Улсын сайн малчин, аймгийн Алдарт уяач Г.Бүдсүрэн: Хонгор азарга маань намайг мөн ч их баярлуулсан даа
А.Тэлмэн
-Алдарт хэзээнээс морины хөхөл шууж эхэлсэн бэ?
-Цэргээс халагдаж ирээд 1993 оноос бие даан морь уяж эхэлсэн дээ. Түүнээс өмнө өвөөдөө, бас хадам ах МУ-ын Алдарт уяач Д.Баатартаа тусалдаг байсан юм.
-Хурдан морь унадаг байсан уу?
-Манай өвөг эцэг Ламзав гэж морь мал уядаг хүн байсан. Миний ээж Галя ууган охин нь байгаа юм. Тийм учраас би өвөөгийнхөө өвөр дээр эрхэлж өссөн хүн. Хүмүүс ярьдаг шүү дээ. Эмээ өвөөгийн хүүхэд гээд би тийм хүн. 4-5 настайгаасаа унаа морьд унаж сурсан ч хурдан морь нэг ч удаа унаж байгаагүй. Яагаад ч юм өвөө маань зөвшөөрдөггүй байсан. Гэхдээ ойр зуурын ажилд нь тусалж, наадамд хамт явнаа. Тэгж байгаад цэрэгт явж Өмнөговь аймгийн 167-р ангид алба хаагаад ирснийхээ дараагаас бие даан ганц нэг юм оролдох болсон доо. Тэр нь 1993 он юм байна.
-Өвөөгийнхөө хурдан морьдоос уях уу?
-Өвөөгөөсөө үлдсэн унаган адуугаа уяж уяаны дөр суусан даа. Эхний хэдэн морь олигтой давхиагүй ээ. Гурав дөрвөн насны морь уяад сумынхаа наадамд очдог төдийлөн сайн давхихгүй. Аймагт ирэхээр арав хорь гаргаад модтой давхиад байдаг байсан. Тэгж байгаад 2000 онд Дэрэн сумын наадамд хул даагаа гуравт давхиулж олон жил хүлээсэн айргаа амссан даа. Хул даага миний өмийг нээж түүнээс хойш айраг түрүү тасраагүй ээ.
-Өм нээсэн хул даага таны унаган адуу юу?
-Тиймээ, миний унаган адуу. Эцэг нь Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Цагааны Маналсүрэн гэж хүний хонгор азарга. Харин эх нь манай өөрийн унаган саарал гүү байсан. Хул үрээ маань даагандаа нэг түрүүлж, нэг айрагдаад, шүдлэндээ аймгийн наадамд есөлсөн. Харин хязааландаа буюу аймгийн 60 жилийн ойгоор дөрөөнийх нь сур тасарч янзалж байгаад дахин мордуулж 50 гаргаж давхисан. Соёолондоо аймгийн наадамд арав гаргаж давхиад түүнээс хойш уягдаагүй.
Харин азарга тавьж үр төлөөр нь сайхан наадаж байна. Хул азарганы төл хонгор халзан соёолон сая аймгийн хаврын бүсийн уралдаанд дөрвөөр давхилаа.
-Таныг хурдан хонгор азаргатай гэж дуулсан юм байна?
-Өндөршил сумын уугуул Мөнхсайхан гэж хүнээс 2003 онд аймгийн наадамд тавласан хонгор шүдлэнг нь худалдаж авсан юм. Хонгор үрээний эцэг нь 2003 оны аймгийн баяр наадамд түрүүлсэн хүрэн азарга байгаа юм. Хонгор надад ирэхээс өмнө даагандаа уягдаагүй харин шүдлэндээ аймгийн наадамд айрагдаад байхад нь би авсан.
-Тань дээр ирээд яаж давхисан бэ?
-Хязааландаа Сайнцагаан сумын 80 жилийн ойд гуравлаад, тэр жилээ Гурвансайхан сумын 80 жилийн ойд түрүүлсэн. Харин соёолондоо Мандалговь хотын 40 жилийн ойд түрүүлээд давхар уяагаар Баянжаргалан сумын 80 жилийн ойд очиж аман хүзүүдсэн. Мөн тэр жилээ Эрдэнэ-Ухаа жуулчны баазын нээлтэнд зориулсан уралдаанд түрүүлсэн юм байна. Хавчиг азарга 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой улсын наадамд очиж 77-д давхиад, долоотойдоо Зава Дамдины мэндэлсэний 140 жилийн ойд тавлан, давхар уяагаар “Боржигоны хурд-2007” бүсийн уралдаанд зургаалсан. 2008 онд Говьсүмбэр аймгийн наадамд, 2009 онд аймгийн наадамд тус тус түрүүлсэн. Тэр жил миний хул хязаалан мөн аймагтаа гурвалсан. 2009 онд манай сумын 50 жилийн ой болж хонгор азарга гуравт давхиж, соёолон хонгор халзан үрээ аман хүзүүдсэн. 2010 онд хонгор азарга маань шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд 14-т давхиж халхын шилэгдмэл хурдан буянгуудтай шандас сорьсон доо.
-Таныг ч олон баярлуулж дээ?
-Тэгсэн. Хонгор азарга маань намайг мөн ч их баярлуулсан даа. 2011 онд аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүүлээд зун нь 70 жилийн ойд тавласан. Харин өнгөрсөн жил мөн аймгийн хаврын бүсийн уралдаанд дөрвөлөөд зун “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд 10-т хурдалсан.
-Могой жил гараад яаж давхисан бэ?
-Энэ жил хонгор азаргаа уяагүй. Их хурдын урилга ирэх боловуу гэж бодоод тамир суулгах санаатай уяхгүй байгаа юм.
-Хонгор азарганы үр төл нь яаж давхиж байна?
-Хонгор азарганы үр төлүүдээс найман настай хонгор морь бага насандаа хэд хэдэн айрагдсан. Сая аймгийн хаврын бүсийн уралдаанд арав гаргаж давхина билээ. Хонгор азарга эр төл муутай. Одоо хоёр сарваа бий. Тэднийг нь бас горьдож л байна.
-Та хэдэн оны Алдарт уяач билээ?
-2009 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан.
-Хүүхдүүд морь мал уяж байна уу?
-Манай хоёр хүү хоёулаа уяна. Том хүү Дашням маань аавдаа их туслана.
-Хамгийн бахтай наадсан наадмын дурсамжаасаа хуваалцаач гэвэл?
-2009 оны наадам юм даа. Тэр жил азарга, соёолон, даага, хязаалан, шүдлэн таван насны адуутай очоод азарга маань түрүүлж, соёолон аман хүзүүдүүлээд, хязаалангаа зургаад, шүдлэнгээ долоод, даагаа гурваар давхиулж байлаа.
-2012 онд улсын сайн малчнаар шалгарсан гэл үү?
-Тэгсээн. Халуун хошуут малын буянаар сайн нэр дуулж л явна. 2008 онд аймгийн сайн малчнаар шалгарсан. 2011 онд сумандаа хамгийн анхны хоёр мянган мал тоолуулсан хүнээр шалгарсан. Харин өнгөрсөн жил улсын сайн малчин боллоо. Манайх бог голдуу таван хошуу мал малладаг.
-Мал дагавал ам тосдоно гэдэг. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Уясан хүлэг тань хурдан байх болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна