Тахийн азаргыг голдуу гэрийн адуунаас сонгон тавьдаг
А.Тэлмэн
Хэдхэн хоногийн өмнө дөрвөн тахь эх нутагтаа ирлээ. Чехийн Прага хотын амьтны хүрээлэнд байсан тахиудыг тус улсын Засгийн газар өөрийн хөрөнгөөр эх нутагт нь авчирсан байна. Чехээс ирсэн тахиуд Хомын талд нутагших юм. Ийнхүү салхинаас бусдыг нуруундаа гаргадаггүй монгол тахь эх орондоо ирсээр байна. 1898-1903 оны хооронд гадаад дотоодын залуус хүч хавсран Монголын говиос тахийн 88 унага барьж, 53-г нь амьдаар нь Европ руу ачсан билээ. Тэдгээр унагануудыг эр эмээр нь хослуулж Европын зоо паркуудаар тараасан бөгөөд 13 нь л үр төл өгсөн гэдэг. Одоогоор дэлхийн хэмжээнд 26 орны 100-гаад паркад 2000 тахь байдаг ба цөм Монголоос гарсан 13 тахийн үр удам юм. Тиймээс ч 1960-аад оны үед цус ойртолт өндөр хэмжээнд хүрч, гарсан унаганы амьдрах хугацаа богиносож эхэлсэн тул судлаачид тахийг зоо паркт бус нутагшуулах нь аврах цорын ганц гарц хэмээн үзсэн юм. Ингээд 1976 онд дэлхийн бүх зоо паркуудад байсан тахийн хамгийн шилмэлийг судлан Герман, Голландад үржүүлж улмаар 1993 оноос Монголд нутагшуулах болсон билээ. Монголд тахь нутагшуулах санаачлагыг гаргаж өрнүүлсэн хүмүүс бол Инга Баун, Ян Баун нар юм. Тэд бал сарынхаа аялалаар Чехийн зоо паркийг үзэж байгаад хашааныхаа шонг мэрэх тахийг олж харан үлдсэн бүх амьдралаа энэ амьтны төлөө зориулна хэмээн шийдсэн гэдэг. Тэгээд азарга, гүүг дунджаар 30-50 мянган доллараар худалдан авч монгол руу тээвэрлэж эхэлсэн байна. Одоогоор монголд 30 гаруй азарга тахьтай. Тахийн азаргыг голдуу гэрийн адуунаас сонгон тавьдаг бөгөөд гарсан эр унага болгон нь азарга болдог тул тахийн хооронд тулаан, зодоон нэлээдгүй болдог аж. Түүнчлэн бүх тахиуд нэртэй. Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг гадны жуулчид хамгийн доод тал нь 100 доллар төлж тахийн унага үрчлэх буюу нэр өгөх эрхтэй болдог. Харин монголчуудын тухайд Ерөнхийлөгч асан Н.Багабанди нэгэн унаганд Нартай хэмээх нэрийг хайрласан бол, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа Салиут, харин Байгаль орчны сайд асан Ц.Шийрэвдамба Маргад хэмээн нэрийг тахийн унаганд өгсөн гэнэ. Дашрамд сонирхуулахад Хустайд ирээд төрсөн анхны унага эдүгээ 18 настай болжээ.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна