Допинг хэрэглэсэн нь илэрчээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 29 -нд

Британид цэвэр цусны үүлдрийн томоохон жүчээтэй Годольпин компаний морьдоос 11 нь допинг хэрэглэсэн тухай мэдээ дэлхий нийтэд шуугиан тарьж байна. Британийн Морин уралдааны холбооноос Нью-Маркет хотын Мултон Паддок жүчээний  Махмуд аль Зарунийн мэдлийн 45 морьдод 4 сарын 9-нд шинжилгээ хийснээс 4 сарын 22-нд хариу гарч 11 морьдын биед этилестранол, станозозол гэх допингийн төрлийн бодис илэрлээ. Морьдын эзэд үүнийг маш том эндүүрэл гэж үзэж байгаа боловч тэдгээр морьдыг 5-р сард болох 1000 Гиней наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Үүнд: Сертифай, Дезерт Блоссом, Фэир Хилл, Гостфлауэр, Оркни Айленд, Свит Роуз, Вэлли оф Куинс, Опинион Полл, Артигиано, Бэтрат Амал, Рестрэйнт оф Трэйд нарын нэр бүхий морьдын нэр багтжээ.

Т.Болормаа
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна