Халуун сэдвүүд хөндөгдсөн удирдах ажилтны зөвлөгөөнөөс...
ММСУХ-ны удирдах ажилтны III зөвлөгөөн өчигдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар" танхимд боллоо. Өглөөний 9 цагт эхэлсэн уг зөвлөгөөнд Баян-Өлгий аймгаас бусад 20 аймаг болон Гачуурт дүүргийн “Гачууртын хурд”, Багануур дүүргийн “Багануур бага Хэнтий бүсийн” уяачдын холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байсан юм. Зөвлөгөөнийг ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Энхболд нээж үг хэлсэн бөгөөд Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун, Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн Ц.Даваасүрэн, Ховд аймгийн “Алтайн унага” МСУХ-ны тэргүүн Д.Батцогт нарын УИХ-ын гишүүд хүрэлцэн ирсэн байлаа. Ерөнхийлөгчийн мэндчилгээний дараа ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “холбооны бодлого, үйл ажиллагааны талаар болон зөвшөөрөлтэй уралдааны зохион байгуулалт, хурдан морины эрсдэлийн үнэлгээ, салбар холбоодын эрх үүрэг”, ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай “Монгол уяачийн ёс зүйн дүрэм”, зөвлөх инженер Ж.Баттөгс “Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас”, ажлын албаны дарга Я.Болдбаатар “Хэвлэл мэдээллийн байгууллага, ТВ-ийн хамтын ажиллагаа”, Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б. Жавзанхүү “Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, түүнтэй холбогдуулан төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонссон юм. Мөн зөвлөгөөний үеэр Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Вирус Судлалын Лабораторийн эрхлэгч Р.Одбилэг “Адуунд түгээмэл тохиолдох халдварт өвчнүүд”, Ерөнхий эмч, доктор С.Сугар “Адууны худалдаа арилжаанд тохиолдох эрсдэл бүхий халдварт өвчин”, “Ветнет” ТТБ-ын тэргүүн, малын эмч Л.Цэрэндорж “Адууны халдварт өвчин” сэдвээр зөвлөгөө өгсөн нь танин мэдэхүйн ач холбогдолтой байлаа.
Баяр наадмын тухай хуулийг тойрсон санал санаачлагууд
Удирдах ажилтны III зөвлөгөөний хамгийн халуун сэдвүүдийн нэг бол Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнтэй холбоотой асуудлууд байлаа. Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан тус хуулийн зарим нэг зүйл заалтууд дээр тогтож ярилцсан юм. Жишээлбэл тус хуулийн 8.3-т заасан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд Монгол /75 буюу түүнээс дээш хувийн Монгол цустай гэдэг нь мэргэжлийн байгууллагаар тодорхойлогдсон/ морьд уралдана гэсний “75 буюу түүнээс дээш хувийн Монгол цустай гэдэг нь мэргэжлийн байгууллагаар тодорхойлогдсон” гэсэн заалтыг хасах гэдэг дээр зөвлөгөөний төлөөлөгчид санал нэгдэнэ билээ. Энэхүү заалтанд тусгасан заалтыг хэрэгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх боломжгүй хэмээн төлөөлөгчид үзжээ. Түүнчлэн тус хуулийн 14.3-т заасан “төрийн захиргааны төв байгууллага нь улсын баяр наадамд уралдахаар бүртгүүлсэн морьдоос цусны шинжилгээ авч тухайн морь 75 буюу түүнээс дээш хувийн Монгол цустай эсэх талаар дүгнэлт гаргаж, хариуг зохион байгуулах хороонд илгээнэ” гэснийг хэрэгжих боломжгүй хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл уралдахаар бүртгүүлсэн морьдоос нэг бүрчлэн шинжилгээ авах боломжгүй харин түрүүлж айрагдсан морьдоос авч болох юм гэсэн саналыг дэвшүүлж байсан юм.
Хурдан унаач хүүхдийн насны ангилалтай холбоотой асуудлаар нэлээд зөвлөлдсөний эцэст даага, шүдлэн, хязаалан насны морьдыг долоо буюу түүнээс дээш настай хүүхдээр, харин азарга, их морь, соёолон насны морьдыг ес буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулах санал оруулахаар болсон юм. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах тухайд уяач, морины эзэн, эцэг эхчүүд харилцан адил хариуцлага хүлээхээр тусгах хэрэгтэй гэдэг саналыг нэг бус төлөөлөгч дэвшүүлж байсан.
Хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой өөр нэгэн асуудал бол уяачдад алдар цол олгох тухай шинэ заалт юм. Шинэчилсэн найруулгад улсын цол олгохдоо баяр наадам болон шилмэл морьдын уралдааны амжилтыг тооцохоор тусгасан нь багагүй маргаан дэгдээлээ. Улсын баяр наадамд тэр бүр оролцож чаддаггүй хөдөөгийн уяачдын хөдөлмөрийг үнэлж, улсын цол хэргэмд тооцуулах зорилготой бүсийн уралдааныг хассан нь тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж буй хэрэг хэмээн үзэж буйгаа оролцогчид нуусангүй. Мөн шинээр бий болж буй Дархан тод манлай уяач цолны болзлын 12 түрүү эсвэл 24 айраг гэснийг өндөрсгөж 40 түрүү, эвсэл 80 айраг байхаар санал орууллаа. Түүнчлэн улсын цол олгохдоо нийт амжилтын 50 буюу түүнээс дээш хувь нь дээд гурван нас байна гэсэн заалтыг азарга, их нас болгон өөрчлөх санал гарсан юм.
Алдар цол тойрсон адармаат асуудлуудын нэг нь аймгийн Манлай уяач цолыг шинээр бий болгох тухай байлаа. Аймгийн Алдарт уяач цолны болзол биелж орон нутагтаа ханасан цолтой уяачдын хөдөлмөрийг үнэлүүлэх зорилгоор аймаг болон аймгийн бүсийн наадмаас 12 түрүү эсвэл 24 айраг хүртсэн уяачдад дээрх цолыг олгож байх саналыг дэвшүүлэн оролцогчдын 100 хувийн дэмжлэгийг хүлээсэн юм. Хэрвээ энэ заалт хуулинд суувал тун удахгүй аймгийн Манлай уяач хэмээх шинэхэн цолтнууд бий болох нь.
Хуулийн шинэчилсэн найруулга тойрсон өөр нэг асуудал бол уралдаан зохион байгуулах хугацаа байлаа. 5-р сарын 1-нээс 11 сар хүртэл хугацаанд уралдаануудыг зохион байгуулж байх тухай саналыг төлөөлөгчид оруулна билээ.
Гиннесийн хос амжилтыг эвдэх Дэлхийн адууны баяр
Зөвлөгөөнөөр хэлэлцсэн дараагийн асуудал бол Дэлхийн адууны баяр, Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой, 3000 морь уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлэх уралдааны зохион байгуулалт байсан. Дэлхийн Гиннесийн амжилтын хорооноос албан ёсны зөвшөөрлөө авсан ММСУХ-ны удирдлагууд эл арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч буй бөгөөд салбар уяачдын холбоодоо идэвхтэй оролцохыг уриаллаа. 8 сарын 17, 18-ны өдрүүдэд болох уг үйл ажиллагаатай холбогдуулан салбар уяачдын холбоод 3000 морины уралдаанд оролцох морьдынхоо зургийг 7-р сард багтаан төв холбооноос өгсөн стандартын дагуу мэргэжлийн зурагчнаар авахуулан илгээхээр болсон юм. Дэлхийн адууны баярын үеэр зохион байгуулагдах өөр нэгэн арга хэмжээний “нууц” зөвлөгөөний үеэр задарсан бөгөөд үндэсний дээл хувцсаараа гангарсан 10,000 морьтон жагсаж, Геннисийн номонд бичүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл Монгол улс нэг дор хоёр амжилтаар Геннисийн номонд бичүүлэх боломж бүрдэж байгаа аж. Дашрамд сонирхуулахад 2006 онд Колумб улсад цэцгийн баяраар 8233 морьтон жагсаж Геннисийн амжилтанд бүртгүүлж байсан бөгөөд үүнийг нь морьтон монголчууд эвдэхээр зэхэж буй юм байна.
Шилдгүүд Хонконгоос туршлага судална
Хугацаа хэтэрсэн зөвлөгөөний дараагийн арга хэмжээ бол ажил үйлсээрээ манлайлагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа байлаа. Өнгөрсөн 2012 онд ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилсан Сэлэнгэ, Сүхбаатар Дорнод аймгийн МСУХ-ны удирдлагуудыг 5-р сард Хонконгт болох сонгодог морин уралдааныг үзэн туршлага судлах эрхийн бичгээр шагнасан юм. Мөн “Багануур бага Хэнтий бүсийн уяачдын холбоо”-ны тэргүүн Ц.Элбэгсайханыг Спортын алдар одонгоор шагнахаар шийдвэрлэснийг дуулгалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна