Тод манлайн тоо хоёроор нэмэгдэнэ
А.Тэлмэн
Хурдан хурц хүлэг морьдоо улс, бүсийн болоод шигшмэл морьдын уралдаанд түрүү, айрагт хурдлуулсан уяачдад Үндэсний их баяр наадмын тухай хуулын дагуу МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын алдар цол /Алдарт, Манлай, Тод манлай/ олгодог журамтай билээ. Хуулиар хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид улсын Тод манлай уяач цолыг олгодог. Энэ дагуу ирэх жилийн Тод манлай уяачдын тоонд Монгол улсын Манлай уяачид болох Дугараа буюу Б. Бат-Өлзий, Б.Содномцог нар орох нь ээ. Могой жил гарсаар Дугараа уяач хоёр айраг, нэг түрүү, Содномцог хоёр айраг хүртээд байгаа билээ. Монгол улсын Манлай уяач Б. Бат-Өлзийгийн хувьд 2012 оны уралдаануудад одтой сайхан наадаж буй энэ цагийн уяаны өнгийг тодорхойлж буй цөөн уяачийн нэг болохоо харуулаад амжсан. Тэрбээр 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү, /их насны морь/ арван айраг хүртсэн. Луу жилийн өнгө тольдох хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд”-д азарга аман хүзүүдүүлж, төрийн наадамд их морь түрүүлгэж, соёолон, эрлийз ангилалд хязаалан тус тус аман хүзүүлсэн юм. Мөн Төвийн бүсийн даншгаас дээд насанд нэг түрүү, Өмнөговьд аман хүзүүдүүлсэн. Үргэлжлүүлээд Төвийн бүсийн даншигт соёолон, эрлийз ангилалд хязаалан, даага, Есөнзүйлийн даншигт соёолон, даага тус тус аман хүзүүдүүлж, Дундговьд соёолон айрагдуулаад байсан юм. Харин энэ удаад түүний амжилтын буухиа үргэлжилсээр л байгаа билээ. Содномцог Манлайн хувьд
алтан туурттай амьдралаа холбоод 40 гаруй жилийг үзэж байгаа нэгэн. Тэрээр “Анх 1974 он юмуу даа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд дадлага хийж байхдаа тэндэхийн нэг нярав хөгшний мориных нь ажилд тусалдаг байсан юм. Манай ангийн О.Болд гэдэг хүү бид хоёр. Дээхэн үеийн хөгшчүүл айхтар шүү дээ. Моринд дуртай хүүхдүүд байна гэдгийг анзаарчихаад бид хоёрт нэг нэг адуу зүсэлж өгдөг юмаа. Хоёулаа орой ажил тарж очоод хамгийн түрүүнд өөрсдийнхөө нэртэй адуунуудыг сойздоод зүлгэнэ. Дараа нь өвгөний ажилд тусална. Морийг нь хөлсөлнө, тарлана. Хөөрхий хүн бүл муутай, хүүхдүүд нь бага хижээлдүү насны хүн байж билээ. Биднийг туслахаар их баярланаа. Тэгээд наадам болоход өвгөн хоёр түрүү авч бидний нэртэй морьд модтой сайхан давхисан. Тэгж л анх хүний ч гэсэн өөрийн нэрээр адуу мордуулж байлаа” хэмээн дурсамж өгүүлсэн нь бий. Тэрээр таван түрүү, 14 айргийн амжилтаараа Монгол улсын Манлай уяач цолны эзэн болж байсан бол өдгөө 23 айраг түрүүтэй болоод байгаа юм.
П.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна