Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмын тойм

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 12 -нд

Их монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой Үндэсний их баяр наадамд зургаан насанд 1303 адуу уралдааны замд гарсан байх ажээ. Түүх өгүүлсэн наадмын сонин сайхнаас хүргэж буй цуврал бичлэгээ азарганы цуваагаар эхэлж байна.
367 азарганаас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Б.Жаргалсайханы Даатгал хээр түрүү магнайд хурдлан, наадам олныг баярлуулсан билээ. Харин аман хүзүүнд Монгол улсын Манлай уяач Б.Жанчивын буурал хурдалсан бол айргийн гурваар Төв аймгийн Баян сумын уяач Ганхуягийн Уяа хонгор оржээ. Айргийн дөрөв, таваар Завхан аймгийн Яруу сумын Эрдэнэбатын зээрд, Өвөрхангай аймгийн Хужирт сумын П.Батсайханы Гуулийн зээрд  тус тус хурдалсан билээ.
Харин их насанд Монгол улсын Тод манлай уяач Г.Батхүүгийн хонгор, Баянхонгор аймгийн уугуул Х.Баттулгын хар алаг, Төв аймгийн Сэргэлэн сумын Отгонцэрэнгийн буурал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Л.Өлзийсайханы  хээр, аймгийн Алдарт уяач Ц.Ганболдын хүрэн халзан айргийн таваар орж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан юм.
Соёолон
1. Монгол улсын Манлай уяач Ц.Цэнгэлийн Задгай хээр
2. Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын Сарт
3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын П.Бат-Эрдэнийн бэлбэсэн зээрд
4. Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны бор халзан
5. Монгол улсын Манлай уяач С.Төмөр-Очирын Шуурган зээрд
Баяр наадмын хурдан морины хязаалангийн уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул П.Энхмөнхийн хүрэн магнайдаа тоосгүй хурдлан  түмний эх болсон билээ. Харин Монгол улсын Тод манлай уяач А.Батсүхийн шарга аман хүзүүнд хурдалсан юм. Төв аймгийн Баян сумын уугуул Ж.Довдонбалжирын саарал, Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач Жанцангийн цагаан, Монгол улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хул тус тус айрагдсан юм.
Шүдлэн
1. Монгол улсын Тод манлай уяач Г.Алтангэрэлийн Сүлд хүрэн
2. Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн Янзага хээр
3. Увс аймгийн Хяргас сумын уяач С.Дэндэвийн Мөлүү хул
4. Монгол улсын Тод манлай уяач Ц.Батсайханы хар
5. Аймгийн Алдарт уяач Ц.Ганхуягийн зэгэл
Наадмын хамгийн өхөөрдөм  хэсэг дааганы уралдаанд аймгийн Алдарт уяач Д.Эрдэнээгийн Сэнс хүрэн, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач А.Төгсбатын Тахь хонгор, Монгол улсын Манлай уяач Б.Мөнхтөрийн Таван цагаан, Монгол улсын Алдарт уяач Т.Энхтайваны алаг, Сүхбаатар аймгийн Наран сумын уяач Б.Төмөрсүхийн бор  хурдалсан билээ.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна