“Их мандал-2013” хаврын бүсийн уралдааны азарга барианд орлоо

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 09 -нд

Дуу хуурын өлгий нутгийн хийморилог уяачид өнөөдөр хурдан хүлгэдийнхээ шандсыг шалган уралдуулж буй.“Их мандал-2013” хаврын бүсийн уралдаан уламжлал ёсоор сүргийн манлай азаргаар эхэлж, 72 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс Сайнцагаан сумын уугуул Ганзоригийн Мөнхбатын хээр түрүүлж, Луус сумын уугуул МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулууны Пүрэвсүрэнгийн хүрэн аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт  Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Эрдэнэбулганы /шинэхэн аймгийн Алдарт уяач/цагаан, айргийн дөрөвт Өлзийт сумын уугуул Жамсрангийн Отгонбаярын цагаан, айргийн тавд Хулд сумын уугуул Доржжанцагийн Баттөрийн буурал тус тус хурдаллаа.
 Хэдхэн мөчийн дараа их насны морьд гарааны зурхай руу хөдөлнө. Бид мэдээллийг шуурхай хүргэх болно. Эрхэм уншигч та бүхэн бидэнтэй хамт байгаарай. 
                                                                                                                                                                   Л.Гал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна