Дэлхийн хамгийн үнэтэй адуу 40,000 долларт хүрчээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 27 -нд

Арабын морин спортын олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд хамгийн сайхан хурдан морьдын  худалдаа зохион байгуулагдаж,  орлого нь ойролцоогоор 1 сая доллароос давсан байна. Энэ тухай ““алхны цохилтоор” дэлхийн хамгийн сайхан 60 морьд зарагдлаа” гэж РИА агентлаг мэдээлжээ. Арабын Нэгдсэн Эмират, Катар, Саудын Арабын морины  худалдаачид цугласан энэ худалдаанд Дубай хотын нэгэн хувийн жүчээний Юсра морь 40.000 доллараар зарагдаж, хамгийн өндөр үнэтэй адуугаар тодорлоо. Харин Саудын Араб улсын Бандерос унага, Арабын Нэгдсэн Эмират улсын Аджман хотын Амендория морь тус тус 250.000 долларын шагнал хүртсэн байна.
  Энэхүү үзэсгэлэн худалдаа нь жил бүр зохиогддог бөгөөд шагналын сан нь 4,000, 000 доллар болдог байна. Энэ онд дэлхийн өнцөг булан бүрээс 200 орчим мэргэжлийн компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, морины дуудлага худалдаа, үзэсгэлэн, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн худалдаа үйлчилгээг хурсан олонд сонирхуулжээ.

Т.Болормаа

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна