“Буган халиун ажнай” МСУХ-ны тэргүүн Г.Бямбаа: 2013 оныг анхан шатныхаа холбоодыг бэхжүүлэх жил болгон зарласан
А.Тэлмэн
-Монгол улсын 2012 оны шилдэг салбар холбоо могой жил гарсаар хичнээн уралдаан зохион байгуулсан бэ?
-2-р сарын 24-нд дээд гурван насны морьдын уралдааныг Бэлчирийн бүсдээ зохион байгуулсан нь өтгөн сайхан наадам болсон. Яагаад гэхээр Сэлэнгэчүүдийн төдийгүй монголын хурдан морь сонирхогчдын шүтээн болсон Буган халиун мориныхоо хөшөөний нээлтийг энэ үер хамтатгасан юм. Бидний тооцоолсноор 4000 орчим хүн уралдаан үзэхээр ирсэн байсан. Түүнээс өмнө шинийн гурванд цагаан сард зориулсан уралдаанаа зохион байгуулсан байсан. Манай аймагт зохион байгуулагдсан хаврын уралдаануудын үеэр хүүхэд мориноос унасан, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй учраас сэтгэл хангалуун байгаа. Хаврын гурав дахь уралдаанаа 4 сарын 14-нд хийхээр товлож байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж 6 сарын 8-9-ны үед Ерөөгийн бүсэд хийхээр бэлтгэл ажил хангагдаад байна.
-Та сая хурал дээр хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь зохион байгуулагчдын хариуцлагатай холбоотой гэсэн. Үүнийгээ дэлгэрүүлээч?
-Манай аймаг аль ч уралдаанаа аймгийн засаг даргын захирамж гаргуулаад, цэрэг цагдаагаар өргөжүүлээд, мал эмнэлэг, хүн эмнэлэг нь оролцоод яг л улсын баяр наадам шиг зохион байгуулдаг. Бусад газраас үүгээрээ онцлог байж магадгүй. Тийм учраас эцсийн эцэст уралдаан зохион байгуулах нь хариуцлагын асуудал болж байгаа юм. Осол эндэл гарна гэдэг хариуцлага муугийнх л гэж би хувьдаа үзэж байгаа. Сая ч гэсэн уяачдын зөвлөгөөн дээр үүнийгээ хэлсэн. Бэлчирийн бүсийн уралдаан дээр 180-аад хүүхэд хурдан морь унасан. Бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс зарим бага шиг хүүхдийн морийг томхон хүүхдээр хөтлүүлээд гаргасан. Морь гаргаж байгаа хүүхдэдээ номер өгөөд, хэрэв будлиан тарих юм бол морийг нь хасна гэдгийг сануулаад мордуулдаг. Тэгэхээр зам жижиг хүүхэд мориныхоо амыг дийлэхгүй унах, хадуурах зэрэг асуудал гардаггүй. Хоёрдугаарт манай Сэлэнгэ аймаг зарим газраа 1 метр, зарим газраа 70 см хүртэл зузаан цастай байсан. Бид үндсэндээ дөрвөн сая гаруй төгрөг зарцуулж бүтэн долоо хоногийн турш хоёр техник ажиллаж байж, замыг аюул авааргүй болгосон. Энэ нь бас манай уралдаан зөв сайхан болохын үндэс болсон гэж бодож байна.
-Хаврын уралдааныг бүрмөсөн хориглох тухай асуудлууд хөндөгдөж буй. Энэ тухайд бодлоо хуваалцаач?
-Хаврын уралдаанууд хоёр талтай. Цас хайлаагүй эхэн үед цасыг нь л арилгачихвал хальтиргаа байдаггүй, уралдах боломжтой. Харин цас хайлж шалбааг үүссэн үеэр уралдуулахад халтиргаа гулгаатай болоод хүүхдэд эрсдэлтэй болж байгаа юм.
-2013 онд хичнээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа вэ?
-Манай холбоо жилд нэг удаа л аймгийн засаг даргын захирамж, ИХТ-ын тогтоолтой уралдаан зохион байгуулдаг. Түүнийгээ дээд, доод гэж хоёр хуваадаг болохоос биш. Түүн дээр нь улсын баяр наадам, хүүхдийн баярын үеэр аймгийн засаг даргын захирамжит уралдаан гээд нийтдээ Сэлэнгэчүүд жилдээ дөрвөн уралдаан л хийдэг.
-Шилдгээр шалгарсан гол үзүүлэлт тань юу байсан бэ? Бусаддаа туршлагаасаа хуваалцаач?
-Ажлаа аваад эхний ээлжинд туг далбаатай, тамга тэмдэг, дүрэм журамтай болгосон. Анхныхаа хуралдаанаар дүрмээ баталсан. Нэр өгсөн, бэлгэдэлтэй болж тамга тэмдгээ хийлгэсэн. Ингээд үйл ажиллагаа явуулаад гурван жил гаруй болж байна. Энэ хугацаанд бид иж бүрэн гарааны төхөөрөмжтэй, түрүүлж айрагдсан морьдоо тойруулдаг туг далбаатай, хашаатай болсон. Сэлэнгэ аймгийн наадам гурван сумын нутаг дамжин уралддаг онцлоготой. Алтанбулаг сумын нутгаас гараад Шаамарын нутгаар дайраад Сүхбаатарын нутагтаа ирж баригддаг. Энэ уралдааныхаа замын газрыг кадастрын зурагтаа оруулсан. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн домогт хурдан ажнай Буган халиун мориор холбоогоо нэрлэж хөшөөг нь босгосон. Түүнчлэн уяачид хурдан хүлгэдээ алдаршуулах үүднээс 380-аад уяачид орсон номыг хэвлүүлж уяачиддаа хүргэсэн.
-Тэгвэл 2013 онд юу амжуулахаар төлөвлөөд байна?
-Анхан шатныхаа холбоодыг бэхжүүлэх жил болгон зарласан. Бүх сумдынхаа хурлыг хийж дуусаад байна үндсэндээ.
-Танайх удирдлага зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орж, байнгын ажлын албатай болсон гэж дуулдсан?
-Тиймээ. Төрийн бус байгууллага учраас дандаа л ардаа ажилтай албатай хүмүүс байдаг. Тийм болохоор бид ярилцаад ажлын албатай болж, нэг хүнийг цалинжуулаад, өдөр тутмын үйл ажиллагаатай байхаар шийдсэн. Энэ хүн маань сая 4 сарын 1-ээс эхэлж цалинжаад ажиллаж байна. Ажлын албатай болсноор бид нар нэг хуралдаад шийдвэр гаргачихна, тэр хүн маань шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, хөдөө гадаа явах, ажиллах гээд ер нь амьд холбоо сайтай болж байгаа юм.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
А. Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна