АХ-ны 87 жилийн ойн баяр наадмын тойм

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 20 -нд

Их Монгол улс байгуулагдсаны 802, АХ-ын 87 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд: 
1. Аймгийн Алдарт уяач Б.Наранхүүгийн бага шарга
2. Аймгийн Алдарт уяач Д.Ганбатын Босоо дэлт
3. Улаанбаатар хотын уяач Ж.Бат-Өлзийн хүрэн
4. Монгол улсын Алдарт уяач Л.Батмөнхийн хулгар хүрэн
5. Монгол улсын Алдарт уяач Д.Хишигжаргалын хонгор тус тус айргийн таваар хурдалсан билээ.

Харин Их насанд аймгийн Алдарт уяач Л.Бямбаноровын хар түрүү магнайд хурдалсан бол Монгол улсын Тод манлай уяач Д.Мөнхбатын уясан, Улаанбаатар хотын уяач Ц.Ганбатын буурал аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Ц.Амарсайханы хүрэн, дөрөвт Увс аймгийн Тэс сумын уяач Г.Нямсамбуугийн халтар, таваар Төв аймгийн Баянжаргалан сумын аймгийн Алдарт уяач М.Мөнхбаясгалангийн Бүлтэн халтар  хурдлан хурсан олныг баярлуулсан юм.

Соёолон:
1. Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын Ухаа халзан
2. Архангай аймгийн Их тамир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайханы Тод хээр
3. Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Хүрэн халзан
4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэрэнбалтавын бор
5. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Г.Баттөмөрийн халиун алаг

Хязаалан
1. Дорнод аймгийн Матад сумын аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын Тугал ухаа
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын аймгийн Алдарт уяач Д.Батбаярын Зоос бор
3. Төв аймгийн Баян сумын уяач П.Энхмөнхийн хул
4. Монгол улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн борлог
5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэрэнбалтавын зээрд

Шүдлэн
1. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн ногоон,
2. Төв аймгийн Баян сумын уяач М.Энхболдын хээр
3. Монгол улсын Манлай уяач С.Төмөр-Очирын Ембүү хээр
4. Монгол улсын Манлай  уяач Б.Мөнхтөрийн хар бор
5. Монгол улсын Алдарт уяач П.Мэндбаярын Ланд бор

Даага
1. Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын Тэнхлүүн зээрд
2. Төв аймгийн Баян сумын уяач П.Энхмөнхийн Хонгор халзан
3. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын хүрэн халзан
4. Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач С.Нэргүйбаатарын саарал
5. Монгол улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн даага магнайд тоосгүй хурдлан айргийн таваар хурдалцгаасан билээ. Харин үүнээс  цаашхийг биднийг сонгосон танд үлдээж байна. Хүчит бөхчүүд, эрхий мэргэн харваачид хэрхэн наадсаныг бичлэгээсээ таалан  сонирхоно бизээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна