Аймгийн Алдарт уяач Б.Агваан: Хурдан буянгууд маань Монгол түмнээ баясгаж яваасай гэж хүсдэг
-Улс бүсийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан Аварга хээр морины эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн буянаар таныг монгол түмэн эчнээ танина. Агваан багшийн хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье дээ?
-Би 1961 онд Сүхбаатар аймгийн арван жилийн дунд сургуулийг төгсөөд МУИС-ийн математикийн багшийн ангид орж, 1965 онд төгссөн юм. Тэгээд тэр жилээ Сүхбаатар аймгийн арван жилийн дунд сургуульд ирж багшлаад, дараа жил нь Бүрэнцогтын найман жилийн дунд сургуульд томилогдсон. Тэрний дараа 1967-1968 оны хичээлийн жилд Түмэнцогтын найман жилийн дунд сургуульд багшлаад 1968 онд өөрийн төрөлх нутаг Уулбаян сумын найман жилийн дунд сургууль байгуулагдахад очиж байлаа. Тэгээд л адуу мал сонирхож уяач болох гараагаа эхэлсэн дээ. Миний ойлголтоор манай Уулбаян сум эртнээс нааш хурдны өлгий нутаг. Орлойн баячуудын бий болгосон тэр сайхан адуугаар өнөөг хүртэл олон уяачид одтой хийморьтой наадан магнай тэнийж байна шүү дээ. Зууны манлай уяач Ононгийн Аварга хээр ч гэсэн Орлой угшлын адуу гэдгийг та бүхэн мэдэх байх. Манай гэр бүлийн хүн Орлойн баячуудын нэг баян Совдын зээ охин байгаа юм. Тэр утгаараа хээр үрээгээ шүдлэнд нь Совдын ач хүү Шагдарсүрэнгийн Ганбаатарт азарга тавих үрээ өгөөч гэхээр нь өгсөн юм. Харин тэр хүн азарга тавилгүй нэг жил болгож агтлаад соёолон болдог жил нь Мөнххаан сумын Баянтэрэм багийн Одон гэдэг хүнд өгсөн юм шиг байгаа юм.
-Тэр хүртэл ердөө уяагүй юм уу. Хээр морь ер нь хэдэн оны унага вэ?
-1990 оны унага. Эцэг нь зээрд азарга манай Уулбаяны унаган адуу. Монголын нууц товчооны 750 жилийн ойд 300 гаруй азарга мордоход хавчиг азарга 100 гаргаж давхиж байсан. Тэрнээс хойш уягдаагүй. Харин эх нь миний унаган хээр гүү байсан. Эхийг нь би сүүлд Баянмөнх аваргад бэлгэнд өгсөн. Хээр үрээг дааганд уялгүй байж байгаад шүдлэн болсон хавар нь Ганбаатарт бэлгэнд өгчихсөн юм. Харин Ганбаатар манай нутгийн Дондов гэдэг хүнээр маллуулж байсан юм шиг байгаа юм. Тэгээд наймаа хийж, Мөнххаан сумын Одон гэдэг хүнд өгсөн юм билээ.
-Тэндээ идээшихгүй нутаг гүйгээд байсан гэдэг билүү?
- Харин тийм, хөөрхий байсхийгээд Дондовын адуунд гүйгээд ирчихдэг. Тэднийх унаа мал цөөнтэй олон эрэгтэй хүүхэдтэй айл байдаг юм. Нөгөө хэд нь барьж унаад нуруу туруугий нь аваад хаячихдаг байсан гэдэг.
-Таны унаган адуу тийн ижлээ хайн бэдэрч явааг дуулаад авчихаж болоогүй юм уу?
-Нутаг руугаа ирж байсныг нь дараа нь л мэдсэн. Би 1995 онд алдарт уяач Сүрэнхорын ах Намсрайжав гэж хүнтэй танилцсан юм. Намсрайжав 1997 онд Баастын малыг туухаар манай нутагт ирэхдээ таараад “Чи ердөө адуу таньдаггүй юм байна” гээд чиний саяын тавьсан асуултыг чинь асууж байсан юм. Би адуу таньдаггүй ч байж болно. Гэхдээ ах дүү дөрвөн эр төл байсан юм. Аварга хээрийн дараагийн төл нь 1997 онд Сүхбаатар аймгийнхаа наадамд тавд хурдлаад хойшоо Өгөөжийн Дагвадоржид очсон юм билээ.
-Дамжуулж авсан юм уу?
-Намайг Өвгөн ноёны наадамд авч яваад ирэхэд шүдлэн үрээ адуунаасаа алдчихсан байсан юм. Тэгсэн дараа нь аймагт тавлаад, Дагвадоржид очсон байсан. Дагвадоржийн морийг Даваахүү уядаг юм билээ. Хэнтий аймгийн 80 жилийн ойгоор уулзахад Дагвадорж “танай тамга байна лээ” гэж байсан. Аварга хээр гурван тамгатай байсан. Миний тамга, анх надаас авсан Шагдарсүрэн гэдэг хүний тамга. Сүүлд Баянтэрэм рүү зарагдаад бас нэг тамгатай болсон байсан.
-Мөнххааны Одон гэгч буцаагаад сумынх нь нэг хүнд зарсан гэдэг байхаа?
-Тийм. Одон би тогтоож дийлэхгүй юм байна гээд Дондовт өгч, Дондов 1997 оны хавар муушигны мөрийнд манай сумын Осгонбаатарт алдчихсан юм билээ. Осгонбаатарын жинхэнэ нэрийг Мөнхжих гэдэг байхаа. Тэгж санаж байна. Тэгээд тэрнийхээ дараа уулын тахилганы наадамд түрүүлэхэд нь Ононгийн эгчийнх нь хүүхэд гэсэн байх аа Сугар гэдэг залуу, буурал азарганы эзэн Ганхүү хоёр УАЗ 469-тэй дагаж давхилыг нь хараад авсан гэдэг юм. Анх 100,000 төгрөгөөр авлаа гэж дуулдсан. Тэгтэл сүүлд Мөнхжихийн ах Лхагваа гэдэг хүн 100 мянгаар өгөхгүй гээд мал хуй авсан сурагтай байсан.Онон яг хэдээр авсныг нь би мэддэггүй юм.
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн Тод манлай дээр очоод л хээр морины нуруу тэнийж, хурдалж эхэлсэн дээ?
-Тэгсээн хөөрхий. 1998 оны улсын наадамд аман аман хүзүүдчихээд анхны “Их хурд”-д очоод байхад нь би Ононтой уулзсан юм. Сайндаа ч биш л дээ. Би Ононг, Онон намайг танихгүй. Тэгсэн харин Хэнмэдэх Тод манлай биднийг уулзуулсан.Онон надаас “таны тамга аль нь вэ” гэсэн. Би “дунд талын саран тамга нь” гэсэн. Тэгээд уяан дээр нь байгаа хээр морийг харчихаад би “улсад аман хүзүүдсэн, адуу ийм байдлаар ахиад давхих уу. Арай л хэтрүүлчихсэн юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхэд Онон “тэжээж байгаа” гэсэн. Тэгээд л орж цай цүү уу гээд би уяачдын холбооны нарийн бичгийн дарга байсан Ганбаагийнхыг сурж явсан болохоор цай уучихаад л гарсан.
-Анхны Их хурдад хээр морь хэдээр давхисан юм бэ?
-20 гарч орсон байх. Түүнээс хойш 20-иод хоногийн дараа Дэлгэрхаан суманд болсон түмэн төлийн баярт түрүүлсэн. Бас ахиад хэд хоногийн Сүхбат Аваргын заан цолны мялаалганд түрүүлж, түүнээс хойш том, жижиг наадмын айраг, түрүү тасраагүй дээ.
-Хээр үрээгээ бэлгэнд өгч байхдаа хожмоо ийм цуутай хүлэг болно чинээ төсөөлж байв уу?
-За үгүй дээ. Хазгар хүргэн хадамсаг гэгчээр дүү хүүд гайгүй юм өгчихье л гэж бодсон.
-Дээр та дөрвөн эр төл байсан гэсэн. Нэгийг нь алдаж наашаа хот руу гаргасан юм байж. Нөгөө гурав нь яаж давхисан бэ?
-Доороосоо хоёр дахиар нь би өөрөө азарга тавьсан. Сайхан хурдан буян байсан ч айхтар давхиулж чадалгүй 2001 оны Их хурдад авч очоод эндүүлчихсэн юм. Уралдаж ч чадаагүй.
-Та түрүүн 1995 онд танилцсан гээд нэлээд олон хүний нэр хэлнэ лээ. Ямар үйл явдлын үеэр нэг дор тийм олон морины зүтгэлтнүүдтэй уулзсан байхав?
-Уяачдын холбооны анхдугаар хуралд төлөөлөгчөөр очиж, “Нэгдэлчин” зочид буудалд байрлахдаа олон сайхан хүмүүстэй танилцаж, гэмгүй нөхөрлөсөн юм.
-Төрийн наадмын түмэн эх тодорсон Агваан багшийн адуунд ямархан хурдууд чуулсан бол. Мэдээж аймгийнхаа аль хурдан гэсэн бэсрэг угшлын адуунаас аваа байлгүй?
- Өөрийн мэдэх Сүхбаатар аймгийн шилмэл удмын үрээ, байдасыг бишгүй цуглуулсан. Ямар сайндаа Чулуун прокурор Асгат суманд лекц уншихдаа “арван хэдэн азаргатай Агваан багш” гэж намайг цоллож байхав. Бараг Аварга хээрээс ч өмнө арван хэдэн азаргатай Агваан багш гэдэг нэр тарсан байх шүү. Тухайн үед хүмүүс одооных шиг хурдан адуу сонирхдоггүй байсан ч би аль хурдан гэсэн адуунаас авахыг хичээдэг байсан. Хүүхэн шүүлэнгийн хээр, Далиу ногоон, Баячуулын хонгор, бор адуу, Тамжидын саарал гээд нэрлээд байвал олон доо.
-Таныг адуу идэвхтэй цуглуулж байх үед ямархуу ханштай байсан бэ?
-1000-1500 төгрөгний ханштайй л байсан. Тэр үеийн 1000 төгрөг бага мөнгө биш шүү. Багшийнхаа цалингаар адуу авчихдаг тийм л нөхөр байсан даа.
-Тэгвэл таны адуунаас хамгийн өндөр үнэтэй зарагдсан нь ...?
- Хэнтий аймгийн зүүн бүсийн наадамд түрүүлсэн хонгор соёолонгоо 20 саяар зарсан нь юм шив дээ.
-Монгол шуудангийн Чинзориг авсан гэдэг бил үү?
-Тийм. Шуурган хонгор гээд мундаг азарга бий. Тэр уралдаанд миний бас нэг хээр үрээ гурвалсан.
-15-16 байхаас хурдан морины уяа эвлүүлсэн гэж байсан. Алдартын нэрийг гаргасан хурдалсан хүлгэдээ танилцуулаач?
-Сумандаа л голдуу наадаж байсан даа. Улс хувьсгалын 90 жилийн ойгоор сумынхаа баяр наадамд соёолон түрүүлгэж, азаргаа гуравлуулан, шүдлэн түрүүлгэж байлаа. Тэр жилээ Бор-Өндөр сумын 30 жилийн ойд соёолон морь тавлуулсан.
-Тэгвэл улс бүсийн наадамд амжилттай давхисан унаган адууны амжилтаасаа сонирхуулаач?
- Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд гурвалсан хонгор даагаа Өвөрхангайн Отгоннасанд өгсөн. Хонгор үрээ улс хувьсгалын 90 жилийн ойгоор Ховдын Адьшаагийн нэр дээр уралдаж шүдлэндээ түрүүлсэн. Өнгөрсөн жил баруун бүсийн даншиг наадамд түрүүлсэн дуулдана лээ. Говь-Алтайн Зандансүрэн гээд эмчид бор саарал даага өгсөн. Аймгийнх нь шигшмэл хурд шалгаруулах уралдаанд шүдлэндээ дөрвөлж байна дээ. Монгол Улсын Алдарт уяач Гомбо-Очирын хүүд шүдлэн хонгор үрээ өгсөн. Тэндээ сайн давхиж байгаа дуулдана лээ. Би ер нь их олон газар луу адуу гаргасан даа. Ер нь хүнд өгсөн адуу нэр хугалж байсан удаагүй. Өгсөн авсандаа юм болоод л байдаг юм. Өнгөрсөн жил Өвөрхангайн Үнэнбүрэн нутгийн адууны удам угсааг сайжруулахад хувь нэмэр оруулсан гээд өргөмжлөл, ном, медаль авчирч өгсөн. Би маш их баярласан. Өвөрхангайн Ганболдын Шилүүс зээрд азарганы эцэг азаргын эх нь манай адууны юм билээ. Мягмар гэдэг хүн байнга ярьдаг юм. Алтан-Овоо даншиг наадамд соёолон морь түрүүлэхэд нь намайг аваачиж Өвөрхангайнхантай танилцуулж байсан юм.
-Ингэхэд таны эцэг Бадам гэдэг хүн морь уядаг байсан уу?
-Бадам гэдэг хүн бол миний дээдчүүлийн овог байгаа юм. Би буруу овоглочихсон юм. Миний эцэг Шарав гэдэг хүн байсан. Тэр хүн морь уядаг байсан. Ааваас минь үлдсэн адуунууд бий.
-Агваан багшийн удмыг залгамжилж морь уяж байгаа ямар хүмүүс байна?
-Соронзонбат гээд миний нэг хүү байна. Одоогоор цол хэргэм аваагүй. Гэхдээ хөөрхөн уяад л байдаг юм. Одоо ч өөрөө гардаж уяна гэсэн юм байхгүй болж. Хүүхдүүдтэйгээ хамжаад л уяж байна даа.
-Гэхдээ та ануухан байнаа. Бидний ярилцлага энэ хүрээд жаргаж байна. Таныг танай үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж явах болтугай хэмээн хүсэн ерөөе.
-Баярлалаа. Хүний амьдрал мөнх бус.Энэ насны амьдралаа зориулж бий болгосон хурдан буянгууд маань Монголынхоо ард түмнийг үргэлж баярлуулж яваасай гэж хүсэх байна даа. Та бүхэнд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна