараагийн удаа тухтай хуучилая.
Г.Гал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна