"Бөгөн хүрэн" азарганы эзэн МУ-ын Алдарт уяач Осоржавын Шаравжамц
А.Тэлмэн
... Говь-Угтаалын наадам хээ ланзан асартай
Гоё мөнгөн эмээл дээр хээнцэр ганган суудалтай
Гогцооруулан алдсан Хэюүд боржигон дуутай
Гол усандаа тодорсон хэдүүл сайн бөхтэй
Сураг сургийн дундаас нандин байдаг Бадмаа
Суурь суурь адуунаас наадамд унадаг халиун
Суваг суваг уснаас Сугын голын худаг
Сум сумын наадмаас манай нутгийн наадам...хэмээн яруу найрагч Барнангийн Доржпалам нэгэнтээ найргийн хэлээр Говь-Угтаалын наадмыг урласан нь бий.
Улс, бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг, аймгийн наадмаас 16 айраг хүртсэн Говь-Угтаал сумаас МУ-ын Алдарт уяач цолтон гурав төрөн гарсан байдаг . Үүгээрээ дуу хуурын өлгий нутгаас тодорсон улсын цолтнуудынхаа тоогоор хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй юм.
Говь-Угтаалаар овоглодог улсын цолтнуудын тэргүүнд төрийн наадмын түрүү "Бөгөн хүрэн" азарганы эзэн Осоржавын Шаравжамц бичигдэх нь дамжиггүй. Уясан хүлэг нь уралдах замаа хамгийн богино хугацаанд туулсан гэх бахдам амжилтын эзэн болсон тэрээр 1919 онд мэндэлжээ.
Хүлэг морин шүтээнтэй хөх толбот омог бардам харц дээгүүр монгол харчуудын нэгэн адил бага насаа хурдан хүлгийн зоон дээр туг адил дарцаглаж өнгөрөөсөн тэрээр цэргээс ирснийхээ дараагаас бие даан уяа эвлүүлэх болсон гэдэг.
Зуны халуун, намрын сэрүүн, өвлийн жавар, хаврын хавсаргыг үл тоон бүлээн хошуут халуун амьсгаат хүлэг морио дээдлэн сэтгэлийн жаргал эдлэгч монгол эр хүний баяр бахдалыг мэдэрч төрийн наадамд алтан жолоо өргүүлэх тэрхүү боломжийг түүний эцэг Осоржав бэлэглэжээ. Эр цэргийн албанаас ирсэн хүүдээ наян насны босго давсан эцэг нь уяа эвлүүлж, хурд ирлэх их ухааныг заан үлгэрлэжээ.
О.Шаравжамцынд "Алтан үст" хэмээх хурдан хүрэн азарга байх бөгөөд дээр өгүүлсэн "Бөгөн хүрэн" түүний үр төл юм. АХ-ын 49 жилийн ой төрийн их баяр наадамд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж наадамчин олноо хөглөсөн Бөгөн хүрэн сумынхаа баяр наадамд тав түрүүлж, долоон удаа айрагдсан энгүй хурдан буян байсныг нь батлах бизээ.
Түүнчлэн Бөгөн хүрэн аймаг байгуулагдсаны 50 жилийн ойгоор гурвалж, төл үрээ нь аман хүзүүнд хурдалсан нь үр төл сайтай байсныг нь гэрчилдэг. Дээр дурдсан Алтан үст хүрэн азарганы өөр нэгэн төл нь аймаг сумынхаа баяр наадамд ес түрүүлж, долоо аман хүзүүдсэн Их хүрэн азарга юм. Их хүрэн орон нутагтаа одтой сайхан наадахаас гадна АХ-ын 49 жилийн ой буюу 1970 онд Бөгөн хүрэнтэйгээ ирж төрийнхөө их баяр наадамд 22-оор давхиж байсан хурдан хүлэг билээ. Ийнхүү ах дүү хүрэн азаргануудаар аатай сайхан наадаж, адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг мэдэрч явсан О.Шаравжамц 1990 онд аймгийн Аварга уяач, 1995 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн юм.
Дашрамд сонирхуулахад Алдартын хүрэн азарганы үр төл Дундговь, Хэнтий, Өмнөговь, Дорноговь,Төв зэрэг аймгийн 20 гаруй сумдаар тарж очсон газар бүртээ уугуул нутаг, уяач эзний нэрийг дуурсган хурдалдаг гэх юм билээ.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.78
Бахдам амжилт мѳнхѳд оршиг.
Reply