Адаацагийн Баатар адуун тэнгэртэй эр
А.Тэлмэн
Уяачид “хүн морь хоёр том дов үзэх нь чухал” хэмээн ярьдаг. Энэ нь жалганаасаа гарч уралдан хэн болохоо тань гэсэн ёгт санаа юм. Адаацагаар овоглосон улсын хоёрхон цолтны нэг Дүүриймаагийн Баатар чухам дов үзэж наадам хэсдэг нэгэн.
1954 онд Мөнхтойн уулын баруун суга Хүрэндэлийн бууцнаа Дүүриймаагийн ууган хүү болон мэндэлсэн тэрээр хар багаас амьдрал үүрч хар бор ажилд нухлагдан хүн болсон хэмээдэг. Ядмагхан айлын ууган хүү дороо таван дүүтэй гэрийн хамаг л ажилд түрүүлж дуудагдана. Ийнхүү борогшуу амьдрал туулсан тэрээр нэгдэлд малчнаар орж, тэмээ , бог хариулдаг байсан бөгөөд 1970-аад оны дунд үеэс хурдан морь сойж эхэлжээ. Түүнийг хурдан морь уяж сойход зааж зөвлөж байсан хүмүүс бол Хөхбүрд сүмийн адуучин Лхамсүндэв хадам аав Лхамзав нар нь юм. Буурлуудаас сургаал дуулж басхүү багийн аливаад шамдуу зан нь нэмэрлэсээр тэрээр 1973 онд Луусын сумын наадамд алаг даага айрагдуулан өм нээгдэж байсан гэдэг. Тэр цагаас хойш хийморь даллан хурдлах хүлгэд нь буухиалан хурдалсаар аймгийн наадмын долоон түрүү, 15 айраг хүртэн МУ-ын Алдарт уяач цолны эзэн болсон билээ.
Д.Баатар наадам хэсч морьдынхоо шандас, өөрийнхөө хоншоорыг сорихын зэрэгцээ адууны наймаа нэлээд хийнэ. Төв аймгийн Баянцагааны Баярын саарал, Өлзий өвгөний хул, Хэнтий аймгийн Пүрэвийн зээрд, Сандагийн хар, Борнойн Жамьянгийн хар, Уртын Дамдинжавын хээр, Жаргалтхааны номхон хэмээх Дондогийн хээр /арвай/, Галшарын Цагаан Маналын хүрэн азарганы төл хонгор, Дорноговийн Дэлгэрэх сумын Хар Дамбын цоохор саарал, Ширээтийн цагаан зэрэг тухайн үеийн хурдан хурц гэгдсэн бүхий л газруудаас адуу авчээ. Түүнчлэн Манлай уяач Ж.Содномпилийн алдарт хүрэн азарга, Шаравжамцын Өлгөр хүрэнгийн үр төлүүдээс авч адууныхаа удам угшлыг сайжруулжээ. Алдартын адуу чансаатай, хаа ч очсон айраг амсчихна гэдгийг гадарлах нутгийнхан тэднийхээс мөн ч олон авсан гэдэг. Очсон адуу нь нэр хугалж зүс дуудуулахгүй айрагдаж түрүүлэн урам нэмнэ. Үүнд нь урамшсан Алдарт цоо шинэхэн “ИЖ планет-5” мотоциклиор азарган үрээ сольчихоод ирж байсан удаатай. Хэнтийн гаралтай “Арвай” хээр азарга тухайн үеийн үнэтэй адуугаар нэрлэгдэн шуугиулж байсныг одоо ч нутгийнхан ярьдаг юм билээ. Ер нь Д.Баатар адуу гэдэг амьтнаар гайхуулж явсан нь олон. Уясан морьд нь түрүүлж айрагдан нэг гайхуулах, унасан хүлэг нь хараа булаан бас нэг гайхуулах. Хариулсан адуу нь өсч үржин улс даяар гайхагдах гээд магнай тэнийж, самсаа шархирч байсан нь тоолохын аргагүй олон. 1999 онд 500 гаруй адуу тоолуулан улсын хэмжээнд хоёрт бичигдэн эр хүн тугал ч хариулдаг туг ч барьдагийг үзүүлж байлаа. Ийнхүү адуу гэдэг хийморилог амьтантай нэгэн насны амьдралаа холбон түүнийхээ буян хишгийг амсан төрдөө түмэн олондоо үнэлэгдсэн Д.Баатар агсаны үйл хэргийг үр хүүхдүүд нь боллох Б.Хишигбат, Б.Хишигтогтох нар нь үргэлжлүүлж шандаст хүлгэдийнх нь хурдыг ирлэн сууна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна