Баянхонгорчууд адууныхаа цус сэлбэх ажлыг эрчимтэй хийж байна
А.Тэлмэн
Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХолбооны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ нутгийхаа адууны цусыг сэлбэж, удам угшлыг сайжруулах зорилгоор сум болгоныхоо баг тус бүрт зүүн аймгийн хурдан удмын азарган үрээ өгөх ажлыг санаачлан эхлүүлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон Х.Баттулга, Д.Ганбат, “Хонгорын Хурд” МСУХ-ны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ нарын ивээн тэтгэлэгээр хийгдэж байгаа энэ ажлын үр дүн сайн байгаад нутгийн уяачид сэтгэл хангалуун байгаагаа дуулгана билээ.
Хурдан удмын адуутай болоход уяачдын зүгээс нэг болзол хангасан байх ёстой гэнэ. Энэ нь түрүү жилийн сумынхаа баяр наадмын их насны морьдын уралдаанд тухайн багаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн уяач сонголт хийх эрхтэй болох ажээ. Өөрөөр хэлбэл болзол хангасан уяач нь өөрийн биеэр хурдны өлгий гэгддэг Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Дорнод аймгуудад очиж газар дээрээс нь сонголтоо хийнэ. Улмаар сонгож авсан азарган үрээндээ өөрийн багийн уяачдын гүүг хураалгаснаар хонгор нутгийн адууны цус тодорхой хэмжээгээр сэлбэгдэн сайжрах учиртай ажээ. Ийнхүү 2010 онд Заг сумаас эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар 4 багийн уяачид болзол хангаж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Баянхутаг сумдаас азарган үрээгээ сонгон авчраад байгаа аж. Эдгээ адуу нь ирсэн даруйдаа айраг түрүүнд уралдаад зогсохгүй одоо үр төлүүд нь ч гараад эхэлсэн байна. Мөн 2011 онд “Хонгорын шигшмэл хурд-2011” уралдааны үеэр Баян-Овоо сумынхан цэвэр цусны Араб азарга, Богдынхон Оросын будённый үүлдрийн цэвэр цустай азарган үрээгээр адуундаа “бүл нэмжээ”. Ер нь адуу хавар цагт шинэ нутаг, шинэ өвс ногоонд дасан идээшихэд тохиромжтой байдаг гэж уяачид үздэг. Тиймдээ ч өнгөрсөн 7 хоногт Баянхонгор аймгийн 60 гаруй уяачид Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Содном болон түүний хүү Батсүх, мөн сумын Пүрэвчулуун, Мөнхмагнай, С.Золжаргал нарын унаган адуунаас азарган үрээгээ сонгон аваад байна. Баянмөнх сум нь улсын баяр наадмаас олон айраг түрүү авч байсан хурдны угшил сайтай газар тул ийнхүү онцлоод байгаа гэнэ. Содном Алдарт нь унаган адуугаараа одтой наадаж, монгол төрийнхөө наадмаас 7 айраг, түрүү авч асан хурдтай айл билээ. Үлдсэн Эрдэнэцогт, Галуут сумын уяачид ирэх 4 сард, Баянлиг, Хүрээмарал сумын уяачид ирэх жилийн хавар азарган үрээгээ сонгохоор аяны замд гарах төлөвлөгөө гараад байна.
“Хонгорын хурд” МСУХ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна