Б.Буянжаргал гурван сард “болзох” дуртай
А.Тэлмэн
...Сайхан сэтгэлийн сүмбэр ууланд
Сарнай цэцгийн хүрээлэн байлаа
Гоо хатдын тэр л цэцэрлэгт
Гоёмсог бүсгүйн нэг нь байдаг
Зүүдний тэнгэрт уянга дуугаа өргөсөн
Саяана гэдэг урангоо байдаг... Бөхийн өргөөнөө энэ сарын 5-нд болсон СТА, дуучин Б.Буянжаргалын “Хайраа дуу болгон өргөе” тоглолтын эхлэл энэ байлаа. 2010 онд анхны цомгоо гаргаж, жилийн дараа “Санахгүй л гэсиймаа” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 3-нд хийж байсан тэрээр “Хайраа дуу болгон өргөе” тоглолтоороо үргэлжлүүлсэн нь энэ юм. Нийтийн дууны бүлд анх СТА Пүрэвсүрэнгийн ая, Минжингийн шүлэг “Санахгүй л гэсиймаа” дуугаараа хүч түрэн орж ирсэн тэрээр өдгөө олон олон хитийн эзэн болсон байх ажээ. “Миний л үзэсгэлэн гоо”, “Аавын борлог морьд”, “Ай даа юу ч гэхэв дээ”, “Зүүн голын Гүнжмаа”, “Алтан үст”, “Саяана” гээд л. СУИС-ийн хөөмийн ангийг төгссөн тэрээр МУСТА Одсүрэн багшийн шавь. Монголын анхны мэргэжлийн хөөмийчид болсон тэдний ангийн өс үүгээрээ их бахархдаг.
“Хайраа дуу болгон өргөе” тоглолтонд МУГЖ Галсантогтох, Эрдэнэцэцэг, СТА дуучин Хосбаяр нар уригдан ая дуугаа өргөцгөөсөн юм. Бөхийн өргөөг ойрын үед болоогүйгээр олны хөлд даруулж орхисон энэ тоглолтын хүндтэй зочид түүний аав Батсайхан, ээж Долгормаа, авга ах МУСТА Мөнхбат, СУИС-ийн багш Одсүрэн, Төв аймгийн ЗДТГ-ын төлөөлөгчид байлаа. Төв аймгийн ЗДТГ-аас нутгийн дуучин хүүдээ Төв аймгийн байгалийн сайхныг харуулсан уран зургаар бэлэг барисан юм. Харин дуучин Буянжаргал энэ үдэш урлагийн замд хөтлөн оруулсан авга, багш, аав ээждээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, “Хайраа дуу болгон өргөж” буйгаа өгүүлсэн билээ. Энд сонирхуулахад түүний ах Мөнхбат бүжигчин хүн. “Анх энэ ахыгаа дагаад СУИС-ийн дуулаачийн ангид конкурс өгөхөөр очлоо. Тэгсэн сургуулийн үүдэнд анхны мэргэжлийн хөөмийн ангид элсэлт авч байна гэсэн зарлал гарсан байхыг олж хараад ахтай зөвлөлдөж байгаад шалгалт өгч тэнцээд хөөмийн ангид орсон” юм хэмээн тэрээр дурсан ярьдаг.
Буянжаргалын хувьд 3 сарыг илүүд үздэг. Анхны бие даасан тоглолтоо гурван сард хийсэн, түүнээс яг жилийн дараа бяцхан охинтой болсон гээд л түүний амьдралын баяр жаргалтай мөчүүд хаврын урь орсон энэ л өдрүүдтэй салшгүй холбоотой байдаг гэх юм билээ. Тиймдээ ч энэ удаа гурван сарыг сонгон фенүүдтэйгээ болзсон нь энэ байлаа. Тиймээ, үзэгчид түүнийг дэндүү сайн мэддэг бололтой. Дуулсан дуу бүрийг нь хүч нэмэн түрэх үзэгчид сэтгэл өег нэгэн үдшийг өнгөрүүллээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна