Сэлэнгийн зүүн бүсийн уралдаан энэ сарын 31-нд болно

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 25 -нд

Луу жилийн улсын шилдэг салбар холбоогоор шалгарсан Сэлэнгэ аймгийн морин спорт уяачдын “Буган халиун ажнай” холбоо энэ сарын 31-нд аймгийнхаа зүүн бүсийн уралдааныг Ерөө суманд зохион байгуулахаар болжээ. Зүүн бүсийн уралдаанд монгол доод гурван насны морьд буюу даага, шүдлэн, хязаалан шандас сорихоос гадна уяачид, хурдан морь сонирхогчдын хүсэлтийг харгалзан үзэж эрлийз ангиллын морьдыг уралдуулахаар болжээ. Ингэхдээ даагыг тусад нь харин шүдлэн хязааланг хамтад нь уралдуулахаар тогтжээ. Сумын засаг даргын тамгын газар аймгийн морин спорт уяачдын холбоотой хамтран зохион байгуулах энэхүү уралдааны талаарх мэдээллийг бид цаг тухайд хүргэх болно.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна