Араб адуу удаан өсч хөгждөг ч урт насалдаг
А.Тэлмэн
Араб адуу бол хамгийн эртний үүлдрийн нэг бөгөөд түүний эх нутаг нь Арабын хагас арлын цөл нутаг ба Африк тивийн умард эрэг дагуу болно. Грекийн түүхчдийн гэрчилж байгаагаар, манай тооллын нэгдүгээр зууны үед арабчууд адуугүй байжээ. Хожим нь манай тооллын VII зууны үед арабууд эзлэн түрэмгийлэх аян дайн олон удаа хийхдээ адууг ихэд үнэлэх болж улмаар үржүүлэн, гайхамшигтай сайн үүлдрийг бий болгосныг цэвэр цусны үүлдэр гэж нэрлэх болсон юм,
Гүвээ толгодтой нутагт, өөр бусад адууны цусыг холихгүйгээр, “Хурд ба хөнгөн шаламгай чанарыг нь онцлон” үржүүлж байгаа адууг голдуу цэвэр цусны үүлдэр гэж нэрлэдэг хэмээн профессор Н. А. Юрасов тэмдэглэсэн байдаг юм. Нэр алдраа цуурайтуулсан араб адууг XV зуунаас эхлэн Европ тив рүү үй олноор аваачиж нилээд олон үүлдэрийг (английн уналгын цэвэр цусны адуу унгар, тракенен, Орловын хатирч зэрэг үулдэр) бий болгоход ашигласан байна.
Араб адуу бол дотоод шинж чанараар маш сайн, шаардлага багатай, тэсвэр хатуужилтай, тэжээл ундгүйгээр алс холын замыг туулах чадвартайнхаа ачаар нэрд их гарсан байдаг. Ямар ч уралдаанд араб адуу бол хурдаараа английн цэвэр цусны уналгын адууг гүйцэхгүй боловч амархан эцэж цуцдаггүй бөгөөд ойрхон зуур амруулсны дараа дахин давхих чадвартай байдаг. Иймээс араб адууг алсын унааны адуу гэж үзэх нь олонтаа. Араб адуу том биш боловч чанга чамбай биетэй. Духаараа ергөн хатингар толгойтой, цэх шулуун буюу ялимгүй навтгардуу хамартай, нарийхан хоншоортой, нимгэхэн арьс бүхий ергөн самсаатай. Уртаараа дунд зэрэгт орох хүзүү нь булчинлаг, цэх шулуун байх нь бий. Өндөр биш бөгеөд богиновтор мундаатай, гүн биетэй, өргөн цээжтэй (хавирганы матаас сайтай). Харин өтөлсөн адууны нуруу яльгүй хотойсон байх явдал олон ажиглагддаг. Урт бөгөөд цэх шулуун хондлойтой, дээр байц бүхий богинохон сүүл нь морины давхих үед сайхан хийснэ. Тод ялгарсан шөрмөс бүхий бат хөл мөчтэй, өчүүхэн боловч бат бэх туурайтай. Ихэвчлэн зээрд, бор, хээр байх бөгөөд хар зүс маш ховор тохиолддог. Араб үүлдэр дотор галбираараа ялгаатай хэд хэдэн хэв байдал бүхий адуу тохиолддог. Үүнд, гол нь Кохейлан бол цээжний буслүүрийн хэмжээ ихтэй, том биш бөгөөд нягт чамбай биетэй адуу юм. Харин Муники бол английн цэвэр цусны уналгын адуутай төстэй хурдан адууны нилээд тод илэрсэн хэв байдал бүхий том, урт биетэй адуу болно. Сиглави болохоор хээнцэр төрхтэй, том биш биетэй адуу. Хамдани, Хадбан бол Кохейлантай ойролцоо боловч жирийн нэгэн адууны хэв байдал бүхий нилээд том адуу юм.
Араб адуу нилээн удаан өсч хөгждөг ч урт насалдаг ба эрүүл мэнд сайтайгаараа онцгой. Араб адуу алс холын замд уралдуулахад илүү дөхөмтэй. Тэртээ Скшып гэгч азарганы төл Спутник гэгч азарга 1600 метр газрыг нэг минут 47 секунд, 3200 метр газрыг 3 минут 29,4 секундэд туулж “гайхуулж” байлаа.
Нэгдүгээр үеийн эрлийз бөгөед үүлдэрлэг чанар багатай боловч том биетэй гүүг араб азаргаар хээлтүүлэх нь хамгийн зохистой. Араб адуу бол уналгын адууны хэлбэр байдалтай, явдал хөдөлгөөн сайтай хатингар янзын биетэй төл өгдөг бөгөөд түүнийг Орост, уулархаг нутгийн жижиг биетэй адууны үүлдрийг сайжруулахад ашигладаг байна.
А.А.Яковлев
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна