Ардын хувьсгалын 83 жилийн ойн баяр наадмын тойм
А.Тэлмэн ...Адууны үнэртэй дугараа нь айргийн сүүн дээр хүлээнэ
Арван цагаантай эмээл нь нүдний гижгэн дээр хүлээнэ
Саран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэ
Наран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээнэ
Мөнх тэнгэрийн дор миний монгол наадам
Мөнх тэнгэрийн дор миний морьтой наадам.... Ногоон зүлгэн дээр асар майхан дэрвэлзэж, морьд янцгаан үүрсэх чимээтэй зэрэгцэн эгшиглэх гийнгоо, хүчит бөхчүүдийн уулга алдуулсан уран гоё барилдаан, эгшээж тавьсан сумны шунгинах чимээтэй зэрэгцэн хадах уухайн дуугүйгээр Монгол наадам, Монгол түмнийг төсөөлөх аргагүй билээ. Жилээ даадаг наадмын сонин сайхнаас түүх өгүүлэн энэ удаад бид Ардын төрийнхөө 82 жилийн ойн баяр наадмын бичлэгийг хүргэж байна.
Энэ удаагийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд Б.Наранхүүгийн шарга, Цэнгэлийн саарал, Бат-Эрдэнийн хулан хээр гэхчилэн цуутай хурдан хүлгүүд тоосоо өргөсөн билээ. Үүнээс Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан, аймгийн Алдарт уяач Б.Наранхүүгийн шарга азарга төрийнхөө наадамд дөрөв дэх удаагаа магнайдаа тоосгүй хурдлан ирж, Түмний эх болон торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Ц.Бямбадоржийн хязааландаа аман хүзүүдэж, соёолондоо айргийн гурваар хурдалж байсан Мөнгөн хөлт аман хүзүүдлээ. Айргийн гуравт “Макс” группийн Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн 81 жилийн ойн баяр наадамд зургаад хурдалж байсан Зандан хүрэн хурдаллаа. Дөрөвт Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн уясан, Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Г.Алтангэрэлийн хүрэн азарга, айргийн тавд, Манлай уяач Гарамжавын уясан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын С.Ганбаатарын шарга азарга айрагдсан ажээ. ЭНД дарж бичлэгийг үзнэ үү
Харин их насанд: ЭНД дарж чичлэгийг үзнэ үү
1. Монгол улсын Манлай уяач Ч.Улааны Аварга зээрд
2. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, МУИС-ийн багш М.Дашпүрэвийн хээр
3. Аймгийн Алдарт уяач Ц.Даваасүрэнгийн хар
4. Увс аймгийн Өндөрхангай сумын Ц.Цэрэнжээгийн хээр
5. Монгол улсын Тод манлай уяач Б.Батсайханы барга хээр айргийн тавд оржээ.
Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 280 гаруй хурдан үрээ уралдааны замд гарсан юм. Үүнээс: Завхан аймгийн харьяат, Монгол улсын Манлай уяач Б.Содномцогийн Од хээр, Монгол улсын Алдарт уяач Т.Энхтайваны Гоё халиун, аймгийн Алдарт уяач, Монгол улсын начин Д.Дашцэрэнгийн хээр тус тус айргийн гурваар хурдалсан байна. Харин айргийн дөрөв, таваар Увс аймгийн Өндөрхангай сумын Хандаагийн хар, Монгол улсын Манлай уяач Н.Мөнхдашийн Зоост бор барианд орлоо. ЭНД дарж бичлэгийг үзнэ үү
Ардын хувьсгалын 83 жилийн ойн баяр наадмын хязаалангийн уралдаанд аймгийн Алдарт уяач Б.Цэрэнбалтав одтой наадаж Хамар цагаан үрээгээ түрүү магнайд хурдлууллаа. Харин аман хүзүүнд Монгол улсын Манлай уяач Н.Мөнхдашийн Ягаан халзан орсон бол аймгийн Алдарт уяач Б.Нацагнямын халтар удаалав. Монгол улсын Тод манлай уяач г.Алтангэрэлийн уясан, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайханы Гуулин зээрд айргийн дөрвөөр ирж, С.Ганхуяг Тод манлайн уясан, уяач Д.Энхмөнхийн хар айргийн тавд хурдалсан юм.
Шүдлэн:
1. Төв аймгийн Баян сумын харьяат М.Энхболдын Мөлүү хул
2. Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын сарт
3. Аймгийн Алдарт уяач Р.Баатархүүгийн Шуваан саарал
4. Монгол улсын Алдарт уяач Ц.Бямбадоржийн хүрэн
5. Аймгийн Алдаот уяач С.Балдандоржийн ухаа тус тус айргийн таваар хурдалж байлаа.
Баяр наадмын хамгийн өхөөрдөм үзүүштэй уралдаануудын нэг нь даага байдаг билээ. Газар газрын шандаст хурдан хүлэг цугласан энэ уралдаанд Монгол улсын Тод манлай уяач А.Батсүхийн шарга, аймгийн Алдарт уяач Л.Ариунболдын Хүрэн алаг, Монгол улсын Алдарт уяач П.Мэндбаярын саарал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Алтангэрэлийн шарга, аймгийн Алдарт уяач Д.Алтандөшийн хүрэн халзан тус тус барианд орсон байдаг юм.
Ингээд оршлоо хойш тавин бичлэгийн таны мэдэлд үлдээж байна, сонирхоно уу.
П.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна