АХ-ын 86 жилийн ойн баяр наадмын тойм

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 30 -нд

Түүх өгүүлэх баяр наадмын бичлэгүүдийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Их Монгол улс байгуулагдсаны 801, Үндэсний их баяр наадам, АХ-ны 86 жилийн ойн их баяр наадмыг сонирхуулж байна.

Даага - 134
1. Монгол улсын Манлай  уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн
2. Монгол улсын Тод манлай уяач Г.Алтангэрэлийн бага хүрэн
3. Монгол улсын Манлай уяач С.Төмөр-Очирын Ембүү хээр
4. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн зээрд
5. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Доржпүрэвийн зээрд

Хязаалан насны морьдын уралдаанд Монгол улсын Манлай уяач Ч.Цэрэндэжидийн уясан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ганболдын сувдан зээрд түрүү магнайд хурдалсан юм. Харин аман хүзүүнд Монгол улсын Тод манлай уяач Г.Алтангэрэлийн Сүлд хүрэн, удаах байранд Монгол улсын Алдарт уяач Ц.Бямбадоржийн хонгор, Монгол улсын Тод манлай уяач Л.Цандэлэгийн хүрэн, аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайханы Тод хээр тус тус айргийн таваар хурдалж хурсан олныг баярлуулсан билээ.

Азарга - 194
1. Аймгийн Алдарт уяач Б.Наранхүүгийн бага шарга
2. Аймгийн Алдарт уяач Ц.Баяжаргалын Магнай халтар
3. Аймгийн Алдарт уяач Д.Ганбатын Босоо дэлт
4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Дашцэдэвийн Улаан хээр
5. Аймгийн Алдарт уяач Р.Рашийн буурал тус тус айргийн таваар хурдалсан билээ.

Соёолон - 200
1.Монгол улсын Алдарт уяач Б.Эрдэнэгэрэлийн хонгор
2. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хээр
3. Монгол улсын Манлай уяач Т.Энхбатын Наадмын хүрэн
4. Монгол улсын Алдарт уяач Ц.Бямбадоржийн буурал
5. Ховд аймгийн Мянгад сумын уяач Д.Батбаярын хонгор халзан

Харин их насанд Монгол улсын Алдарт уяач Б.Энхболдын Дүүгүүр саарал, аймгийн Алдарт уяач Т.Батцоожийн хонгор халзан, Монгол улсын Тод манлай уяач Ц.Батсайханы сартай хүрэн тус тус айргийн гурваар давхилаа. Харин айргийн дөрөв таваар Монгол улсын Алдарт уяач Л.Олонбаярын хээр, аймгийн Алдарт уяач Х.Цогнойжамцын хул хурдалж, төрийнхөө их баяр наадамд цулбуур өргүүллээ. 

Шүдлэн - 250
1. Аймгийн Алдарт уяач Р.Баатархүүгийн Цахиур хул
2. Монгол улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хээр
3. Монгол улсын Манлай уяач Б.Мөнхтөрийн Таван цагаан
4. Монгол улсын Тод манлай уяач Ц. Батсайханы Сүлд хүрэн
5. Архангай аймгийн Их тамир сумын уяач Л.Гэрэлтийн хул

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна