Д.Гэндэнсүрэн: Халзангийн адуугаар түлхүү наадъя гэсэн бодол байгаа
А.Тэлмэн
Тосонцэнгэл сумын уяачдын холбооны нарийн бичгийн дарга Д.Гэндэнсүрэнгээс цөөн асуултанд хариулт авлаа.
-Монголын ууган холбоодын нэг Тосонцэнгэл сумын МСУХ-ны түүхээс яриагаа эхэлье?
-Тосонцэнгэл сумын МСУХ нь 1993 онд үүсгэн байгуулагдаж, анхны тэргүүнээр нь сумын худалдаа бэлтгэл ангийн дарга байсан Доржгочоо, тэргүүлэгчдээр нь миний бие, Самбуу, П.Даваажав нарийн дөрвөн хүн ажиллаж байлаа. Одоо энэ ММСУХ яриад байгаа уяачдынхаа эрх ашгийг хамгаалах, баяр наадмаа будлиангүй зохион байгуулах зорилтыг бид тухайн үед дэвшүүлж тэр хүрээндээ хийсэн хамгийн анхны том ажил бол сумынхаа уралдааны газрыг өөрчилсөн. Манайх өмнө нь их замаа дагаж хад чулуутай газраар уралддаг байсан. Түүнийг өөрчилж хүүхэд морь мэнд наадах боломжийг бүрдүүлж байлаа. Тэрний үр дүнд өнгөрсөн жил манай суманд Хөвсгөл аймгийн зүүн бүсийн уралдааныг зохион байгуулсан. Цаашлаад бид уралдааны замаа кадастрийн зурагт оруулж, уяачдынхаа холбооны нэр дээр эзэмших бодолтой, түүнийгээ сумын иргэдийн хуралдаа энэ саналаа тавьчихсан байгаа.
-Гараа сайн бол бариа сайн гэдэг. Өнгөрсөн хугацаанд багагүй зүйлийг амжуулаа байлгүй?
-20 жилийн хугацаанд юу эсийг хийхэв дээ. Сумын хэмжээнд 110 гаруй морь уядаг хүн бий 45,46 албан ёсны бүртгэлтэй. Тэдгээрийн ихэнх нь буюу 60 хувь нь 35-аас доош насны залуучууд байдаг юм. Ер нь сүүлийн үед залуучууд моринд олноор орж байна. Одоогоор улсын цолтой уяач төрөөгүй ч Дэжидийн Хонинхүү, Навааны Санжгарав, Сүрэнгийн Дагвадорж, Ганжуурын Лхагвасүрэн, Дуламын Ренчин, Готовын Ганбаатар, Дуламын Ням-Очир нарын долоон аймгийн Алдарт уяач бий. Түүнээс гадна одоогийн байдлаар сумын Алдарт уяач цолтой арав гаруй хүн байгаа. Цаашид залуус маань өндөр амжилт гарган аймаг улсын цолонд хүрэх байх.
-Залуучууд нутгийн адуугаа сайжруулахад ихээхэн хөрөнгө оруулж буй биз?
-Тэгэлгүй яахав. Манай сумын морьд эрт дээр үеэс аймгийнхаа хэмжээнд сайн давхиж байсан. Осорын хээрээс эхлээд олон сайхан хурдан буянгууд төрж байсан. Эрдэнэдаваагийн алаг морь, Доржгочоогийн борлог, Батлутын хар, Няммөнхийн халтар зэрэг морьд сумандаа тус бүр дөрөв түрүүлсэн байдаг юм. Тэрхүү гал голомтон дээр манай залуус Сүхбаатар аймгийн Халзан сумаас гэхэд 16,17 үрээ авчирлаа. Түрүүчийнх нь соёолон болж байгаа. Ирсэн үрээнүүд бүгдээрээ орон нутгийн бага сага наадмуудад айраг түрүүнд орж байна. Би өөрөө ч гэсэн энэ тал дээр нэлээд анхаарч байгаа. Манай хүүхэд Сүхбаатар аймгийн Халзан сумын Манлай уяач Ухна агсны хүү Гансүх, Эрдэнэбилэг нартай холбоо барьж тэндээс нутаг орныхоо адууг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа. Ер нь манай нутагт Ухна манлайн адуунаас нэлээд хэд бий шүү. Халзангийн адуугаар түлхүү наадъя гэсэн бодол байна
-Та өөрөө морь уяж байна уу?
-Би 1986 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй морь уяж байгаа. Сум орон нутгийнхаа наадмуудаас айраг түрүү аваад л байдаг юм. Гэхдээ өөрөө амжилт гаргах гэж улайрахаас илүүтэй Тосонгийн гэсэн адуу аймгийн хэмжээнд бий болгох зорилго өвөртлөн ажиллаж байна даа.
-Урам хайрлаж, уяачийн жаргал бэлэглэдэг шандас хүлгэдээ танилцуулаач?
-Манай өөрийн унаган хүрэн морь сумынхаа баяр наадамд есөн удаа айрагдсан. Бага сага наадамд нэлээн хэд түрүүлж, айрагдсан. Мөн ойрын гурван суманд гурав орсон халтар азарга байлаа. Тэрний үр төл өнөө ч гэсэн сайхан давхиж байна. Өнгөрсөн жил сумын наадамд төл халтар азарга нь түрүүлсэн.
-Ярилцсанд баярлалаа. Нутаг орны адуугаа чанаржуулах ажилд тань амжилт хүсье.
-Тод магнай сэтгүүлийнхээ хамт олонд баярлалаа. Энэ хүртэл ирж, хөдөөгийн бидний сэтгэгдлийг хуваалцаж буйд. Тосончуудынхаа өмнөөс жилд тань өндөр амжилт хүсье.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна