Ширээтийн цагаан адуу
Ширээтийн цагаан адуу гэж ёстой нэг хурдан хүлгийн бүх шинж бүрдсэн гайхалтай сайхан адуу байсан гэдэг шүү. Одоо ч удам угсаа нь хараахан тасраагүй байх гэж настангууд ярилцахыг олонтаа сонсож явлаа. Дарьгангын хэдэн суманд энэ адууны тухай ярих нь бий. Хурдан морьдын хорхойтнуудын нүдэнд нь харагдаж, зүүдэнд учирч байдаг энэ адууны удам судрыг лавлавал Дарьгангын баруун гар тэмээчин сүргийн хошуунд Ширээтийн хийдийи Цагаан адуу гэж алдаршсан мянган цагаан адуу байжээ.
Баяндэлгэр сумын нутаг Баянгийн гол, Хужиртын уул, Урган нуруу, Гүйлстэйн сэрвэн бол энэ адууны өсөж үржсэн нутаг. 1915 оноос Ширээтийн цагаан адуу шандаст хүлэг болох нь тодорч, олны анхааралд өртөн, хурдны морьдын уяа сойлгод хэд хэдээрээ уягдан түмэн агтын түрүү болж уясан эзэн, унасан хүүхдийнхээ магнайг тэнийлгэсэн нь олон ажээ. Нутгийн буурлуудын ярианаас сонсвол хориод оны үед энэ нутгийн Жамбын Жамбалцэрэн, Ваанчингийн хүү мундаг Дорждэрэм гэдэг хүмүүс Ширээтийн мянган цагаан сүргийг шан хөлсөөр хариулж байсан ажээ. Биеийн галбир цогцос ганган, шандас сайтай энэ адууг маллах журам ч нарийн байжээ. Ширээтийн хийдийн жасын нярав Дондов хэмээх хүн адуу маллах дадлагатай, морь уяж сургах арга ухааныг эзэмшсэн, эрэмгий чадалтай эрчүүдээс шилэн сонгож адуугаа маллуулдаг бөгөөд жилдээ сургаж номхруулах, унаж эдлэх морьдын тоог тогтоон зүсэлж өгнө. Дондовын зааж зүсэлсэн хязаалан буюу шүдлэнгээс өөр морьдыг адуучид хөлсөндөө авах эрхгүй байжээ. Тэрээр хурдны морь танихдаа гаргуун хүн байсан учир хэр баргийн хурдан хүлгийг заруулж үрүүлдэггүй байсан нь Ширээтийн цагаан адууны удам угсааг хадгалахад ихээхэн нөлөөлсөн байна. Гүү, морь алиныг нь ч ээлж дараагаар унаж эдлүүлдэг байсан тул адуунд нь эмнэг хангал байсангүй. Ширээтийн цагаан адууны морьдыг уран толгойгоо хаялан зээрэн хоёр чихээ солбиулж ташаан толгойгоо тэвхийлгэн алсын бараа сонордон зогсохыг харсан хэн боловч шагшин магтдаг байжээ. Тэр нэгэн цагт нургин нуугисан алтан шаргал элс нь их далайн давалгаа шиг үелэн хээтэж, заг тооройн туй нь салхин аясаар хөөмийлөн байсан монголын өмнө зүгийн их говийн тэнгэр ширтсэн баян бүрдүүдийг шүтэж хулан сүрэг сүргээрээ амьдардаг байжээ.
Мөнөөх хулангнйн сүргээс ямар нэг хувь тавилангийн тохиолдлоор ганцхан эр даага хулжин тасарч одоогийн Баяндэлгэр сумын нутаг Далай, Өөш, Сонингийн говьд үлдэж хоцорчээ. Энэ нь Орлой мэргэн амбаны адуучдын нүдэнд өртөж тэд хулангийн даагыг адуундаа аажмаар дасган ойртуулжээ. Уг эр даага удмын монгол адуундаа төрхөмсөж эр бие гүйцсэн эсгэл хангал азарга болсон гэдэг. Энэ азарганд хэдэн цагаан гүү хураалгаж үр төлийг нь өсгөж үржүүлье гэтэл хулангийн азарга өөрийн үр төл болох эр унагаа таалсангүй барьчихаад болдоггүй гэнэ. Ингээд Орлой мэргэн амбаны адуучид зөвшин хэлэлцэж зарим гүүг хээлтэй байхад нь ялган маллажээ. Аз болоход нэгэн цагаан гүүнээс эр унага гарч, азарга тавьснаар адуучдын үлгэрийн гэмээр хүсэл мөрөөдөл биелж, Ширээтийн цагаан адуу өсөж үржих эхлэл тавигдсан домогтой гэнэ. Яваандаа энэ адууг хайрлан өсгөхийн үүднээс Дарьгангын хошууны хурдны удамтай адуунаас цагаан зүсмийн шилмэл гүүг ялгаж цус холдуулах, жил бүр өөр өөр азарганд хураалгах замаар есгөснөер мянгад хүрч Ширээтийн хийдийн жасын мянган цагаан адуу гэж алдаршсан гэдэг. Энэ адууны морь, гүү аль нь ч гойд хурдалдаг байлаа. Жил бүрийн наадамд нас болгоноос гурван морь уяж уралдахад бүгдээрээ айргийн тавд хурдалдаг байсан. Хээлтэй гүүг нь барьж унаад 40-50 км-ийн тэртээгээс гэртээ ирж уяж хоноод өглөө нь мордож Гүйлстэйн сэрвэн, Уртын нуруу орж үдийн емнө адуугаа хураахад ажирсан шинжгүй ам булаалдан байдагсан гэж жасын адуучин байсан Жамбалцэрэн, Дорждэрэм нар ярьдаг байлаа.
Ширээтийн цагаан адууг хурааж услахаар явахад ойр орчмынх нь айлууд тоосонд нь дарагдана гээд дэлгэцтэй ааруул, ээзгийгээ оруулж, өрхөө бүтээдэг байснаас үзэхэд шандастай хүлгүүд байсан байж гаарна гэж нутгийн буурал Нүржав агсан ярьж байсан нь санаанд үлджээ.
Нэг удаа жасын төвд адуу хурааж байтал сүргийн хатираан дунд нэгэн цагаан гүү явуут унагалжээ. Эх дэлхийд дервөн хөл дээрээ тэнцэж төрсөн тэр унага дааган цагаасаа олон удаа түрүүлж, хошуундаа Гуранз улаан хэмээх хурдан хүлэг болж алдаршжээ. Гуранз улаан нас хөгширч, уяхаа байснаас хойш Нарт /Баяндэлгэрээр/ дураар тэнэж, морьтой хүн харагдвал толгой хаялан уралддаг байсан гэж настангууд ярьцгаадаг. Ардын хувьсгалын эхэн үед сүм хийдийн хөрөнгө хураагдаж, 1926 онд Ширээтийн цагаан адууг артиль, коммунд шилжүүлэн өгснөөр энэ адуу төвлөрсөн эзэмшлээс гарч Дарьгангын олон сумаар таржээ. Гэхдээ Ширээтийн цагаан адууны удам болох олон хурдан цагаан, бор, борлог, улаан морьд Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат суманд саяхан хүртэл байлаа.
1950-иад оны Сүхбаатар аймагт мал аж ахуйн машинт станц байгуулагдаж зүтгэх хүчний хэрэгцээнд орон нутгаас морьд нийлүүлэхэд Баяндэлгэр, Түвшинширээ зэрэг сумаас Ширээтийн цагаан адууны удамтай олон цагаан морь, гүү очсон байна. Эндээс ч хурдан морьд төрж байсан мэдээ бий. Асгат сумын Махбуриадын улаан гэгч олон хурдан үр төл өгсөн азаргыг ч Ширээтийн цагаан адуунаас угсаатай гэлцэнэ. Аймгийн баяр наадамд удаа дараа түрүүлж айрагдаж байсан Асгат сумын Наваандамбын /одоо хүү Ренчиндоржид буй/ улаан морийг настангууд жинхэнэ Ширээтийн цагаан адууны удам мөн байна гэж дуу алдан шагшиж байсан гэдэг. Дарьгангын алдартай Тожин азарга ч хурдан цагаан адууны удам угсаа бололтой.
М.Цэнд-Арслан, С.Баатар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
103.229.122.63
Ёстой сайхан домогтой, хурдан хүлгүүдийн тухай найруулга сайтай бичиж алдаршуулжээ. Өнөө өглөөхөн /2019-7-28/ Монголын радио өргөн нэвтрүүлгээр ярьж байхыг чих тавин сонирхон байж Ширээтийн цагаан адууны гарвалын талаар дээр бичсэн өгүүллийг сонсож, эргээд ФБ-ээс эрж олоод уншлаа. Баярлалаа.
Reply