АХ-ын 84 ойн баяр наадмын тойм
Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 799 жил, Ардын Хувьсгалын 84 жилийн ойн баяр наадам 07-р сарын 10 ны өдөр анх удаа шандас сорьж буй бяцхан дааганы уралдаанаар эхэлсэн юм.
Энэ жилийн наадмын хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт орж, бяцхан хүлгүүд маань шинэ дvрмээр эхэлж уралдсан. Тэрхүү шинэ дүрмэнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг 7 насаар тогтоосон. Түүнчлэн унаж буй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүйн байдлыг хамгаалах үүднээс бүх морьд эмээл, дөрөөтэй байхаас гадна хамгаалалтын малгай болон хүүхдүүдийг даатгалд хамруулсан юм
Даага – 300
1. Улсын Тод манлай уяач Ононгийн уясан Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач, Тод манлай уяач Г. Алтангэрэлийн хүрэн даага
2. Увс аймгийн Хяргас сумын уугуул Дэндэвийн хул даага
3. Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын уяач, Монгол улсын Манлай уяач Б.Отгоннасангийн зэгэл хонгор. 46 жилийн дараа Төрийн их баяр наадмаас Өвөрхангайчууд айраг хүртсэн нь энэ байлаа.
4. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Бямбадоржийн зээрд
5. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Гүрийн Бат-Очирын хул даага айргийн таваар торгон жолоогоо өргүүлж, унасан хvvхэд, уясан эзэн, хурсан олныг баярлууллаа.
Азарга – 400 орчим
1. Монгол улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн Асгат саарал
2. Дорноговь аймгийн Сайншанд хотын Монгол улсын Тод манлай уяач Г.Алтангэрэлийн хүрэн
3. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Жаргалсайханы халтар
4. Орхон аймгийн “Молор эрдэнэ” компанийн уяач Д.Чулуунбатын араб угшлын халзан
5. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Г. Батхvvгийн шарга азарга тус тус айрагдсан юм.
Их нас
1. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Цэрэнжээгийн хээр
2. Монгол улсын Алдарт уяач Т.Энхтайваны гоё халиун
3. Төв аймгийн Сэргэлэн сумын Сугарын алаг морь
4. Архангай аймгийн Их тамир сумын Алтангэрэлийн зээрд
5. Завхан аймгийн харьяат Дагвадоржийн ажнай хvлэг тус, тус айрагдлаа.
Соёолон
1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. Тод манлай уяач Г.Батхүүгийн алаг
2. Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн Элбэг хээр
3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. АПУ-гийн Батсайханы Гуулин зээрд
4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Энхбатын хээр
5. Төв аймгйин уяач Нацагнямын халтар зэрэг хурдан хүлгүүд айрагдсан юм.
Шvдлэн нас
1. УБ хотын налайх дvvргийн Чимид –Очирын хул
2. Дундговь аймгийн Ганболдын хонгор
3. Говьсvмбэр аймгийн хул
4. МЦХК-ын Алтан –Очирын буурал
5. Энхбатын одон хүрэн /гал шарын угшал /
Хязаалан – 300 гаруй
1. Сvхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Энхбатын зээрд
2. Өмнөговь аймгийн харьяат Бадамсүрэнгийн бор
3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуулБат-Эрдэнийн өсгий цагаан
4. Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын сартай хүрэн зээрд
5. Говь-Алтай аймгийн Дэлгэрхангай сумын уяач Балдандоржийн ухаа тус тус айргийн таваар хурдалж наадамчин олныг баярлуулсан билээ.
Халх сурын хасаа харваа
Ардын хувьсгалын 84 жилийн баяр наадмын наадмын Халх сурын хасаа харваанд нийтдээ 170 гаруй буюу 113 эрэгтэй, 67 эмэгтэй харваачид цэц мэргээ сорьсон. Энэ жилийн сур харвааны дүрмэнд нь өөрчлөлт орж урд жилүүдэд 4х3 хэмжээтэй талбайд харвадаг байсан бол 3х5 болж, мөн эмэгтэйчүүд 36 сум тавьдаг байсныг эрэгтэйчvvдтэй адил 40 сум тавьдаг болголоо.
Эрэгтэйчүүдээс Баян –Өлгий аймгийн Бугат сумын харьяат, Спортын мастер А.Хонгор 40 сумнаас 31 харваж Дархан мэргэн болсон бол эмэгтэйчvvдээс Дорнод аймгийн Баян –Уул сумын гарамгай мэргэн Даваажаргал 40 сумнаас 33 харваж, улсад 5 дахь удаагаа түрүүлэн даяар дурсагдах мэргэн боллоо.
Бөх
Ардын Хувьсгалын 84 жилийн ойн баяр наадамд улсын цолтой 130, аймаг сумын цолтой 120 бөх зодоглосон юм. Үүнээс Булган аймийн Бүрэг сумын харьяат аймгийн начин Д.Баасандорж, Увс айгийн Увс галын бөх аймгийн начин Н.Насандэлгэр, Булган аймгийн Гурванбулаг сумын Цогтжаргал, Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Цанлиг, Баянхонгор айгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Батболд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бөх цэргийн заан Т.Амартүвшин нарын залуу бөхчүүд цолоо ахиулан, улсын цолтнуудын эрэмбэнд багтсан юм. Мөн Макс групын бөх Д.Рагчаа харцага, Хөвсгөл аймгийн Шинэ –Идэр сумын Х.Мөнхбаатар, Ховд аймгийн Мөст сумын уугуул харцага Ц.Мягмарсvрэн Далай аварга А.Сvхбатыг өвдөг шороодуулж, зааны цолонд хүрсэн юм. Харин шөвгийн дөрөвт Г.Өсөхбаяр аварга, аймгийн начин Х.Мөнхбаатартай, гарьд Сумъяабазар, улсын харцага Ц.Мягмарсүрэн нар тунаж үлдэн, залуу аварга Г.Өсөхбаяр тvрvvлэн далай аварга болсон билээ.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна