“Тод магнай” сэтгүүлийн 40 дэх дугаар худалдаанд гарлаа
А.Тэлмэн 2013 оны 3-р сарын 21 -нд
Редакцийн зурвас
...Жаврын үзүүр уярч цаг наашлахад
Цэлмэг шөнийн од шиг төлөөр сүрэг баяжна
Өнгө аялгуу зохицон чихнээ ялдам таацаад
Өнөр малчны хот таван эрдэнийн далай
Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ... малчны хотонд нялх төлийн дуу цангинаж,урин цаг ирснийг илтгэн цас ханзарч, өвлийг өнтэй давсан малчны сэтгэлд нар хургасан өдрүүд эхэлж байна. Хүн бүрийн сэтгэлийг хөвсөлзүүлсэн урин цагт түрлэг нэмж, “Тод магнай” сэтгүүлийн 40 дэх дугаар худалдаанд гарлаа. Могой жил гарсаар уншигчдын хүртээл болж байгаа анхны дугаарын зочид дуу хуурын өлгий Дундговь нутгийн эрдэмт уяачид байлаа. Хурдан хүлгэдийнхээ хийморьт сүслэн, үе залган хурд ирлэх эрдэмт уяачдаараа гайхуулмаар юм билээ, тэд. Тус аймгаас Монгол улсын Манлай уяач гурав, Алдарт уяач 15 төрсөн байх агаад эдний залгамж халаа болсон аймаг сумын цолтнууд ч олон байх ажээ. Ер нь “Тод магнай” сэтгүүл нь 21 аймгийнхаа уяачдын амжилт бүтээл, үүх түүх, хурдан хүлгэдийнх нь тухай цогцоор нь багтаасан тусгай дугаарыг бэлтгэн олны хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Ийм л тусгай дугааруудын нэг нь энэ гэнэ.
Дугаарын зочны хойморноо “Нарны хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүн Ц.Ганхүү уригдан сонирхолтой яриа дэлгэсэн байна. Гуравдугаар сарын 3-нд тус аймгийн уяачдын холбоо тавдугаар бага хурлаа хийж, өнгөрсөн оны ажлаа дүгнэн, ирэх жилийнхээ төлөвлөгөөг “халуун бүлээрээ” хэлэлцээд авсан юм. Энэ тухай мэдээллийг “Тод магнай” багтаасан байгаа.
“Уралдаан” булан Дундговь аймгийн 70 жилийн ой, “Их мандал 2012” говийн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн фотог хүргэсэн бол “Жүчээний морьдыг угааж цэвэрлэж байх шаардлагатай”-г “Мэдэхэд илүүдэхгүй” зөвлөж байна. “Урлаг соёл” буланд тус аймгийн Хулд сумын уугуул, яруу найрагч Н.Баянмөнх саатаж, уран бүтээл болоод уяаны ажлынхаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
“Удам” буланд аав хүү Монгол улсууд Алдартууд болох Цэрэндагва, Цэрэнбал, Хүүхэнбаатар, аймгийн Алдарт уяачид болох Дэмчигцоодолынхон гээд удам залган уяа сойлго тааруулан, одтой наадаж буй эрхмүүдийн амжилтаас сонирхож болох аж. Энэ мэт олныг багтаасан шинэ дугаарыг худалдан авахыг хүсвэл сэтгүүлийн маркетинг борлуулалтын албаны 9406-2992 дугаарт холбогдож болно. Мөн “Интер”, “Мир”, “Номин”-гийн сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна