Алдарт уяач, аварга анчин Ламзавын Дэмбэрэл
А.Тэлмэн
МУ-ын Алдарт уяач Ламзавын Дэмбэрэл 1938 онд Дэлгэрцогт сумын нутаг дахь Цагаанбулан хэмээх газар төржээ. Түүний эцэг Ламзав хуварга хүн байсан хэдий ч хурдан хүлгийн уяа эвлүүлэн хийморио сэргээдэг нэгэн байсан гэдэг. Чухам тиймээс Алдартад уяаны эрдэм заасан анхны багш нь түүний аав Ламзав гуай юм. Хөдөөгийн эгэл борчуудын адилаар өсөн торниж эр биенд хүрсэн Л.Дэмбэрэл цэргийн албыг Архангай аймгийн Өгийнуурт хаасан бөгөөд халагдаад шууд Төв аймгийн Мөнгөнморьт суманд шилжин ирж суурьшсан гэдэг. Бага залуугаас адуу малтай ойр байсан дуу хуурын өлгий нутгийн хүү 1964 оноос бие даан хурдан морь уяж, тэр жилээ Мөнгөнморьт сумын наадамд Бөгөнцагаан морио айрагдуулж өм нээгджээ.
Тамир ихтэй, олон хоногийн хатуу уяатай Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Лувсанпунцагийн адуугаар суурилж, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул Дэмбэрэлийн цавьдарууд, Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул Жанцангийн Үүлэн бор азарганы үр төлөөс цус сэлбэж чанаржуулсан тэрээр улсын наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн хийморьтой эр.
Дээр дуридсан Жанцангийн бор азарга бол даагандаа улсын наадамд түрүүлсэн хурдан ажнай бөгөөд дээд угшил нь Дийлдэг хэмээх Дамдингийн боруудын гаралтай хэмээгддэг юм. Ийнхүү саваа бэлтгэн адууныхаа удам угшлыг сайжруулсан тэрээр анх АХ-ын 75 жилийн ой 1996 оны төрийн их баяр наадамд цавьдар халзан азаргаа аман хүзүүдүүлэн, Элбэг халтар шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулж мөн ч одтой наадсансан. Босго өндөр төрийн наадмаас нэг дор хоёр айраг хүртчихээд ханхайж суухад нь ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Пунцагбалжир агсан “Жалгын адуу ч яахав дээ” хэмээн хорыг нь малтаж. Тэгэхэд нь “жалганаас л хурд төрдөг юм даа” хэмээн хариу барьсан ч цээжний мухарт “жалганы адуу яаж давхидгийг харуулна даа” гэх шар хөдөлж буцалж суусан гэдэг. Эр хүний шаралхуу зангаар дараа жил нь ирж Элбэг халтар хязаалангаа түрүүлгэж, зээрд шүдлэнгээ айрагдуулчихаад маадгар явсан нь түүний баяр бахдалт жаргалтай мөчүүдийн нэг. Тэрээр энэхүү наадмаа хожим эргэн дурсахдаа “Тэр их хүн биднийг өдөж улсын наадамд дахин ирж уралдуулах гэж л тэгж хэлсэн юм билээ л дээ” хэмээн монгол эр хүний уужим ухаанаар хандсан билээ. АХ-ын 77 жилийн ойн баяр наадамд Л.Дэмбэрэлийн хилэн хар шүдлэн аман хүзүүнд хурдлан төрийн наадмын нэг түрүү, дөрвөн айргийн эзэн болгосон юм.
Хязааландаа Төв аймгийн 70 жилийн ойд долоолж, соёолондоо Мөнгөнморьт сумын 70 жилийн ойд түрүүлэн, долоотойдоо /1996 онд/ төрийнхөө их баяр наадамд аман хүзүүдсэн цавьдар халзан азарга бол Алдартын амин хайртай хүлгэдийнх нь нэг. Цавьдар азарганы үр төл нь ч гэсэн эцгийн шийрийг хатаан хурдалж эзнийхээ магнайг тэнийлгэсэн нь олонтаа. Тийнхүү хүлгийн хийморьт сүсэглэн, хээрээр гэр хэцээр дэр хийж явсан аатай он жилүүдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэн Дэлгэрцогтын унаган хүү 2000 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
МУ-ын Алдарт уяач Ламзавын Дэмбэрэл агсан сайн уяачаас гадна шаггүй ноцолдчихдог нэгэн байсан гэдэг. Тэрээр 1959 бүх цэргийн наадамд зодоглон цэргийн начин цолыг хүртэж байсан удаатай. Бие хаагаар бусдаас ялгараад байхгүй ч шуундаа бярлахуу. Ямартаа л ууланд гараад зэрлэгшчихсэн адууг бариад номхотгочихож байхав.Тэр нутгийн ганц хүүтэй айлын адуу юм байж л дээ. Ганц хүү цэргээс эргэж ирэлгүй удаж адуунаас нь үлдсэн ганц үрээ нь ууланд гараад зэрлэгшчихсэн байхад нь Л.Дэмбэрэл орны адууг нь өгөөд авсан нь тэр юм. Тэрхүү омголон хар азарга Л.Дэмбэрэлд олон сайхан хурдан төл өгсөн бөгөөд дээр дурьдсан улсын наадамд шүдлэндээ гурвалж, хязааландаа түрүүлэн, соёолондоо наймлаж байсан Элбэг халтар хар азарганы төл юм. Мөн өөр нэг хар соёолон үрээ Төв аймгийн 70 жилийн ойд аман хүзүүдэж байсан гэдэг юм.
Л.Дэмбэрэл агсан уртын дуу их сайхан дуулна. Хайлган нэгний самсааг шархиртал уртын дуу шуранхайлан найр наадмыг хөгжөөсөн нь цөөнгүй. “Жаахан шарга” үүний аялах дуртай дуунуудынх нь нэг.
Басхүү үйл үртсэнд жигтэйхэн уран. Монгол гутал, дээл, малгайгаа өөрөө оёод өмсчихнө. Эргээд санахнаа Л.Дэмбэрэл агсан юм юмны захтай хүн байсан шиг. Барилдана, уралдана. Дуулна, хуурдана.Эсгэнэ оёно. Бас дээр ан хийнэ. Анчин анчиндаа улсын шилдэг анчнаар нэрлэгдэж байсан хүн. 1974 онд тарвага агнах улсын уралдаанд нэг өдөр 100 гаруй тарвага агнаж, алсан тарвагаа нэг бүрийг нь дөрвөн минутын дотор өвчин улсын аварга анчнаар шалгарч байсан гэдэг. Ийм нэг аливаад дөртэй түмэндээ хүндлэгдсэн буурал уяач Төв аймгийн Мөнгөнморьд суманд амьдарч байгаад 2013 онд бурхны орноо одсон билээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна