“Тод магнай” сэтгүүлийн 41 дэх дугаар худалдаанд гарлаа
А.Тэлмэн
Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж, урин цаг ирснийг илтгэн цас ханзарч, өвлийг өнтэй давсан олны сэтгэлд нар хургасан өдрүүд үргэлжилж байна. Хүн бүрийн сэтгэлийг хөвсөлзүүлсэн урин цагт түрлэг нэмж, “Тод магнай” сэтгүүлийн 41 дэх дугаар худалдаанд гарчээ. Сэтггүүлийн зочны хойморноо Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх уригдан “Хонгортоо хочгүй явна гэдэг монгол хүний зорилго нэрийн хуудас нь байсан юм уу даа” хэмээн сонирхолтой яриа өрнүүлсэн байх ажээ. Унаган адуугаараа наадан улсын тэр тусмаа дээд цолонд хүрсэн хийморилог нэгэн бол яах аргагүй л буурал уяач гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Могой жил гарсаар хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд 2013”, “Эрдэнэт хурд 2013” болж өнгөрсөн билээ. Уяачдын хувьд шинэ гарсан жилийн өнгийг тольдох томоохон уралдааны дээд гурван нас болон эрлийз ангилалд түрүүлж, айрагдсан морьдын цувааг, гэрэл зургийн хамтаар сэтгүүлийн шинэ дугаарт нийтэлжээ. “Тод магнай”-н “Уралдаан” буланд могой жилийн босгон дээр Тод манлай уяач цолны эзэн болсон “Алтай констракшн” ХК-ний захирал Х.Бат-Эрдэнийн мялаалга наадмын сурвалжлага багтжээ. Түүнчлэн “Дэлтэй цэнхэрээ дээдлэгч, далай ээжийн нутгаас...” хийсэн сурвалжлага “Дэлтэй цэнхэрийн хурд 2013”, Хэнтий аймгийн “Сэцэнханы хүлэг” МСУХ-ны нэрэмжит хаврын бүсийн уралдаан, “Булганхангайн хурд 2013”, “Бэлчирийн бүсийн уралдаан”, Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан, Дорнодын хаврын бүсийн уралдааны сурвалжлага, түрүүлж айрагдсан морьдын фотог багтаасан байгаа. Мэдээж уламжлал ёсоороо “Мэдэхэд илүүдэхгүй”, “Урт чихт”, “Дэлхийн морин спорт”, “Урлаг соёл”-ын булангууд шинэ сонин мэдээллээр дүүрэн байгаа ажээ. 1990-ээд оны эхэн үед ид шуугиулж, явсан хурдан хонгорын эзэн Хөвсгөлийн Д.Хишигбат “Миний хонгор моринд ард түмний хүсэлтээр түрүүлсэн гэсэн бичиг медалийн хамт өгсөн” хэмээн ярьж байна. Монгол орноо тойрон аялж, эрдэмт уяачид, хурдан хүлгэдийнх нь талаар хүргэж буй бид хаврын тэргүүн сарын шинэдээр хоймор нутаг Хөвсгөл рүү аяны замд гарсан билээ. Энэ үеэрээ аймгийн төвөөс 60-аад километрийн цаана өвөлжих Алдартыг зорин ярилцсан юм. Мөн 2012 оны ММСУХ-ны шилдэг 9 уяачийн нэг Т.Ихбаярын “Хүн адуу хоёр, хүлэг эзэн хоёр ижилсэх сайхан юм билээ” гарчиг бүхий ярилцлагыг шинэ дугаартаа багтаасан байгаа. Энэ мэт сониноор дүүрэн шинэ дугаараа “Тод магнай” уран бүтээлчид уншигчдадаа хаяглан илгээсэн байна. Сэтгүүлийн шинэ дугаарыг “Интер”, “Мир”, “Билэг” их дэлгүүрийн номын дэлгүүрүүдээр худалдаалж байна. Мөн 9408-2992, 9406-2992 дугаарт холбогдон авч болох юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна