Д.Мөнхтүвшин: Шинэ цагийн монгол адуугаар наадах дуртай
А.Тэлмэн
-Могой жил гарсаар Мөнхтүвшин тун ч одтой наадаж байна. Хээр үрээгээрээ бүсийн наадмаас хоёр ч айраг хүртчихлээ?
-Юуны өмнө Тод магнай сайтаар дамжуулан нийт хурдан морь сонирхогчдодоо энэ өдрийн мэндийг хүргэе. Могой жил гарсаар хээр үрээ маань гурав уралдан, нэг түрүүлж, хоёр айрагдаад байна. Хамгийн эхлээд 2-р сарын 24-нд болсон аймгийнхаа хаврын уралдаанд түрүүлчихээд давхар уяагаар Дүнжингаравын хурдадаа ирж гуравт давхисан. Түүний дараа Эрдэнэтэд болсон бүсийн наадамд мөн гуравлалаа. Залуу уяач бүсийн наадамд анх удаагаа оролцоод хоёр айраг хүртсэндээ маш их баяртай байгаа.
-Билэгдэмбэрэл Манлайн унаган адуу гэсэн байхаа?
-Тиймээ, МУ-ын Манлай уяач Билэгдэмбэрэл ахын маань унаган адуу. Хээр үрээний эцэг нь REZY гээд Англи Кабердин азарга, харин эх нь Дорнод аймгийн Галшарын Багш Хүрлээгийн унаган цавьдар гүүний үр төл юм. Шүдлэндээ Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдсэн. Харин хязааландаа Орхон аймагт болсон хоёр ч уралдаанд аман хүзүүдэж, ойр хавийн сумын наадмуудаас олон түрүү авсан хурдан буян байгаа юм.
-Хэдий үеэс өөрийн тань нэр дээр уралдах болсон юм бэ?
-Шүдлэнгээсээ. Сэлэнгэ аймагт аман хүзүүдсэнийхээ дараа над дээр ирсэн.
-Манлайн бэлэг үү?
-Нутгийн ахын адуучин Шар дүүгээс бэлгэнд ирсэн.
-Манлай маань Төв аймгийн Лүн сумын уугуул гэдэггүй бил үү?
-Уугуул нутаг нь Лүн сум мөөн. Гэхдээ Эрдэнэт хотод сурч, ажиллаж байсан. Манай ээжийн шавь, бас манай ах эгч нарын найз нь байгаа юм. Тэр утгаараа Дэмбээ ахтайгаа нэлээд ойр байдаг. Мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж сураглана. Морь сонирхож уяж хурдлуулахад минь тусалдаг хүн бол яах аргагүй Дэмбээ ах маань байгаа юм. Мөн түүний “Итгэлт Орших” уяаныхан, найз нар нь болох нутгийн ах нар маань тусалж дэмждэг. Дэмбээ ахдаа энэ жил МУ-ын Тод манлай уяач цолны болзол хангаж байгаад нь баяр хүргэж баярлаж явдгаа илэрхийлье.
- Ер нь хэзээнээс хурдан морьтой холбогдсон юм бэ?
-Хүүхэд байхын зуны амралтаараа хөдөө гарч морь унаж наадам хэсдэг байсан маань нөлөөлсөн байх. Одоо манай галын уяач, найз аймгийн Алдарт уяач Х.Баярсайхан, түүний аав аймгийн Алдарт уяач О.Хишигсүрэн, мөн МУ-ын Алдарт уяач Д.Батчулуун зэрэг ах нарынхаараа очиж зусдаг байсан юм. Тухайн үед Чулуун ахын хээр морь нь их хурдан, аймагтаа олон түрүүлж айрагдаж байхад өөрийн морь түрүүлсэн юм шиг их л баярлаж нааддаг байж билээ.
-Тэгвэл багийн сонирхолдоо хөтлөгдөж моринд орсон юм байна. Мөнхтүвшингийн нэрийг гаргасан өөр ямар ямар хурдан хүлгэд байдаг вэ?
-Тэлмэн Хар азарга маань байна. Эцэг тал нь Ганбат Алдартын халзан азарганых нь төл. Эх нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат Р.Өлзийхуяг найзын маань унаган хар гүү байгаа юм. Өөрөөс нь дааганд нь авч байсан. Тэлмэн хар маань аймагтаа олон түрүүлж айрагдаж үнэхээр хурдан буян гэдгээ харуулж байгаа.Сая могой жил гарсаар Хангал сумын наадамд очиж уралдан холхон түрүүлж,Орхон аймгийнхаа хаврын уралдаанд 7-д хурдалсан.
-Янз нь шинэ цагийн монгол адуугаар түлхүү нааддаг юмаа даа?
- Ер нь би шинэ цагийн монгол адуугаар наадах илүүтэй сонирхолтой.Яагаад гэвэл үзүүштэй уралдааныг үзүүлдэг. Илүү хурдтай тачигнасан байдаг шүү дээ. Сүүлийн үед л эрлийз, монгол гээд л ялгаад байгаа болохоос биш аль дээр үеэсээ л цус орсон тойруулга адуугаар уралддаг л байсан юм байна лээ шүү дээ.
-Эрдэнэтэд шинэ цагийн монгол адуугаар наадагсад харьцангуй олон байдаг биз?
-Олон бий. Хүн бүр л дор бүрнээ адууныхаа чанарыг сайжруулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй түүндээ хүрэхээр тэмүүлж байна. Өнгөрсөн 2012 онд манай аймаг эрлийз адуугаа тусад нь уралдуулсан. Тэгэхэд эрлийз ангилалд харьцангуй цөөн адуу морддог. Тоо нь цөөн учраас үзэгчдэд сонирхол багатайн дээр зарим нь нэг нь монгол адуугаа уралдуулчихаж л байгаа харагдсан. Харин энэ хаврын уралдаанд ялгалгүй уралдуулсан нь зөв шийдэл байсан гэж бодож байна. Яагаад гэхээр хотоос олон улсын цолтой уяачид ирж оролцсон. Түүнийгээ дагаад уралдаан илүү чанартай үзүүштэй болсон. Цаашдаа холбооны удирдлагууд энэ талаар бодолцох байлгүй дээ.
-Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хаврын буюу өвлийн уралдаануудыг хориглох тухай яригдаж байгаа. Залуу уяач энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Улс болон аймгийн чанартай томоохон уралдаан наадмуудын үед элдэв будлиан гарах, хүүхэд унах эрсдэх асуудал ер нь бараг гардаггүй. Харин зохион байгуулалт муутай жижиг уралдаануудын үед л хүүхэд унаж гэмтэж бэртэх, цаашлаад амь нас нь эрсдэх аюултай байдаг. Тиймээс зохион байгуулалт муутай жижиг уралдаануудыг хориглож томоохон уралдаануудын үеэр хүүхдийн аюулгүй байдлыг ханган уралдуулж байвал уг нь зүгээр юм шиг санагдаж байна. Түүнээс биш монгол наадамд хүүхдүүдээр морь унаж уралдуулахгүй гэвэл гэвэл бас учир дутагдалтай. Энэ бол спорт гэхээсээ илүү эрт дээр үеээсээ уламжлагдан ирсэн соёлын өв гэдгээр нь авч үзэж болгоомжтой хандах хэрэгтэй юм шигээ. Дэлхийд хаа ч байхгүй Монгол ахуй, монгол соёл маань энэ мэтээр өөрчлөгдөөд байвал хэцүү шүү дээ.
-Хурдан морь сонирхогчид уяачдын тухай сөрөг ойлголтууд нийгэмд давамгайлах хандлагатай байна. Та түүнтэй санал нэгдэх үү?
-Манай Эрдэнэтийн залуучууд олноороо морь уяж байна. Хэдийгээр хотын хүүхдүүд ч гэсэн морийг сонирхож моринд дурлаж байгааг би хувьдаа сайшаадаг. Энэ бол даяаршиж буй нийгэмд амьдарч байгаа бидний залуусын түүх соёл, монгол ахуйгаа дээдэлж буй хэлбэр гэж би ойлгодог. Зөвхөн морь түрүүлж айрагдаж байгаагаар нь хэмжих бус түүний цаана байгаа зүйлүүдийг бас үнэлэх хэрэгтэй л дээ. Жишээлбэл морь уяж байгаа хүн үндэсний хувцсаа өмсөхөөс эхлээд нөгөө усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн бүхий л монгол зан заншил, тэвчээр хатуужилд суралцдаг.
-Яриа эхлэхэд манай галынхан гэж байсан. Хамт олноо танилцуулаач?
-Бидний нэг зорилго, нэгдмэл санаатай нөхдүүд нийлж “Хангалуун Хурд” гал байгуулаад гурван жил болж байна. Манай галд улс, бүсийн болон аймгийн түрүү айргууд авсан олон хурдан буянууд байдаг. Ц.Ойдовын хул азарга,Ц.Батхуягийн хар үрээ,миний өөрийн Тэлмэн хар азарга гэх мэт. Ц.Ойдовын хул азарга маань бүсийн наадмын анхны түрүү болон айргийг галдаа авчирч байсан бол хээр үрээ маань амжилттай залгууллаа. Мөн манай галд миний багын найз болох уяач Х.Баярсайхан, Ш.Оюунбат,Т.Бямбажаргал,Бэгзсүрэн нарын моринд дуртай залуус бий.
-“Хангалуун хурд”-ынхан од хиймориор халгиж буй юм байна. Та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
- Морь сонирхогч, уяач бидэнд гүүр болж мэдээлэл,зөвлөгөө өгдөг хэвлэлүүдийн нэг танай “ТОД МАГНАЙ “сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ “Хангалуун Хурд” галынхаа хамт олны өмнөөс Монголынхоо морь сонирхогч уяач та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэж морины босоо цагаан хийморь ивээж явах болтугай гэж ерөөе.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна