Норсон малгайгаар ташуур орлуулсан нь
1992 оны 07-сарын 18,19-ний орчим Хөвсгөл аймгийн Түнэл сум байгуулагдсаны 40 жилийн ой нэлээд сүр дуулиантайхан болж өнгөрсөн юм.Энэ наадмын тухай сонин сайхан хууч яриа олон байдгаас нэгэн хурдан морины хүүд тохиолдсон хөгжилтэй явдлыг та бүхэндээ толилуулах гэж зорилоо.
Өгүүлэх гэж буй сэдэв маань наадмын хурдан азарганы уралдаантай холбоотой боловч уг наадмын их насны морины уралдаанд түрүүлсэн мөн аймгийн Цэцэрлэг сумын харъяат Монгол улсын Алдарт уяач Д.Хишигбатын “Түмэн эх” хонгор морины амжилтын тухай дурдахгүй өнгөрч боломгүй.
Газар газрын хурдан хүлгүүд, хүчит бөхчүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор цугласны дотроос тухайн үедээ Хөвсгөл, Завхан аймагт төдийгүй Монгол даяараа нэр алдраа дуурсгасан хурдан хонгор морь аргагүй л наадамчин олны нүдийг хужирлаж байж.Урд жил нь 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн улсын их баяр наадамд уралдаад их насны морь будилж санасан хэрэг талаар өнгөрсөн ч Улаанбаатараас онгоцоор тээвэрлэгдэн Мөрөн хотноо ирж Хөвсгөл аймаг байгуулагдсаны 60 жилийн ойд 400 орчим шандаст хүлгүүд тоосоо өргөснөөс айргийн 4-т хурдалж наадамчин олноо баясгаж байсан алдарт хонгор морь Түнэл сумын 40 жилийн ойд уралдахаар ирсэн нь уг наадмын цуу дуулианыг ихэд нэмсэн хэрэг байжээ.
Харин 100 шахам хурдан азарга мордсон эл наадамд Тосонцэнгэл сумын 2-р багийн уяач нутаг усныхандаа “Өндөр”хэмээгддэг Шаравдорж агсан хурдан бор азарганыхаа уяа сойлгыг нь эвлүүлэн мордуулжээ. Азарга уралдах үеэр нэлээд усархаг хүйтэн бороо шаагиж хурдан морины хүүхдүүд төдийгүй наадамчин олон ч бороонд зутрах маягтай азарга хүлээж. Азарга гараад ирлээ… гэх чимээнээр хурсан олон түрүү азаргануудыг тосон хошуурлаа. Олон азарганы түрүүнд дээр нэр дурдсан бор азарга хошуу татаад айсуй. Хүйтэн бороонд унасан хүү нь жаахан даарч, ташуураа эргүүлэн даллан явтал бороонд норсон ташуурын суран сагалдрага шувтраад алдчихлаа. Ташуургүй болчихсон чинь бор азарганы давхил жаахан харих янзтай болмогц арын хэдэн эрчтэй бараан азарганууд нөмрөөд авч, бор азарга бүр 8 руу орлоо гэнэ шүү. Тэрхэн агшинд унасан хүүд нэг ухаан орсон нь нэвт норсон нарны томхон малгайгаа хуйлж бариад азаргандаа ташуур өглөө. Бор азарга эргээд л хөдөлж ,гэвч бариа тулж айргийн таваар жолоо атгууллаа. Ингэж Түнэл сумын 40 жилийн ойд Тосонцэнгэлийн Шаравдоржийн бор азарга айрагдаж наадамчин олноо баясгасан гэлцдэг. Норсон малгайгаар ташуур хийж унасан хүлгээ айрагдуулсан хүү бол үүнийг бичигч миний үеийн нөхөр өнөөдрийн уяач Ш.Ганзориг билээ.
Энэхүү бор азарга шинж байдлын хувьд зассан шагай шиг дөрвөлжин биетэй,дөрвөн чац чийрэг бахим, дэл сүүл шингэвтэр, номхон дөлгөөхөн зантай шинж төгс хүлэг байлээ. Харин арьс жаахан давчхан, зооны бариатай, нэлээд тарган уягддаг байсан учир халуун нар төөнөсөн наадмын өдөр давхил нь бага зэрэг саардаг, сэрүүхэн бороо хуртай үед үнэнхүү давхил нь гардаг гэж нутгийн уяачид, морь сонирхогчид ярьдаг байлаа. Бор азарга сумын наадамд 9 шөвгөрсөнөөс /бүрэн бус мэдээгээр/ 1992, 1993, 1994, 1995 онуудад дараалан дөрөв таваар шөвгөрч 1996 оны наадамд аман хүзүүлсэн байна. Өнөөдөр ч гэсэн бор азарганы удамт хурдан үр төлүүд аймаг сумын наадамд түрүүлж айрагдаж байгаа гээд бодоход энэхүү бор азарга 1990-ээд оны Тосонцэнгэл сумын манлай хурдан азаргануудын нэг яах аргагүй мөн гэж баттай хэлж болно.
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна