“Их мандал-2013” уралдааны их нас барианд орлоо

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 09 -нд

Дундговь аймгийн уламжлалт хаврын бүсийн уралдааны их насны морьд барианд оржээ. 130-аад хурдан буян тоосоо өргөсөн уг уралдааныг Луус сумын уугуул Чулуунбаатарын хээр тэргүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн байна. Харин аман хүзүүнд Өлзийт сумын уугуул Цогбадрахын сартай хүрэн хурдалсан бол айргийн гуравт Сайхан-Овоо сумын уугуул Угтахбаярын зээрд, айргийн дөрөвт Өлзийт сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын шарга, айргийн тавд Луус сумын уугуул Чулуунбаатарын хар тус тус хурдалжээ. Ийнхүү их насны морьдын уралдаанд Чулуунбаатар уяач одтой наадан нэг дор  түрүү, айраг  хүртсэн байна. Одоо түрүүлж айрагдсан их насны морьдыг цоллох ёслолын ажиллагаа явагдаж байна. Үүний дараа соёолон насны морьд уралдах юм.
                                                                                                                                                                                                                                                      Л.Гал

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна