Араб маягийн гоо үзэсгэлэнгийн шалгаруулалт

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 12 -нд

Араб мориноос илүү гоо үзэсгэлэнтэй амьтан хорвоо дэлхийд байгаа гэж үү! Өнгөрсөн 12-р сард Парис хотын алдарт “Салон дю Шеваль” үзэсгэлэнгийн танхимд нэгэн сонирхолтой уралдаан болсон юм. Дэлхийн 20 гаруй орноос ирсэн 100 араб морины уралдаан Марокко улсын хаан 6-р Мохамедын ивээл доор зохион байгуулагдсан ажээ. Уралдаанд ирсэн морьд олон улсын хүндэт шүүгчдийн өмнө гоо сайхан бие галбир, чадвар чадамжаараа өрсөлдөх юм.

Тавтай морилно уу?

Энд хурсан олныг дэлхийн хувцас загвар, үнэртний нийслэл Парист зөвхөн морин спортын бум түмэн эдлэл ч биш гайхамшигтай үзүүлбэр хүлээж байлаа. Уралдаан 12 сарын 7-ноос 9-ний өдрийг хүртэл үргэлжилж, маш чадварлаг тамирчид, гоо үзэсгэлэнт морьдынхоо хамт оролцсон юм.  

Хамгийн шилдгүүд нь

Францад араб үүлдрийн морьд хамгийн өргөн тархсан, хамгаас илүү алдаршсан гэж хэлж болно. Дэлхийн аваргын тэмцээнүүдэд тэдний спортлог чанар бус гоо сайхан бие галбир нь илүү оноо авдаг. Эхний өдөр даага ба идэр нас, дараагийн өдөр их насны морьдын уралдаан болж, харин 3 дахь өдөр шигшээ тоглолт болдог ажээ. Энэ жилийн уралдааны гол онцлог нь даагыг нэмсэн ба аварга моринд тусгайлан бэлтгэсэн титэм, платин медаль олгох шийдвэр байлаа. 

Яг хүмүүсийнх шиг

Уралдаан бүхэлдээ маш гоёмсог нөхцөл байдалд явагдсаныг тэмдэглэх нь зүйтэй. 3 метрийн өндөр дэлгэцтэй 2 шилэн хоргонд морьд байрлаж үзүүлбэр үзүүлсний дээр бүх тайлбар оноог англи франц хэл дээр тайлбарлаж байв. Ихэнх морьдыг үзүүлбэрийн өмнө нямбай ороосон нь хүйтнээс хамгаалсандаа бус гоё харагдуулахын тулд биеийг нь бүхэлд нь тосолтой холбоотой байв. Мөн өчүүхэн ч болов тоос шороо хүрэхээс сэргийлж байлаа. Араб морины дэлхийн аваргын тэмцээн нь Дэлхийн миссийн тэмцээнээс ч чухал байсан гэж хэлж болно. Тэнд тусгайлан бэлтгэсэн маш гоёмсог жолоо цулбуураас гадна морины хөтчүүд ч дээд зэргийн үнэтэй ганган хослол өмссөн байх ажээ. Хөтөчийн нэг л  хөдөлгөөнөөр морьд команд биелүүлж, янз бүрийн байрлал авч, оноогоо нэмүүлнэ.

Сайхан төрснийх нь төлөө

Тэмцээний дүнг 100 онооны системээр дүгнэсэн бөгөөд 5 үзүүлэлт тус бүрд дээд тал нь 20 оноо өгдөг байна. Эхний үзүүлэлт нь төрөл (үүнд: араб морины орчин үеийн шинж төрх), хоёрт толгой ба хүзүү (үүнд: нүдний тунгалаг байдал, чихний байрлал, хэмжээ, хүзүүний уг, уртын хэмжээ, булчинлаг байдал), гуравт биеийн харьцаа (мөр толгойн өнцөг, нуруу, бэлхүүс, сүүлний байрлал, хэмжээ), дөрөвт хөл (хойд урд хөлний хоорондын зай, тэдний гишгэлт, тавхайн хэлбэр), тавд хөдөлгөөн (механик болон командын хөдөлгөөн, алхалт, харайлт) зэрэг болно. 
Шигшээд шалгарсан насны ангилал бүрийн 3 морийг үзүүлэх тоглолтонд оролцуулж зочдод бэлэг барьдаг юм. Ингээд 2012 оны Дэлхийн аварга даагаар Ганадир Аль Зобаир, идэр насны ангилалд Виеза Моци, их насанд Пинга нар тус тус шалгарлаа. Харин алтан медалийн эздээр дааганы төрөлд Султан Аль Зобара, идэр насны ангилалд Вадее Аль Шахаб, харин их насны ангилалд КуЭр C Марк бусдыгаа хошуучилж тодорлоо. Платин медалийн эзнээр Дахаро хэмээх даага өргөмжлөгджээ.

Т.Болормаа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна