“Их мандал-2013” соёолон барианд орлоо

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 09 -нд

Дөнгөж сая “Их мандал-2013”  наадмын хурдан  соёолонгууд барианд орлоо. 100 хурдан ажнай тоосоо өргөсөн уг уралдааны түрүү магнайгаар Хулд сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Эрболдын хонгор тодорч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Өмнийн говийн хүлэг” холбооны тэргүүн Х.Түмэнбаярын хүрэн аман хүзүүдсэн байна. Харин айргийн гуравт Хулд сумын уугуул Мөнхбатын хүрэн халзан, айргийн дөрөвт Адаацаг сумын уугуул, улсын сайн малчин Бүдсүрэнгийн хонгор халзан, айргийн тавд Хулд сумын уугуул Батжаргалын шарга тус тус хурдалжээ.
Одоо түрүүлж айрагдсан хүлгэдийн алдар цолыг дуудан шагналыг нь гардуулах гэж байна.
Уралдааны фотоо мэдээллийг бид ирэх долоо хоногт хүргэх болно.
                                                                                                                                                                              Л.Гал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна